Хоёрдугаар эмнэлэг ДЭМБ-тай хамтран яаралтай тусламжийн эмч, сувилагч, ОБЕГ-ын аврагчдыг чадавхжуулах 10 хоногийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Улсын Хоёрдугаар төв эмнэлгээс ДЭМБ, Монголын яаралтай тумламжийн нийгэмлэгтэй хамтран яаралтай тусламж үзүүлдэг эмч, сувилагч, ОБЕГ-ын аврагчдыг чадвахжуулах 10 хоногийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэ хүрээнд Австралийн Холбооны Улсын Гриффитийн их сургуулийн “Гамшиг, олныг хамарсан осол, гэмтлийн үед эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээний сургагч багш бэлтгэх”, “Агаарт эмнэлгийн тусламж үзүүлэх” сэдэвт сургалтад хамрагдсан алба хаагчдад олон улсад үүрэг гүйцэтгэх эрх бүхий гэрчилгээг гардууллаа.
Тус сургалт нь 10 хоногийн хугацаатай явагдах бөгөөд 2,3 дугаар шатлалын эмнэлгийн яаралтай тусламжийн эмч, сувилагч, ОБЕГ-ын аврагчид зэрэг 70 гаруй мэргэжилтэн хамрагдлаа.
Тус сургалтыг Австрали, АНУ, Канад, Папуа Шинэ Гвиней улсын нийт 9 сургагч багш удирдан зохион байгууллаа.
Энэ удаагийн олон улсын сургалт нь гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх өөрийн үндэсний сургагч багш нартай болж, цаашид энэ чиглэлээр эрүүл мэндийн салбарын болон бусад холбогдох байгууллагын ажилтнуудад тасралтгүй сургалт явуулах, эмнэлэг хүртэлх тусламжийн хүний нөөцийг чадавхжуулах суурь тогтолцоог бий болгох үр дүнтэй байлаа.
Иргэдийн өвчлөлийн бүтэц өөрчлөгдөж халдварт бус өвчин, гэнэтийн осол, автотээврийн осол гэмтэл, байгалийн гамшгаас үүдсэн осол олширч 2023 оны эхний улиралд 5302 зам тээврийн осол бүртгэгдснээс 557 хүн гэмтэж, 92 хүн амиа алдсан байна. Ийм үед яаралтай тусламжийг чанартай оновчтой хүргэснээр иргэдийн амьдралын чанар дээшилнэ. Хойшид учирч болзошгүй олон эрсдлийг бууруулах юм.