А.Бурмаа: Бага насны хүүхдүүдэд хүндэрдэг вирусуудын ханиад зонхилж байна
ХӨСҮТ-өөс БНХАУ-д хүүхдүүдийн дунд нэмэгдсэн уушгины хатгалгаа болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Бурмаа “Томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байна. Сүүлийн долоо хоног энэхүү өвчлөлийн тоо эрс нэмэгдсэн. Улсын хэмжээнд томуу томуу төст өвчнөөр 200 мянган хүн өвдсөн байна.
Монголд улсын хэмжээнд нийт яаралтай дуудлагын хувьд томуу томуу төст өвчний дуудлага нийслэлд 40 хувь, хөдөө орон нутагт 16 хувийг эзлэж байна.
Сүүлийн долоо хоногийн байдлаар амбултороор үйлчлүүлсэн нийт хүний 5.4 хувь нь томуугийн шалтгаантай байна. Нийслэл Улаанбаатар хотод энэ хувь 5.8 хувьтай, аймаг орон нутгуудын дунджыг аваал үзэхэд 5.2 хувьтай байна. Энэ нь өмнөх долоо хоногуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 16.3 хувийн томуу, томуу төст өвчнөөр өвчилж, хүндэрсэн хүмүүс эзэлж байгаа. Улаанбаатар хотод 23 хувьтай байна. Насны бүлгийн тухайд, томуугаар өвчлөгсдийн 84 орчим хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байгаа. Амьсгалын замын цогмог хүнд халдвараар өвчлөгсдийг насны бүлгээр нь авч үзэхэд 90 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаагийн 60 гаруй хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
5 хүртлэх насныхан болон , 65-аас дээш насны 300 мянга гаруй хүнд урьдчилсан вакцинжуулалт хийсэн. Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалт 83 хувьтай, хөдөө орон нутгийн хувьд 90 орчим хувьтай явж байна.
Мөн томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга амны хаалтаа зүүх, сайн унтаж амрах, улирлын байдалд тохируулан хувцаслах, гарын ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй.
Томуу томуу төст өвчний шинж тэмдэг нь ханиах, өндөр халуурах, амьсгаадах хоолой өвдөх, хоолой бачуурах болон хордлогын шинж тэмдэг илэрнэ.
Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц болон, өвөрмөц бус аргууд байдаг. Өвөрмөц арга хэмжээ нь вакцинд хамрагдах, өвөрмөц бус арга нь хоолой амаа зайлах, маск зүүх, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, сайтар унтаж амрах хэрэгтэй.
Амьсгалын замын уушгины хатгааны үед илэрдэг ханиалгах, халуурах болон хүүхдүүдэд чихний үрэвслийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад заавал хандаж, оношилгоо хийлгэхийг зөвлөж байна " гэв.