ЭМЯ: Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон.Тариа андуурч хийсэн зүйл байхгүй
2023 оны 11 сарын 24
“Яармагийн 300 ортой эмнэлэгт сувилагч өчигдөр /2023.11.23/ орой 0-2 насны 17 хүүхдэд оройны цагийн тариаг нь андуурч хийжээ” гэсэн мэдээлэл өнөөдөр мэдээллийн сайтуудад гарсан.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг очсон ажиллаж байгаа. Одоо цагдаагаас мэдүүлэг авч байна.Хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон. Тариа андуурсан зүйл байхгүй. Сувилагч нь шөнийн 00.00 цагийн тариагаа хийхдээ өмнө нь бүгдийг нь тариуранд соруулж тавиад хийснээс болж хүүхдүүд реакц өгсөн байна” гэсэн тайлбарыг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









652945
0 эможи
Зочин
2023-11-24 11:34
Тэгээд стандартын дагуу зөв хийсэн гэх гээд байна уу ? Тариуртай урвалд ордог юм уу ?
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс