САЙН МЭДЭЭ : Нярайг 24 цагийн дотор эмгэгийг нь бүрэн оношлох СКРИЙНИНГ ТӨВ нээлтээ хийлээ

2023 оны 11 сарын 24

Arslan.mn.

Нярайг дөнгөж төрсний 24 цагийн дотор эрт оношлогоонд оруулах нь насан туршийн өвчлөлөөс нь ч салгах чухал ач холбогдолтой байдаг аж. Өөрөөр хэлбэл 24 цагийн дотор нярай аливаа нэг эмгэгтэй нь тогтоогдвол хариу арга хэмжээ шуурхай авснаар эрүүл болох, эдгэрэх магадлал хамгийн өндөр байдаг аж. 

Иймд Монгол Улсад төрж буй нярай бүрийг эрт илрүүлэг шинжилгээнд хамруулах томоохон ажлыг АШУҮИС-ээс эхлүүлн хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд энэ оны 11 сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд АШУҮИС-ийн Төв эмнэлгийн Нярайн скринингийн салбар төвийн үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Тус салбар төв нь НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр төрсөн нярай бүрийг 5 төрлийн эмгэгээр эрт илрүүлэг шинжилгээнд хамруулах 2 дахь салбар болж нээгдэж байгаагаараа онцлог юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Дорнод аймгийн Засаг дарга Я.Бадамсүрэн, АШУҮИС-ийн захирал Н. Хүрэлбаатар, Дорнод аймгийн БОЭТ-ийн захирал Д. Должин нар нээж үг хэлсэн ба АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч Г. Эрдэнэтуяа нарын бүрэлдэхүүнтэй баг төвийн нээлтийн өмнө ирж, Дорнод аймгийн БОЭТ-ийн нярайн эмч, сувилагч, эх баригч, өрхийн эмч нарыг сургаж, дадлагажууллаа.

АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ "улс орныг бүхэлд нь хамарсан Нярайн эрт илрүүлгийн тогтолцоог бий болгон хөгжүүлж, төрсөн хүүхэд бүрийг хамруулах нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулаад зогсохгүй, оюуны хомсдол, бие бялдрын хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий болохоос урьдчилан сэргийлэх юм. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний эцэг эх, асрамжлагч, улс оронд учрах эрүүл мэнд, сэтгэлзүй, нийгэм, эдийн засаг, санхүүгийн эрсдэлээс сэргийлэх боломжтой болохыг онцлон тэмдэглээд, хамтран ажиллаж буй НҮБ-ын суурин төлөөлөгч Эваресте Коуэсси Комлэн, Дорнод аймгийн Засаг даргын тамгийн газар, ЭМГ, БОЭТ хамт олонд талархал илэрхийлье" гэлээ.

АШУҮИС-ийн АУС-ийн Хүүхдийн анагаахын тэнхмийн эрдэмтэн багш нар, нярайн скринингийн баг хамт олон 2008 оноос үндэс суурийг нь тавьж, өнөөг хүртэл 15 жилийн хугацаанд 2000 гаруй эмч мэргэжилтэнд мэдээлэл хүргэж, мэдлэг олгож, Нярайн скринингийн тогтолцооны үе шат бүрийг бүрдүүлэн, 2012 оноос хойшхи 10 гаруй жилийн хугацаанд 42691 нярайд 3 төрлийн эмгэгээр Улаанбаатар хотын бүх Амаржих газрууд, Төв, Дархан уул, Орхон аймаг, Говь-Алтай, Ховд, Архангай аймгуудад скринингийн хөтөлбөрийг нэвтрүүлж, 123 нярайг хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохоос сэргийлж, 42568 нярайг энэ төрлийн эмгэггүй болохыг нь тодорхойлжээ.

2023 оны 1 сард байгуулагдсан АШУҮИС-ийн Төв эмнэлэгийн дэргэдэх Нярайн Скрининг Оношилгооны Төв 1 жил хүрэхгүй хугацаанд 10000 орчим нярайд скрининг хийж, 3 нярайг төрөлхийн анхдагч гипотиреозтой болохыг илрүүлж, эмчилгээ хяналтандаа авчээ.

Энэхүү хөтөлбөрийн ач холбогдлыг шинжилгээний өмнөх шатны мэргэжилтнүүд болох нярайн эмч, сувилагч, эх баригч нар ард иргэдэд ойлгуулж, шинжилгээг үнэн зөв, цаг алдалгүй авч илгээх, эргэн дуудаж, давтан шинжлэх, шинжилгээний ба дараах шатны мэргэжилтнүүд эмгэгтэй болох нь тогтоогдсон нярайн эмчилгээ хяналтыг тогтмол хийж, хянах зэргээр эмч мэргэжилтнүүд хоорондоо төдийгүй, ард иргэд, бодлого боловсруулагчидтай нягт хамтран ажиллах юм.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652942
1 эможи

keyboard_arrow_up