АШУҮИС-ийн сувилахуйн сургууль ВИРТУАЛ орчинд дадлага ХИЧЭЭЛ орж ЭХЭЛЛЭЭ

2023 оны 11 сарын 20

Arslan.mn

АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль виртуал орчин дахь сургалтын арга зүйг амжилттай нэвтрүүлж, оюутнууддаа дадлага хичээлийг ороод эхэлжээ. 

Тодруулбал, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь New base байгууллага хамтран КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд “Сувилахуйн мэргэжилтнүүдэд зориулсан виртуал орчин дахь (VR) симуляцийн боловсролын платформ хөгжүүлэх” төслийг 2023 оны 04 сараас хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Төслийн хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа болон Монгол-Солонгосын сувилахуйн боловсрол, сургалтанд виртуал технологийг нэвтрүүлэх арга зам, туршлагыг танилцуулах уулзалтыг амжилттай зохион байгуулж, өнгөрсөн есдүгээр сарын 18-наас багш нараа сургаж бэлтгэжээ. 

Улмаар энэ сарын 13-аас эхлэн Сувилахуйн сургуулийн сувилагч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад дадлага хичээлийг виртуал орчинд зохион байгуулж байгаа аж.

Сургалтын дараа үр дүнг үнэлэн, шинэ технологи дээр суурилсан шинэлэг, өвөрмөц хэлбэрээр дадлага хийх боломжийг бусад мэргэжлийн оюутнууддаа олгохоор мөн бэлдэж байгаа гэв.

Энэхүү төслийн хэрэгжилтийн талаар 2024 оны 01 сард АНУ-ын Сан Диего хотод болох " Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний симуляцийн олон улсын хуралд (IMSH) 2024" танилцуулах зорилгоор БНСУ-аас зураг авалтын баг хүрэлцэн ирж бэлтгэл ажилдаа ороод байна. Сургалтад шинэ технологийг нэвтрүүлэх төслийн үйл ажиллагаанд хамтран зүтгэж, идэвхитэй суралцаж бас хэрэгжүүлж байгаа багш нартаа, Сувилахуйн төгсөх дамжааны оюутнууддаа талархал илэрхийлье гэлээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652828
0 эможи

keyboard_arrow_up