“АЖИЛТАН БҮР ҮНЭ ЦЭНЭТЭЙ” шинэ ажилтныг чиглүүлэх хөтөлбөрийг танилцууллаа
Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс "Ажилтан бүр үнэ цэнэтэй" өдөрлөгийг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Энэ хүрээнд шинэ ажилтнуудаа чиглүүлэх хөтөлбөрийг эхлүүлж, нийт 8 чиглэлээр чиглүүлэх сургалтуудыг хийжээ. Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд хүний нөөц дээр анхаарах, тэр дундаа шинэ ажилтнуудаа онцгойлон анхаарч ажиллах нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад чухал юм.
Салбартаа уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвх, санаачлагатай ажиллаж байгаа нь таалагдаж байна хэмээн өдөрлөгт хамрагдсан шинэ ажилтнууд сэтгэгдлээ илэрхийлэв.
Амгалан амаржих газраас 2023 онд шинээр ажилд орсон ажилтнуудад зориулан
- Төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Н.Мөнхцэцэг “Байгууллагын соёл, онцлог үйл ажиллагаа”,
- ЭМТҮЧАБА-ны Аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежер Х.Цогзолмаа “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал”,
- Хүний нөөцийн менежер Б.Саранцэцэг “Эмнэлгийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Шинэ ажилтны хөтөлбөр”,
- Сувилахуйн албаны дарга Ч.Бурмаа “Сувилахуйн тусламж үйлчилгээний ололт амжилт”,
- ХАБЭА-н инженер Д.Галбадрах “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгаа”,
- ХСХА-ны дарга Д.Мөнхтөмөр “Эрүүл мэндийн ажилтнг халдвараас сэргийлэх заавар” зэрэг нэн шаардлагатай асуудлаар цэгцтэй ойлголт өгчээ.