Говь-Алтай аймагт ажилласан эрт илрүүлгийн баг 17 сумын 2,000 орчим иргэнийг эрт илрүүлэг ҮЗЛЭГТ хамрууллаа

2023 оны 11 сарын 13

Arslan.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд өнөөдрийн байдлаар  1,2 сая гаруй буюу нийт хүн амын 40 орчим хувь нь иргэд хамрагдаад байна.

Энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, холбогдох мэргэжилтнүүдийн хамт  Говь-Алтай аймагт ажиллаж,  орон нутагт хийгдэж буй эрт илрүүлгийн үйл ажиллагаатай танилцан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарын баг эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээг газар дээр нь хийж ажиллаж байна. 

Явуулын багт  Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг, ХСҮТ, Клинико мед эмнэлгийн нарийн мэргэжлийн 40 эмч, сувилагч, техникч нар багтсан бөгөөд өнөөдрийн байдлаар 17 сумын 2000 орчим иргэнд үзлэг, шинжилгээ, оношлогоог хийгээд байна. 

Arslan.mn

Иргэдийн дунд хоол боловсруулах зам, зүрх судас, нойр булчирхай, цөс, улаан хоолойн өвчлөл их байна. Иймд энэ төрлийн тусламж, үйлчилгээнд орон нутгийн иргэдээ богино хугацаанд хамруулахаар тусгай мэргэжлийн баг гарган ажиллаж байна.

Эрүүл мэндийн үзлэгт тэр бүр хамрагдаж чаддаггүй малчид, тариаланчдыг богино хугацаанд үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулж, зөвлөгөө өгч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулсан нь сайшаалтай байгааг иргэд онцолсон юм.

Ташрамд дурдахад, өнгөрсөн 10-р сард тус эмч нарын хамтарсан баг 39 эмч, сувилагч, техникчийн бүрэлдэхүүнтэй Ховд аймагт ажиллаж, 14 сумын 3500 гаруй иргэнд үзлэг, шинжилгээ, оношлогоог хийсэн юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652729
0 эможи

С.Энхболд
эрт илрүүлэг үзлэг

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up