Цусны төвөөс Монгол-Японы эмнэлэг рүү АНХ УДАА дроноор цус тээвэрлэлээ
Цусны төвөөс Монгол-Японы эмнэлэг рүү анх удаа дроноор цус тээвэрлэлээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс анх удаа дроноор цус тээвэрлэх туршилтыг өнөөдөр амжилттай хийлээ.
Анхны тээвэрлэлтийг Цусны төвөөс 5км зайд байх Монгол-Японы эмнэлэг рүү тээвэрлэлээ. 5 км тээвэрлэлтийг ойролцоогоор 15 минутад хүргэнэ гэж тооцож байна.
Тухайн дрон зорьсон газраа очиж буухад эмнэлэгийн сувилагч тээвэрлэсэн бүтээгдэхүүнийг авна. Харин дрон эргээд анх ниссэн газраа ирэхээр зохицуулжээ. Дрон нэг удаагийн нислэгээрээ 5кг цус тээвэрлэх боломжтой юм байна.
Энэхүү цус тээвэрлэх дроныг Япончууд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэгүй өгч байгаа бөгөөд нэг дрон нь ойролцоогоор 69 орчим сая төгрөг юм. Япон Улсад бол дроноор холдоо 20км газарт цус тээвэрлэдэг байна. Харин Монгол Улсын хувьд өвөл хүйтэн байдгаас шалтгаалаад дроноор өвөл тээвэрлэх боломж хязгаарлагдмал аж.