Ж.Байгалмаа: Халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, тандалт сэргийлэлтийн стандарт байгаа хэдий ч “СУВИЛАХУЙН тусламжийн заавар БАЙХГҮЙ”

2023 оны 11 сарын 09

Arslan.mn

Зонхилон тохиолдох халдварт өвчний сувилахуйн тусламжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, сувилахуйн зааврын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв хамтран “Зонхилон тохиолдох халдварт өвчний сувилахуйн тусламж үйлчилгээ, ирээдүйн чиг хандлага” үндэсний зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж байна.

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Анхан болон лавлагаа шатлалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюунчимэг, ДЭМБ-ын Халдварт болон дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяа, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа болон 21 аймаг 9 дүүргийн Халдварт, сүрьеэгийн тасгийн сувилагч бусад мэргэжилтнүүд оролцож байна.

Хэлэлцүүлгийг зохион байгуулж, зонхилон тохиолдох халдварт өвчний сувилахуйн тусламжийн өнөөгийн байдлыг тодорхойлох, хэлэлцүүлгээс гарах зөвлөмж, саналыг зонхилон тохиолдох халдварт өвчний сувилахуйн заавар боловсруулахад ашиглах аж.

Arslan.mnХэлэлцүүлгийг нээж, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа хэлсэн үгэндээ “Халдварт өвчнүүд нь нийгмийн эрүүл мэндийн томоохон сорилт болж, олон улсын хэмжээнд олон нийт, хувь хүмүүст нөлөөлж байна. Мөн  тархалт өндөр, ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй тул тэдгээрийг үр дүнтэй шийдвэрлэх нь чухал юм. Сувилахуйн тусламж үйлчилгээ нь халдварт өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг.

Халдварт өвчний үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээний үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулах нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний практикийг ахиулах, өвчтөний үр дүнг сайжруулах, эдгээр өвчнөөс үүдэлтэй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэ нь мэдлэг солилцох, чадавхийг бэхжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааны өвөрмөц платформ болж, эцэст нь эрүүл мэндийн тогтолцоог илүү уян хатан, үр дүнтэй болгоход хувь нэмэр оруулдаг.

Манай улсад халдварт өвчний оношлогоо, эмчилгээ, тандалт сэргийлэлтийн стандарт, заавар байгаа боловч сувилахуйн тусламжийн заавар байхгүй бөгөөд халдварт өвчний чиглэлээр улсын хэмжээнд ажиллаж байгаа сувилагч нарын мэдлэг, чадварыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байна." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын Анхан болон лавлагаа шатлалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюунчимэг: 

Эрүүл мэндийн салбарын маш чухал асуудлыг анх удаа өргөн хүрээнд хэлэлцэж байна. Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтээрээ коронавирусийн цар тахлыг амжилттай даван туулсан. Энэ хугацаанд сувилагч нарын үүрэг, оролцоо маш их байсан. Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн зан үйлийг төлөвшүүлэх, мэдлэг олгох, өвчтөний хажууд байж асран сувилах ачааны хүндийг үүрч байдаг сувилагч баярлалаа. 

Эрүүл мэндийн салбарт 63,000 гаруй эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Үүнээс 22 хувь нь сувилагч нар байна. Халдварт өвчний салбарт ажиллаж байгаа сувилагч нар маш их онцлогтой. Багаараа, улс үндэстнээрээ онцгой анхаарах салбар. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас халдварт өвчний гаралтыг тандах, сэргийлэх хариу арга хэмжээг чанартай, хүртээмжтэй зохион байгуулахад бусад салбарын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 

Arslan.mn

Хоёр өдөр үргэлжлэх хэлэлцүүлгийн үеэр Зонхилон тохиолдох халдварт өвчний талаар ДЭМБ-ын баримталж буй бодлого, зонхилон тохиолдох халдварт өвчний өнөөгийн байдал, цаашдын төлөв, сувилахуйн тусламж, үйлчилгээний талаар баримталж буй бодлого, өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага зэрэг олон сэдвийг хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652666
0 эможи

keyboard_arrow_up