Өвчний хяналтын төв ба нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль
УОК дэргэдэх эрдэмтдийн багийн нарийн бичгийн дарга, Эрүүл Мэндийн сайдын зөвлөх асан О.Батбаярын Атланта хотоос бичиж илгээсэн нийтлэлийг хүргэж байна.
ХУУЛЬ ХЭЛЭЛЦЭХЭД БЭЛЭН БОЛСОН БАЙНА , БИД ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан, бүр цар тахлын өмнө алсын хараатай төлөвлөсөн нэг чухал ажил бол нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэн хууль эрхзүйн орчинг сайжруулах, өвчний хяналтын төвийг байгуулах, шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зэрэг заалтууд билээ.
УИХ хурлын намрын чуулганаар дээрх ажлуудын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулийг хэлэлцэн батлахад бэлэн болжээ.
Энэ цаг үеийн байдалтай холбогдуулан нийгмийн эрүүл мэндийн дэлхий нийтийн чиг хандлага, өөрчлөлтийн талаар зарим мэдээдэл хуваалцая.
Ковид19 -ын дараагаар олон улс орнууд нийгмийн эрүүл мэндийн хуулиуд ба эрх зүйн орчин нь дараа дараагийн цар тахал болон бусад нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээний бэлэн байдалд дэмжлэг үзүүлэх чухал үүрэгтэй гэж үзэх болов . Өөрөөр хэлвэл, нийгмийн эрүүл мэндийн талаарх ойлголт, хандлага цар тахлын дараагаар тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн гэсэн үг.
Хөгжсөн орнууд ба хөгжиж буй орнуудын нийгмийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд дотор ялгаатай ба нийтлэг зүйлүүд байгааг ч мөн онцолж байна.
Нийгмийн эрүүл мэнд гэж юу вэ гэдэг тодорхойлолтыг ч улс орнууд болон олон улсын байгууллагууд өөр өөрөөр тодорхойлж байгаа ч нийтлэг зүйлүүд цөөнгүй бөгөөд нэмэлт шинэ заалтууд ч ихээр орж ирсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан нь өвчнөөс урьдчилан сэргийлж, наслалтыг уртасгахад чиглэсэн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн төр засаг, хамт олон, иргэн оролцсон зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл судлаачид эрүүл мэнд нь тухайн хувь хүний хувийн хариуцлагын асуудал боловч мөн нийгмийээс шалтгаалах хүчин зүйлүүд нь ч чухал нөлөөтэй болон хувирч байна гэдгийг онцолж байна.
Мөн ирээдүйн нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны гол тулгуур болсон урьдчилан сэргийлэлт-prevention , эрүүл мэндийг дэмжих-health promotion , эрүүл мэндийг хамгаалах – health protection гэсэн 3 ойлголт дээр иргэн ба хамт олны оролцоо буюу participation, тдорхой байх-precision , урьдчилан тооцоолох-prediction гэсэн 3 тулгуур ойлголтыг нэмэх ёстой гэж үзэх болсноор 3P биш 6P тулгууртай болох ёстой гэж үзэж буй тал ч байна . Энэхүү ойлголт нь цар тахалтай тэмцэхэд улс орнууд өвчлөлийг шинжлэх ухааны нарийвчлалтай тооцоолж, таамаглаж мөн иргэд хамт олон орон нутгийн оролцоотой даван туулсны дараагаар нэмсэн саналууд ажээ. Мөн цар тахлын үед гарсан шинэ технологийн вакцин, генийн судалгааны дэвшлүүд болон дата технолги дээр гарсан шинэ дэвшлүүд нь нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан хувьсан өөрчлөгдөж буйн жишээ гэх болжээ.
Зөвхөн нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан ч биш эрүүл мэндийн шинжлэх ухаанд технологийн дэвшил гарч хиймэл оюун ухаанаас шалтгаалан суурь ойлголт нь өөрчлөгдөж байгаа ба эрүүл мэндийн шинжлэх ухаан нь нотолгоон дээр суурилсан шинжлэх ухаанаас оновчтой буюу precision шинжлэх ухаан болж оношийг маш өндөр нарийвчлалтайгаар эмчийн алдаагүйгээр тавьдаг болсон билээ.
Мөн нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаанд дата технологийн ач холбогдол маш их чухал болж нийгмийн эрүүл мэндийн датан дээр суурилсан шинжлэх ухаан болж хувирч байна.
Зураг 1. АНУ CDC байгууллагын 2023 оны 10 сард Ковид шалтгаант эмнэлэгт хэвтэлтийн талаарх тооцоолол хийж буй байдал https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/science/forecasting/hospitalizations-forecasts.html
Мөн нийгмийн эрүүл мэнд нь тухайн улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой болж эхэлсэн тул жишээ нь Их Британи улсын Английн нийгмийн эрүүл мэндийн байгууллагыг цар тахлын үед буюу 2021 оны 5 сард татан буулгаж 2 байгууллага болгон хувиргасан байна. Ингэснээр Эрүүл мэндийг сайжруулах ба тэгш байдлыг хангах байгууллага (The Office for Health Improvement and Disparities (OHID) ба Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг (Health Security Agency ) байгуулсан нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Дээрх байгууллага нь Английг хариуцдаг байсан бол Шотланд, Уэльс ба Умард Ирландаа бүхэлд нь хариуцаж эрүүл мэндийн аюулгүй байдлыг стратегийн түвшинд хангах байгууллага болжээ.
Эрүүл мэндийг сайжруулах ба Тэгш байдлыг хангах байгууллага (The Office for Health Improvement and Disparities (OHID) нь засгийн газрын байгууллагууд, орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн бусад байгууллага болон хувийн салбартай хамтран ажиллаж эрүүл мэндийг сайжруулах түүн дотроо эрүүл мэндийн үзүүлэлт нь муу байгаа орон , иргэд нутаг хамт олонд чиглэн онцгой анхааран ажиллах, үүний тулд эксперт зөвлөгөө, анализ хийх, нотолгоо гарган түүн дээрээ бодлого боловсуулан хэрэгжүүлж эрүүл мэндийн сайжруулан тэгш байдлыг хангах үүрэг хүлээжээ.
Гол анхаарах зорилтоо эрүүл мэндийн үзүүлэлт муу байгаа тэр бүлэгт тэр орон нутагт анхаарах, өвчлөлд хүргэж буй эрсдлүүдийг бууруулах, урьдчилан сэргийлэх боломжтой нас баралт болох архи, тамхи, таргалалт ба мансууруулах бодисны шалтгаант нас баралтыг бууруулах, эрүүл мэндийн байгууллага болон орон нутгийн удирдлагатай нь хамтран ажиллаж иргэдийн эрүүл мэндэд эрсдэл үүсгэж буй хүчин зүйлийг яаралтай тодорхойлох мөн эрт илрүүлэгийг дэмжих, мөн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй ажлын байр, орчны эрүүл мэнд, нэн ялангуяа агаар,ус, хөрсний бохирдол гэх мэт чиглэлд орон нутаг ба хувийн салбартай хамтран ажиллах, технологи, дата ашиглан бодлого боловсруулан гаргаж олон талт хэлбэрээр хамтран хэрэгжүүлэн нийгмийн эрүүл мэндийг сайжруулах үүрэг хүлээжээ. Нийгмийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг мөн энэ байгууллага хариуцах болжээ. Мөн сэтгэцийн эрүүл мэнд дээр анхаарах үүргийг эдний байгууллагын чухал зорилт болгон тавьж өгсөн байна. Урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг хөгжүүлэн бодлогыг гаргаж хэрэгжүүлэн иргэд эрүүл мэндийнхээ талаар ойлголттой мөн урьдчилан сэргийлж чаддаг болоход дэмжлэг үзүүлэх үүрэг мөн хүлээжээ.
Энэхүү байгууллагын энэ чиглэлд хийж буй олон ажлын нэг нь орон нутгуудад хүүхдийн таргалалтын судалгаа, архидалтын судалгаа мөн архины эмчилгээний үр дүнгийн судалгаа гэх мэт судалгаануудыг хийж , нийтлэх ба орон нутгуудыг жагсаан цахмаар нийтэлдэг байна. Энэ байгууллагын Нийгмийн эрүүл мэндийн цахим дашбоард нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ цахим дашбоардыг шийдвар гаргагч нар болон иргэд судлаачид ашигладаг байна. (https://healthierlives.phe.org.uk/topic/public-health-dashboard/area-details#are/E10000024/par/cat-113-7/sim/cat-113-7 )
Нийгмийн эрүүл мэнд бол outcome буюу гарч байгаа үр нөлөөгөөр илэрхийлэгддэг шинжлэх ухаан тул таргалалт, архидалт, амиа хорлолт, зам тээврийн осол хэрхэн буурч эсвэл нэмэгдэж байгааг энэхүү дашбоардаар үзүүлэн хэмжиж орон нутгаа жагсаадаг ба дата төвийг нь засгийн газраас нь чухалчлан байгуулан өгчээ.
Зураг 2 . Английн Нийгмийн Эрүүл мэндийн байгууллага нь Хүүхдийн таргалалт ба орон нутаг дахь архины эмчилгээний үзүүлэлтийг харьцуулан дашбоард дээр мэдээлж буй байдал https://healthierlives.phe.org.uk/topic/public-health-dashboard/area-details#are/E10000024/par/cat-113-7/sim/cat-113-7
Цар тахлын үед Их Британид байгуулсан нөгөө нэг байгууллага болох Эрүүл Мэндийн Аюулгүй байдлын агентлаг (Health Security Agency ) нь цар тахлын ид үед буюу 2021 оны 5 сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба эрүүл мэндийн аюулгүй байдлыг стратегийн түвшинд хангах зорилгоор байгуулагдсан ба эрх зүйн хувьд Эрүүл Мэндийн Яамныхаа харьяа боловч статусыг нь яамны түвшний статустайгаар байгуулжээ. Мөн ТУЗ буюу удирдлагын бүрэлдхүүнийг хараат бус Нийгмийн эрүүл мэндийн томоохон судлаач эрдэмтэдээр бүрдүүлэн байгуулж өгсөн байна.
Энэхүү байгууллагаа байхуулахын өмнө АНУ-н McKinsey зөвлөх фирмээс зөвлөгөө авсан ба тус байгууллага нь тус улс нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахын тулд дата, шинэ технологи инновац дээр суурилсан, шуурхай ажилладаг ийм байгууллага байгуулах шаардлагатай гэсэн зөвлөгөөг өгснийг хүлээн авчээ. Өөрөөр хэлбэл Нийгмийн эрүүл мэндийг дэмжих байгууллагыг тусад нь Нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах байгууллагыг тусад нь байгуулсан байна. Их Британы жишээ нь манай улсад тийм тохиромжтой биш чиг үүрэг хийж буй ажил нь манай улсад батлагдах гэж буй нийгмийн эрүүл мэндийн хуульд ач холбогдолтой тул оруулсан болно.
Энэ байгууллагын үүрэг нь тус улсын иргэдийг халдварт өвчин ба химийн бодис, цацраг идэвхт бодис ба байгаль орчны аюулаас хамгаалах мөн салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах зорилготой ажээ. Тухайлбал шинэ болон шинээр сэргэж буй халдварт өвчин, дэлхийн дулааралаас шалтгаалсан эрүүл мэндийн асуудал, антбиотикийн тэсвэржилт зэрэгтэй тэмцэх ба энэ тэмцлийг хийхийн тулд үндэсний хэмжээнд болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлжээ . Энэхүү зорилтод хүрэхдээ шинжлэх ухааны судалгаа шинжилгээн дээр үндэслэн хүрэх юм гэж тодорхойлжээ.
Стратегийн зорилтын хувьд :
-
- нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд бэлтгэх
- эрүүл мэндэд аюул учруулах ноцтой байдлын үед хариу арга хэмжээ авч амь насыг аварч хохирлыг бууруулах
- Их Британы эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах чадавхийг нэмэгдүүлэх гэж тодорхойлжээ.
- Энэхүү зорилтдоо хүрэхийн тулд шинжлэх ухааны судалгааг эрчимтэй хийж
- цаашид гарах эрүүл мэндийн аюулыг таамаглах
- эрүүл орчинг бий болгох
- эрүүл мэндийн аюул үүсгэж буй хүчин зүйлийг багасгах устгах
- шинжлэх ухааны үндэстэй үйл ажиллагаа явуулах
- нөөц бололцоогоо бүрэн ашиглах гэжээ
Британы Health Security Agency буюу Эрүүл Мэндийн Аюулгүй байдал хариуцсан агентлагын саяхан дэлхий нийтэд зарласан том ажил бол дараагийн цар тахлыг үүсгэх эрсдэлтэй патоген буюу үүсгэгчдийг судалж эхэлсэн 10 гаран эрсдэлт вирусыг тогтоож түүн дээр ажиллаж байгаа ба дараагийн цар тахлын вирусийн эсрэг вакциныг 100 хоногийн дотор үйлдвэрлэж иргэдэд хүргэж чадах дэд бүтцийг бий болгосноо зарласан билээ.
Их Британи улс ДЭМБ-тэй хамтран дараагийн цар тахал үүсгэх эрсдэлтэй вирусууд дээр судалгааг хийж эхэлсэн ба вакциныг нь 100 хоног дотор үйлдвэрлэх дэд бүтэц бий болгожээ
Мөн хувийн салбар ба академик байгууллагуудтай хамтран нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын судалгааны төвүүдийг их дээд сургуулиуд дээр байгуулах болжээ.
Ковид19 цар тахлын үед вакциныг амжилттай үйлдвэрлэсэн Astra Zeneca компани Кэмбрижэд байгуулж буй олон арван тэрбум долларын өртөг бүхий Discovery Center гэх биотехнологийн төв буюу эм үйлдвэрлэх түүн дотроо цар тахлын үед шаардлагатай эмүүдийг үйлдвэрлэх төвийг байгуулахад Британы засгийн газар болон энэхүү агентлаг дэмжлэг үзүүлжээ. https://www.astrazeneca.com/our-company/our-locations/cambridge.html
Астра Зенека компаны Кэмбрижэд баригдаж буй биотехнологийн инновацын Discovery Center төвийн барилга
Цар тахлын дараа Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг Үндэсний аюулгүй байдалтайгаа холбон үзэж өөрчлөлт хийж буй бас нэг улс бол Япон улс бөгөөд тус улс АНУ жишгээр Өвчний Хяналтын төвийг байгуулах шийдвэр гаргаж эрх зүйн орчинг бүрдүүлэн , барилгын ажлаа эхэлсэн ба мэргэжилтнүүдээ АНУ-д сургаж байна.
Тэгвэл энэ асуудалд эртнээс анхааран үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлсэн оронд АНУ, БНСУ, Тайвань зэрэг улс орох ба эдгээр улсын талаарх болон Дэлхийн Эрүүл Мэндийн Аюулгүй байдлын санаачилга буюу Global Health Security Agenda талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн хэсгээс уншина уу.
Нийгмийн эрүүл мэндийн хуулинд ямар заалтуудыг оруулахад бид анхаарвал зохих?
Нийгмийн эрүүл мэндийн хуульд ийгмийн эрүүл мэндийг хамгаалах уламжлалт урьдчилан сэргийлэх , эрүүл мэндийг дэмжих заалтуудаас гадна дараах заалтуудыг оруулах зөвлөмжийг Дэлхийн Эрүүл Мэндийн Аюулгүй байдлын санаачилга буюу Global Health Security Agenda байгууллага хууль тогтоогч нарт зөвлөмж болгож байна. Учир нь Ковид19 үед олон улс оронд дараахь нийтлэг асуудлууд тулгарчээ.
Үүнд:
- Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх
- Салбар ба агентлаг хоорондын үйл ажиллагааг уялдуулах
- Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн тусламж үйлчилгээний стандарт
- Тусгаарлалт ба хөл хорионы зохицуулалт
- эмнэлгийн хэрэгслийн инновац, судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлт, худалдан авалт
- Хилийн нэвтрэх цэгүүд дээрх арга хэмжээ
- Эм, вакцин, хамгаалах хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж, эмнэлгийн орны хүртээмж тэгш хүртээмжтэй байх
- Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн Эм эмнэлгийн хэрэгслийн бүртгэл ба хэрэглээг зохицуулах, экспорт ба импортын зохицуулалт
- Эм эмнэлгийн хэрэгсэл, вакцины хэрэглээний дараагаар үүсэх эрх зүйн хариуцлага, вакцинтай холбоотой нөхөн олговор
- Хүний эрх ба хүний чөлөөтэй зорчих эрхийн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тэнцвэржүүлэх нь
- Тандалтыг эрчимжүүлэх, мэдээлэх, биологийн сорьцыг улс орнууд хоорондоо хуваалцан судалгаа хийж шаардлагтай эм вакциныг гаргаж авах
- Вакцинжуулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх
Дээрх байгууллага нийгмийн эрүүл мэндийн эрх зүйн орчны бэлэн байдал гэсэн ойлголтыг дээрх байгууллага гаргаж ирсэн бөгөөд ингэснээр нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд эрх зүйн зохицуулалтыг хийх чадамжтай, хуулийн цоорхойг нөхсөн, функциональ байх ёстой гэж үзэж байна. Ингэснээрээ нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд яаран сандран түүхий эрх зүйн зохицуулалт хийхгүй байх, өөрөөр хэлвэл Ковид19 хууль шиг шинэ хууль дахин гаргахгүй бэлэн туршигдсан хэрэгжих боломжтой хуультай байх, харин нөөцөө нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээнд зарцуулах, урьдчилан сэргийлэлт, эрсдлийн мэдээлэл харилцаа, шаардлагатай судалгаа шинжилгээг эрчимжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа бөгөөд үүнд дараахь үр дүнгүүд гарна гэжээ.
- Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед урьдчилан сэргийлэлтийг илүү үр дүнтэй хийх
- Нийгмийн эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэх
- Нийгмийн эрүүл мэндийн тогтвортой санхүүжилт бий болсоноор тандалт, урьдчилан сэргийлэлт, мөн хариу арга хэмжээний дэд бүтцүүд бэхжсэн байна
Үүний тулд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хуулиуд дараах асуудлуудад зохицуулалт хийх шаардлагатай ажээ.
Энэхүү зөвлөгөөг АНУ CDC дээрх Нийгмийн Эрүүл мэндийн хуулийн эрх зүйн орчинг судалдаг баг гаргажээ. Тэд дараахь чиглэлээр ажилладаг байна.
- Нийгмийн эрүүл мэндийн хуулийн гол чухал зорилтыг тодорхойлох
- Нийгмийн эрүүл мэндийн хуулиас гадна нийгмийг эрүүл мэндэд нөлөөлдөг бусад хуулийг судлах
- Нийгмийн эрүүл мэндийн хуулийн бэлэн байдал
- Улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн хуулийг судлах
- Зөвлөмж гарын авлага боловсруулах
- Нийгмийн эрүүл мэндийн хуулийн төсөл гаргах хүртээл болгох (https://www.cdc.gov/phlp/externship.html)
Энэхүү байгууллагын өгч буй зөвлөгөө бол
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль ба Олон улсын эрүүл мэндийн дүрэм ба салбар хоорондын үйл ажиллагаа
- Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу бэлэн байдал ба хариу арга хэмжээ
- Үндэсний хэмжээний Онцгой байдал зарлах эрх зүйн орчин
- Үндэсний хэмжээний Онцгой байдлыг удирдах Шуурхай удирлагын төвийн эрх зүйн орчин
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль нь Нийгмийн эрүүл мэндийн Шуурхай удирдлагын төвийг байгуулан ажиллахыг дэмжих эрх зүйн орчинг бий болгох өөрөөр хэлбэл Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх
- Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг хэн зарлах цуцлахыг тодорхой болгох
- Нийгмийн эрүүл мэндийн Шуурхай удирдлагын төвийг байгуулж тогтмол буюу түр ажиллуулах
- Нийгмийн эрүүл мэндийн Шуурхай удирдлагы төвийн үүргийг хуульчлах
- Нийгмийн эрүүл мэндийн Шуурхай удирдлагын төвийн хариуцлага ба тавигдах шаардлагыг хуульчлах
- Тус төвийг санхүүжүүлэх эрх зүйн орчинг тодорхой болгох
Зураг 4. АНУ Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, шуурхай удирдлагын төвүүд ба салбар хоорондын уялдааг харуулсан зураглал
Мөн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуульд дараах агуулгыг оруулахыг зөвлөмж болгодог байна.
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль ба Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний тогтвортой санхүүжилтийг
- Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын санхүүжилтийн механизм
- Санхүүжилтээ ноцтой байдал үүссэн үед уян хатан зарцуулах эрх зүйг бий болгох
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийг зохицуулах нь шаардлага үүсдэг байна.
- Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг зохицуулах бүтэц зохион байгуулалт
- Эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн мэдээллийг цуглуулах
- Эм эмнэлгийн хэрэгслийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бүртгэх нь
- Эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийн ложистикийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед зохицуулах нь
- Эм эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлт, худалдан авалт ба дайчлан ашиглахыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед зохицуулах нь
- Эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бүрдүүлэх худалдан авах эрх зүйн орчин
- Эм эмнэлгийн хэрэгслийг импортлох болон экспортлох асуудлыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед зохицуулах нь- Import and Export of Medical Countermeasures
- нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дархлаажуулалттай холбоотой зохицуулалт-Immunization specific Considerations
- Санхүүгийн үүрэгтэй холбоотой заалт
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулиар Нийгмийн эрүүл мэндийн тандалтыг real time хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой
- Тандалт хийх байгууллагыг тодорхой болгох
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулиар Үндэсний лабораторийн сүлжээг зохицуулах
- Үндэсний лабораторийн сүлжээг бий болгох
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулиар лабораторийн биоаюулгүй байдлын асуудлыг зохицуулах нь
- Лабораторийн биоаюулгүй байдлын асуудлыг хариуцах байгууллага
- Биобэлдмэл ба хорны биоаюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ
- Лабораторийн болон бусад орчинд биобэлдмэл ба хортой харьцах шаардлага дүрэм журам
- Ажиллах хүнийн нөөцөд тавигдах боловсролын ба сургалтын шаардлага
- Биоидэвхт бодис болон хорны хадгалалт, тээвэрлэлт ба устгалын зохицуулалт
- Үй олноор устгах зэвсгийг үйлдвэрлэхийг хориглох зохицуулалт
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулиар Зоонозын өвчний хяналтыг Нэг эрүүл мэнд зарчмаар бүрдүүлэх
- Мал эмнэлгийн байгууллагын эрх зүйн орчинг бүрдүүлэх нь
- Тандалт
- Мэдээлэх тогтолцоо
- Хариу арга хэмжээ
- Хилээр малыг хөлөөр нь гаргах зохицуулалт
- Бүртгэлжүүлэх, ээмэгжүүлэх
- Малын гаралтай бүээгдэхүүний малын эрүүл мэндийн зохицуулалт
- Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд зоонозын хяналт ба зохицуулалт
АНУ Ерөнхийлөгчийн хариу арга хэмжээний төлөвлөгөөнд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын асуудлыг тусгасан байдал
Мөн манай улсын одоо хүчингүй болсон Ковид19 хуулиар зохицуулж байсан хуулийн заалтуудаа энэ хуулиндаа оруулж өгөх тэр үед мөн дутагдаж байсан заалтуудаа нөхөн оруулах шаардлага зайлшгүй үүсэж байна. Манай улсын Гамшгийн хуулийг харахад Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг зохицуулах чадамжгүй харагдаж байгаа бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг эрүүл мэндийн салбар нь манлайлан бусад салбар нь хамтран тусалдаг нь олон улсын жишиг ба энэ асуудлыг тусад нь хуулиар зохицуулдаг жишиг улс орнуудад байна. Манай улсад ч ийм шаардлага үүсээд байгааг хууль санаачлагч нар анхааран хуулийн төсөлд оруулсныг сайшааж байна.
ДЭМБ ба “Олон улсын эрүүл мэндийн дүрэм
Улс орнууд нийгмийн эрүүл мэндийн хуулиараа мөн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах салбарын болон салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулдаг ба Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн нөхцөлд “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-ийг чиглэл болгож ажиллаж Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон түүнийг дагаж гарсан шийдвэр бодлогын баримт бичгийг дагаж мөрддөг. ОУЭМД-д халдварт өвчин болон НЭМ-ийн ноцтой байдал, цацраг, химийн хордлого, хүнсний аюулгүй байдал зэрэг хүний эрүүл мэндэд нөлөөлж болох бүх зүйлс багтсан байдаг. Энэхүү дүрэм нь ДЭМБ гишүүн 194 орон болон гишүүн биш 2 орныг оруулан 196 оронд батламжлагдан хуулийн статустайгаар хэрэгжиж байна. ОУЭМД-д ДЭМБ гишүүн орнуудыг нийгмийн эрүүл мэндийн чадавхаа сайжруулах, лаборатораа бэхжүүлэх гэх мэт үүргийг энэ дүрмийг зөвшөөрч баталсан орнууд хүлээдэг ба энэ дүрэм зөвхөн процессыг заасан байдаг ба эрх зүйн орчноо бүрдүүлэх үүрэг нь тухайн улсад нь оногддог.
2023 оны 9 сард Монгол улс Олон улсын эрүүл мэндийн дүрмийн биелэлт дээр өөрийн үнэлгээг энэхүү дүрмийн шалгуурын дагуу 2023 оны 9 сараас хийж байгаа ба ба энэхүү хөндлөнгийн үнэлгээний нэг чухал шалгуур нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг зохицуулах эрх зүйн орчин хэр бүрдсэн байгааг үнэлдэг. Энэхүү үнэлгээний дүнгээр ямар эрх зүйн орчин дутуу байгаа нь маш тодорхой гарах ба НЭМТҮ хуулийг батлан гаргахад чухал ач холбогдолтой хууль тогтоогч нарт ашиглахад өндөр ач холбогдолтой үнэлгээ болж байгаа бөгөөд үнэлгээний дүн 2023 оны 11 сарын сүүлээр гарна.
ДЭМБ-ын зүгээс өөрийн Үндсэн хуулийн 19 заалтын дагуу 2024 онд цар тахлын бэлэн байдлыг хангах олон улсын конвенц буюу Pandemic Convention -г гишүүн орнуудын хүрээнд батлах ба төслийг гишүүн орнуудаараа мөн хэлэлцүүлж байна. Энэхүү конвенц нь Олон Улсын эрүүл мэндийн дүрмийг орлохгүй ба түүнийг илүү функциональ болгох, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дэлхий дахины хамтын ажиллагааг ДЭМБ нэгдсэн удирлагын дор хэрэгжүүлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, салбар хооронды хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн орнуудын засгийн газар цар тахлын эсрэг урт хугацааны зорилт тавин ажиллах улс төрий манлайллын бий болгох юм. Тамхины конвенцын дараагаар ДЭМБ гишүүн орнууд батлах 2 дахь конвенц юм. Цар тахлын өмнө улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн хуулиуд нь хэрэгжилт сайтай, иргэдийн дэмжлэгийг авсан хууль байх нь чухал гэсэн шалгуур тавигддаг байсан бол цар тахлын дараа нийгмийн эрүүл мэндийн хуулиуд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тэгш хүртээмжтэй байдлыг дэмжих хууль болж чадаж байна уу гэсэн асуудлыг ч мөн тавих болжээ. Өөрөөр хэлбэл тогтвортой хөгжлийн зорилтууд дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй зоритлуудыг хангаж байгаа эсэх талаас нь мөн хардаг байна. Мөн нийгмийн эрүүл мэндийн хуулиуд нь хүний эрхийг дээдэлсэн, оролцоог хангасан хууль байх шаардлага улам ихээр тавигдах болсон байна.
Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан үндэсний зохицуулагч байгууллагаа хуулиараа тодорхойлж өгдөг байна. Манай улсад ХӨСҮТ нь үндэсний зохицуулагч байгууллага ба гол үүрэг бол олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх,өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед салбар хоорондын уялдааг хангах, хариу арга хэмжээг зохион байгуулах,халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед салбар хоорондын байгууллагыг мэдээллээр хангах ,халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг удирдан, чиглүүлэх, зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах , олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 24 цагийн дотор мэдээлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах, олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу мэдээлэл хүлээн авах, бусад улс оронд бүртгэгдэж байгаа халдварт өвчний мэдээллийг тогтмол хүлээн авч, холбогдох байгууллагуудад хүргэх үүргийг хүлээдэг.
Өвчний Хяналтын төв гэж юу вэ?
Монгол улс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулиар Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээг удирдах Өвчний Хяналт сэргийлэлтийн төвийг мөн байгуулахаар төлөвлөж байгаа .Тэгвэл Дэлхийн улс орны Өвчний Хяналт сэргийлэлтийн төвүүд дараахь үүргийг гүйцэтгэдэг байна.
Өвчний хяналтын тогтолцооны төлөвлөлт, журмыг боловсруулах, Халдварт өвчний тандалт ба судалгааг хийж, мэдээллийг тайлагнах, урьдчилан сэргийлэлт, хяналтыг зохион байгуулах Халдварт өвчний хариу арга хэмжээнд шаардлагатай эмийн худалдан авалт хийж, нөөцийг бүрдүүлэх, хэрэглээ, түгээлтэнд хяналт тавих Дархлаажуулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх , Вакцин биобэлдмэлтэй холбоотой судалгаа, шинэ технологийг нэвтрүүлэх, Халдварт өвчний лабораторийн оношлогоо, оношлогооны стандарт, чанарын баталгаажилтыг хангах , Хилийн нэвтрэх цэгийн хөл хорио, эрүүл ахуй, ариун цэврийн хяналтыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын байгууллагуудтай хамтран, Аж ахуйн нэгж, байгууллагуудын эрүүл ахуй, ариун цэврийн хяналтыг төлөвлөх, дэмжих, мэргэжил арга зүйгээр хангах, хяналт тавих, Гадаад улсаас ирэх болон гадаад улсруу ажиллаж, сурах, амьдрах иргэдийн халдварт өвчний үзлэг, шинжилгээг зохион байгуулах, Нийгмийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр бүх шатны эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, Өвчний хяналт сэргийлэлтийн чиглэлээр хүний нөөцийн хөгжил, бодлого төлөвлөлт, сургалтыг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн мэдээллийн цахим нэгдсэн санг бий болгох, Цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, дарамтыг судлаж, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах, Х
Дэлхийн улс орнууд Өвчний Хяналтын Төвүүдийг олноор байгуулж байгаа энэ үед энэхүү байгууллагын эрх зүйн статусыг маш сайн шийдэж өгөх мөн санхүүжилтийг төгс шийдэж өгөх нь нэн чухал гэдгийг Олон улсын Нийгмийн Эрүүл Мэндийн байгууллагуудын Холбооноос 2023 онд зөвлөсөн байна. (https://ianphi.org/_includes/documents/sections/tools-resources/392_rtsl_nphi-issue-brief_report_1122_rev-a_v8.pdf)
Учир нь Өвчний Хяналтын Төвүүд нь өдөр тутмын үйл ажиллагаандаа өвчлөл ба нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын мэдээллийг үнэн зөвөөр мэдээлэх, хараат бус, шинжлэх ухаан ч байх шаардлага үүсдэг бөгөөд цар тахлын үед олон орны Өвчний Хяналтын төвүүд ийм байж чадаагүйгээс иргэд олон нийтийн дунд нэр хүндээ алдаж иргэд итгэхээ больсон жишээ маш их гарсан байна. Ийм учраас улс төрчдөөс хараат бус байх ёстой ба санхүүжилт нь тогтвортой байх ёстой гэж Олон улсын Нийгмийн Эрүүл Мэндийн байгууллагуудын Холбооноос маш онцлон зөвлөснийг хууль тогтоогч нар маань анхаарах ёстой.
Өвчний хяналт сэргийлэлтийн төвийг байгуулсан бусад улсуудын жишээг харахад дийлэнх нь тухайн өвчнөө хариуцсан төвүүдийн нийлбэр хэлбэрээр зохион байгуулагджээ. Тухайн хариуцсан төвтэй холбоотой нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд тэр төв нь манлайлан ажилладаг байна.
Цар тахлын дараа нэгдсэн тандалт мэдээллийн цахим системээр төвүүд үйл ажиллагааг нэгтгэж ажиллах хандлагатай байна. Тухайлбал АНУ CDC зүгээс CDC READY хэмээх нэгдсэн тандалтын цахим тогтолцоог байгуулж байна.
Манай улсад ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ гэсэн 3 байгууллага байгаа ба энэхүү хуулиар эдгээр байгууллага нэгтгэгдэн Өвчний хяналт сэргийлэлтийн төв байгуулагдах боловуу. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулинд сэтгэцийн нийгмийн эрүүл мэндийн асуудлыг зохицуулах заалтууд орсон байгаа ба сэтгэцийн нийгмийн эрүүл мэндийн асуудлыг хэрхэн яаж энэ хуулиар зохион байгуулах асуудал гарч ирнэ. Гэмтэл Согог Судлалын төв дээрх гэмтэл осол судлал болон Хавдар Судлалын Үндэсний Төв дээрх Хавдрын нийгмийн эрүүл мэндийн асуудлыг хариуцсан нэгжүүдийг хэрхэн дахин зохион байгуулах вэ гэсэн асуудлуудыг шийдэх шаардлагатай болно. Орон нутаг дахь нийгмийн эрүүл мэндийн салбар байгууллагуудыг хэрхэн шинэчлэн зохион байгуулах асуудлуудыг энэхүү хуулиар эцэслэн шийдэх буйзаа. Мөн БЗДХ, ХДХВ, ДОХ диспансер ба Сүрьеэгийн диспансеруудыг , Нэгдсэн эмнэлгээс салгаж Нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн харьяанд оруулах шаардлага үүсээд байна. Учир нь дээрх диспансерууд нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулах боломжгүй, зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэгч болж хувирсан байна.
Тухайлбал НЭМТ дээр БЗДХ, ХДХВ, ДОХ диспансер нь өвчлөлөөс сэргийлэх, эрсдэлгүй зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг тухайн орон нутгийн онцлогт нийцүүлэн зохион байгуулах, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээний журам, үйл ажиллагааны заавар, удирдамжийг мөрдөж, хэрэгжилтэнд дотоодын хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, тайлагнах, цаашид авах арга хэмжээг төлөвлөн, бодлого зохицуулалт, удирдлагаар ханган ажиллах, Үйлчлэх хүрээний хүн амын дундах БЗДХ, ХДХВ, ДОХ-ын өвчлөлийн түвшин, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгч, цаашид авах арга хэмжээг тодорхойлон мэргэжлийн болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллах, тухайн орон нутгийн үйлчлэх хүрээний хүн амд БЗДХ, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагаа, эрт илрүүлгийг зохион байгуулах, Эмч, эмнэлгийн мэргэжилтэнг БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд хамруулах, хүний нөөцийг чадавхижуулан тогтвор суурьшилтай ажиллуулах ажлыг төлөвлөн зохион байгуулах, Зорилтот бүлгийн хүн амд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын тасралтгүй үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлж ажиллах зэрэг ажлууд нь хийгдэх юм.
НЭМТөвүүд дээр мөн гэр бүл төлөвлөлт, сурагчид ба цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэнд, амны хөндийн эрүүл мэнд, архи ба бодисын донтолттой ажиллах баг, гэмтэл осол ба орчны эрүүл мэндий багууд ажиллаж байдаг олон улсын жишиг бүтцийг манай улсын энэхүү хуулинд тусгаж өгөх шаардлагатай.
Мөн амиа хорлолт ба сэтгэцийн түгшүүр нь манай улсад нийгмийн томоохон тулгамдсан асуудал болсон энэ үед нийгмийн эрүүл мэндийн бүтцэд нийгэм сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай.Жишээ болгож нийгмийн эрүүл мэндэд байгууллага хамт олны оролцоог сэтгэцийн эрүүл мэнд дээр энгийнээр тайлбарлая. Ажил олгогч нь ажлаас халсны дараа ч ажилтан амиа хорловол тодорхой хариуцлага хүлээдэг (манай орон нутагт ажилтан өөрийгөө шатаасан хэрэг гарсан ) мөн ажиллаж байх үедээ амиа хорлох үйлдэл хийвэл ч ажил олгогчид тодорхой хариуцлага хүлээлгэх заалтыг хуулиндаа оруулсан улсууд байна. Мөн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг архидалт, ажлын байрны дарамт, ачаалал, орчны эрүүл мэнд, түгжрэл ( ажил олгогч ажилчдын унаагаар хангах ), зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх, стрессээс сэргийлэх, сэтгэл санааны цохилтод ( үхэл хагацал ) өртсөнийх дараа дэмжлэг үзүүлэх, хүүхэд байхдаа сэтгэл санааны дарамт сэтгэл гутралд өртөж байсныг нь мэдэж байх, санхүүгийн шалтгаанаар сэтгэл санааны өөрчлөлтөд орж буйг мэдэх, агаар хөрсний бохирдлоос болж сэтгэл санааны өөрчлөлтөд орж буйг мэдэж байх, мөн улс төр эдийн засгийн шалтгаанаар байнга сэтгэл санааны дарамтанд өртөж байдаг үндэсний цөөнх, ядуу иргэд, тодорхой мэргэжлийн хүмүүсийг хамгаалах, дунд, ахлах их дээд сургууль дээрх сэтгэл санааны дарамтын мэдэж байхын тулд сэтгэл зүйч албан газарт чухал үүрэгтэй. Иймд томоохон албан газарт сэтгэлзүйч ажиллуулах мөн жижиг албан газар гэрээгээр сэтгэл зүйч ажиллуулахыг хуульчлах шаардлагатай. Мөн МУИС МУБИС болон бусад олон сургуулийн бэлтгэж буй сэтгэл зүйч нар эрүүл мэндийн салбарт ажиллах эрх зүйн орчин байхгүй байгаа тул энэ хуулиар тэднийг нийгмийн эрүүл мэндийн ажилтан гэж хүлээн зөвшөөрөх шаардлага үүсэж байна. Манай улсад байдаг 150 гаран сэтгэцийн эмгэгийг эмчлэх эмч нарын хувьд зөвхөн сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй ажиллах ба нийгэм сэтгэлзүйн ажлыг буюу стресс тайлах, зөвлөгөө өгөх, сэтгэцийн эмгэгээс сэргийлэх зэрэг ажлыг эдгээр сэтгэл зүйчид хийх юм. Одоо үйлчилж буй сэтгэцийн эрүүл мэндийн хуулиар сэтгэцийн эмгэгийн тусламж үйлчилгээг л зохицуулсан байгаа ба нийгэм сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэж өгөөгүй байна. Тэгэхээр дээрх сэтгэлзүйчид сэтгэцийн хувьд эрүүл байгаа иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах юм.
Мөн дэлхийн олон орнуудын адилаар эмч сувилагчийн дутагдалд орсон манайд ч ажиллаж байгаа сайн дурын буюу Олон нийтийн эрүүл мэндийн ажилчдыг энэ хуулиар мөн хуульчилж сургалтад хамрагдах цалин авах эрх зүйн орчинг шийдэж өгөх шаардлагатай байна.
Австралийн зарим мужууд НЭМТҮ хуулиндаа зочид буудлууд бэлгэвчээр заавал байрлуулах үүрэг хүлээлгэжээ
Япон улс НЭМТҮ хуулиндаа ажил олгогч нь ажилтныхаа хэвлийн тойргын хэмжиж хэвийн хэмжнээнээс нэмэгдсэн тохиолдолд таргалалтын эсрэг эмчилгээнд илгээх үүрэг хүлээжээ.
НЭМТҮ хуулиндаа бусад улсуудын жишигээр манай тулгамдсан асуудал болох урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг шаардах, хэвлийн тойргыг ажил олгогч хэмжих, жинг үзэх, даралт үзэж хянах, амиа хорлох эрсдлээс сэргийлэх, архидалт ба согтуугаар жолоо барихаас сэргийлэхэд ажил олгогч ба ажилтныг үүрэгжүүлсэн нарийн заалтуудыг оруулж өгөх шаардлагатай. Ажил олгогч нь ажилтны эрүүл мэндэд анхаарал тавьж эрсдэл үүссэн үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар илгээх зөвлөх , чөлөө олгох үүрэг хүлээдэг заалт нь олон улсын жишиг юм.
Манай улсад зүрх судасны нас баралт тэргүүлдэг тул ажил олгогч зүрхний ачаалал ба эрсдлийг тооцох иргэдэд зориулсан энгийн аргачлал ашиглан ажилчдынхаа эрсдлийг үздэг, шаардлагатай бол эмчид илгээдэг байх, ажлын байрандаа тогтмол дасгал хөдөлгөөнийг ажилчдаараа хийлгэдэг байх нь байгууллага хамт олны оролцоотой нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний нэг жишээ бөгөөд ийм үйл ажиллагааг үүрэгжүүлсэн хуультай улсууд байдаг байна.
Байгууллага бүр дээр орон тооны буюу орон тооны бус нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон нийтийн эрүүл мэндийн ажилтанг ажилуулж болно. Улс орнууд иргэн эрүүл байх нь тухайн орны эдийн засагт эерэгээр нөлөөлж татвар худалдан авалт нэмэгдэж буйг тооцоолон судлаад ажил олгогч эздийг нийгмийн эрүүл мэндийн салбарын нэг чухал хамтрагч гэж үзэх болсон.
Мөн дээр дурьдсанчлан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хэн хариуцан ажиллах, ямар албан тушаалтан ямар үүрэг гүйцэтгэхийг хуулиар маш тодорхой заах шаардлагууд үүсэж байгааг судлаачид онцолж байна. Тухайлбал саяхан Налайхад гарсан химийн бодис үнэртсэн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ямар байгууллага манлайлан ажиллах уу, ямар байгуллага дэмжлэг үзүүлэх үү, хаана тохиолдлын удирлагын тогтолцооны дагуу Шуурхай удирдлагын төв хэрхэн идэвхжих вэ гэх мэт заалтуудыг хуулинд тусгах шаардлага үүсэж байгааг тодоор харууллаа . Мөн тохиолдлын удирдлагын тогтолцооны менежерээр нь хэн нэг дарга биш тухайн асуудлаар туршлагатай, шуурхай удирдлагаар мэргэшсэн туршлагатай хүнийг томилдог, тэр нь хариуцлагаа хүлээдэг байхаар зохицуулдаг нь олон улсын жишээ юм байна. Дашрамд дурьдахад дэлхийн бүх улсууд гамшиг болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тохиолдлын удирдлагын тогтолцоог ашигладаг ба энэ нь бүтэц чиг үүрэг уялдаа холбоог маш нарийн заасан шинжлэх ухааны үндэстэй олон тохиолдолд туршигдсан бүтэц юм. Гэтэл манай Гамшгийн хуульд ч энэ бүтцийг бий болгоогүй хуульчлаагүй байгаа нь салбар хооронд нэг бүтэц нэг чиглэл үүргээр ажиллахад маш том бэрхшээл үүсгэж байна.
ДЭМБ зөвлөмж болгож буй нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дэлхий дахинд хэрэглэж буй шалгарсан тогтолцоо болох тохиолдлын удирдлагын тогтолцоог мөн Нийгмийн Эрүүл Мэндийн Тусламжын хуульд ч Гамшгийн хуульд ч хуульчлах шаардлагатай байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эмнэлгийн тусламжийг өргөжүүлэх, хүний нөөцийг зохион байгуулах, өмч хөрөнгийг дайчлах, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажиллах шуурхай удирдлагын төвийг байгуулах, идэвхжүүлэх, татан буулгах, татан буулгасны дараахь үнэлгээг хийх, эм эмнэлгийн хэрэгслийг худалдан авах, тараах, нөөцийн агуулах ажиллуулах, тандалт хийх, вакцинжуулалт хийх, эмчилгээ ба тусгаарлалт, хөл хорио тогтоох, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох, нээх, нөхөн олговор олгох зэрэг арга хэмжээ нь шударга, ил тод, ялгаварлан гадуурхалтгүй байх шаардлагыг хангадаг байна..
Нэг сайн мэдээ бол ОБЕГ хажуудаа олон улсын жишиг Шуурхай Удирдлагын Төвийг АНУ дэмжлэгээр байгуулж 2024 онд ашиглалтад орох тул энэ шуурхай удирдлагын төв нь гамшигийн үед ОБЕГ удирдан ажиллах , Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед эрүүл мэндийн салбарыхан удирдан ажиллах боломжтой болох юм байна. Иймд энэхүү шуурхай удирдлагын төвийн ажиллах эрх зүйн орчинг Гамшгийн хууль ба НЭМТҮ хуулиндаа зааж өгөх нь чухал юм.
Нөөцийн хувьд гэхэд л зөвхөн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын нөөц агуулахдаа АНУ 14 тэрбум ам долларын эм эмнэлгийн хэрэгслийг агуулж байдаг ба үйл энэхүү нөөц дуусахад үйлдвэрлэгч нар хангаж нөөцийг буцаан бүрдүүлэх тооцооллыг хийж үйлдвэрлэгч нартай гэрээ санамж байгуулан ажилладаг байна. Энэхүү нөөц нь тус улсад Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламжийн болон нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг зохион байгуулах стратегийн түвшний байгууллага болох ASPR (https://aspr.hhs.gov/Pages/Home.aspx ) дээр байрладаг байна. АНУ зэрэг улсад эм эмийн хэрэгслийн нөөцийн агуулах ба эмнэлгийн яаралтай тусламжийн дайчлагдах багуудыг бэлдэж сургах үүргийг дээрх агентлаг мөн хариуцдаг байна.
Манай улсын хувьд мөн АХБ дэмжлэгээр байгуулсан улсын нөөцийн агуулахын болон эм эмнэлгийн хэрэгсэл нөөц худалдан авах эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага үүсэж байна.
Мөн нийгмийн эрүүл мэндийн хууль нь халдварын тархалтыг зогсоох, хүний эрхийг дээдлэх дээр баланстай байх талаар онцолж бичиж байна. Тухайлбал хөл хориог тогтоосноор хүний эрх хязгаарлагдаж буй ч тухайн хөл хорионд хүнд болон нийгэмд хөл хорио нь илүү эерэг үр дүнг авчирч буй тохиолдолд энэхүү шийдвэрийг гаргах гэх мэт. Тусгаарлалтад болон хөл хорионд байгаа хүмүүс хүмүүнлэгийн зарчмаар давж заалдан тусгаарлалт ба хөл хорионоос гарах эрхийн заалтыг ч оруулдаг юм байна.
Энэ хуулинд болон дагалдан өөрчлөгдөх хуулиудад заавал оруулах нэг зүйл сүрьеэгийн халдварын тархалтад ноцтой хэмжээнд нөлөөлж буй эмэнд мэдрэг болон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвартай нь тогтоодсон ч эмчилгээнээс татгалзан нийгэмд халдвар тарааж буй иргэдийг албадан эмчлэх эрх зүйн орчинг шийдэж өгөх шаардлага үүсэж байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь архины хамааралтай иргэд байдаг ч архины албадан эмчилгээнд хамрагдахгүй байгаа бөгөөд нийгэмд халдвар тараах гол эх үүсвэр болоод байна. Олон улсад онгоцоор эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүн ниссэнээс болж л томоохон асуудал үүсдэг нислэгт цуг ниссэн хүмүүсийг хяналтад авч эмчилгээ хийдэг. Сүрьеэтэй хүн эмчилгээгээ дуусгаад Монгол луу буцахад тухайн улс нь Монгол улсад мэдээлж хүлээлгэж өгдөг ба учир нь эдгээр оронд олон хуулийн нарийн зохицуулалттай байдаг байна. 2007 онд АНУ-д сүрьеэгийн эмчилгээ тасалсан, нийгэмд халдвар тарааж буй өвчтнийг тусгаарлах хуулийг гаргасан байна. Манай улсын архины албадан эмчилгээний хуулинд сүрьеэгийн халдвартай архичдыг албадан эмчлэх заалтыг Нийгмийн эрүүл мэндийн хуулийг хэлэлцэх үед оруулах шаардлагатай байна.
Манай улсад нийтлэг байдаг гудманд нус цэрээ хаядаг, хотын нүхэн жорлонгийн асуудал бол гуанзын аяга таваг хеликобактерээс сэргийлэх асуудал нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нэг хүчин зүйл тул албан газар ба иргэний үүрэгт оруулан тусгах нь энэ хуулинд тусгаж болно.
Эмчилгээ ба вакцинжуулалт зэрэг нь эрсдэлт бүлэг, эмзэг ядуу бүлэгт тэгш хүртээмжтэй байх зэрэг зарчмуудыг ч хуульчлах шаардлага байгааг Цар тахал харууллаа хэмээн судлаачид бичиж байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед санхүүжилтийг аль сангаас хийхүү, ямар цахим системээр тандалыг хийхүү, нөөцийг хэрхэн хянах гэх мэт асуудлыг мөн хуульчлан оруулах шаардлага үүсэж байна. Манай улс цар тахлын үеийн санхүүжилтийг ЭМД сангаас хийсэн нь эргээд энэхүү сандаа дарамт учруулсан тал бий бөгөөд эрсдлийн даатгалын санг бий болгох асуудлыг хуулиар хөндөх шаардлагатай.
Цар тахлын дараагаар АНУ Өвчний хяналтын төв CDC Ready хэмээх нэгдсэн сангаар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг дэлхий даяар болон улс орондоо хянаж ноцтой байдал үүссэн үед энэхүү цахим системээр нэгтгэн удирдах шийдвэр гаргасан байна. Манай улсын хувьд мөн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулиндаа эрүүл мэндийн салбарын дата төвийг байгуулах асуудлыг тусгах нь маш чухал байна. Өөрөөр хэлвэл дараа дараагийн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд бэлэн байдлыг хангахад дата төвийн үүрэг маш их юм.
Мөн энэхүү дата төвүүд нь Нийгмийн эрүүл мэндийн хуулиараа иргэд судлаачид өргөдөл өгөөд судалгаа хийхээр эрүүл мэндийн датаг авах эрх зүйн орчинг бүрдүүлдэг юм байна
https://www.legislation.qld.gov.au/view/html/inforce/current/act-2005-048#ch.6-pt.4-div
АМЕРИКИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ӨВЧНИЙГ ХЯНАХ ТӨВҮҮД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
Centers of Disease Control буюу Өвчнийг Хянах Төвүүд гэж нэрлэдэг байгууллагын түүх
АНУ нь “Centers of Disease Control” байгууллагаа төвдөө биш өмнөд хэсэгт орших халуун дулаан Флорида муж цаашилвал Кубатай адилхан бүс нутагт байгуулсан нь сонин түүхтэй юм. АНУ-ын Вашингтонд байрладаггүй цор ганц холбооны агентлаг болох энэ байгууллага нь анхлан 1946 онд үйл ажиллагаагаа эхэлсэн ба 10 сая долларын төсөвтэйгээр 400 ажилтантай нэг давхарын жижиг байшинд АНУ-д хумхаа (malaria) өвчнөөс сэргийлэх төв гэсэн нэрээр байгуулагджээ. Үүсгэн байгуулагч Joseph Mountin-ны хувьд цэргийн гаралтай хүн байсан ба Дэлхийн 2-р дайны үед Малярийн чиглэлээр ажиллаж байжээ. АНУ-ын өмнөд хэсэгт CDC байгуулсан шалтгаан нь энэ бүс нутаг нь хумхаа өвчний эрсдэлт нутаг байсан байна.
Гэвч тэрээр удалгүй CDC нь бусад халдварт өвчин болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах ёстойг ойлгож хууль тогтоогчдын дунд нөлөөллийн ажлуудыг хийж эхэлжээ. Улмаар тун удалгүй тахал судлалын төвийг CDC-тэй нийлүүлсэн байна. CDC нь хумхаа өвчний чиглэлээр Зүүн өмнөд Ази руу анхны багаа гадны оронд илгээсэн бөгөөд энэ нь тэдний гадаад үйл ажиллагааны эхний алхам болжээ. 1950 онд Маляриг АНУ-д устгасан гэж үзэн Малярийг тараагч шумуулын эсрэг хор цацдаг гол үйл ажиллагааг зогсоон энэ чиглэлээр судалгаа, хяналт тандалт хийдэг байгууллага болон хувирчээ.
Улмаар Тархвар зүйн тандалтын алба буюу Epidemic Intelligence Unit-ыг 1951 онд байгуулан биологийн ба химийн дайн дэгдвэл ажиллах бэлтгэл хийж эхэлжээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын ХӨСҮТ дээр 10 жилийн өмнө байгуулагдсан Талбарын тархвар судлалтай адил сургалтыг явуулж эхэлсэн гэсэн үг .
Энэхүү байгууллагын нэг онцлог нь CDC-ын ажилтнуудын маш өндөр хувийг одоо ч цэргийн чиглэлээр ажиллаж байсан хүмүүс эзэлдэг ба Атланта дахь CDC байгууллага руу нэвтрэх харуул хамгаалалт, шалгалт нь АНУ-ын хилээр орохоос хэд дахин хэцүү хэмээн хошигнодог нь үнэн билээ.
CDC дараа нь усны бохирдол ба усны эрүүл ахуйн чиглэлээр ажиллан ургамлын хортон шавьж устгах пестицидийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг 1950-аад оноос судлах болж мөн энэ үед халуун орны өвчин судлалын төвийг байгуулжээ. Тун удалгүй агаарын замаар халдварладаг өвчинг судлах төвийг байгуулсан ба агаарын замаар химийн зэвсэг хэрэглэхээс хамгаалах ажлыг давхар хийх болжээ.Тархвар зүйн тандалтын алба нь эхний жилдээ л гэхэд 205 дэгдэлтэд хяналт хийж мөн анх удаа будагны хордлого дээр ажилласан байна. Энэ нь тус байгууллага халдварт бус өвчин дээр ажилласан эхний тохиолдол болжээ. Мөн байгууллага бүтцийн өөрчлөлт хийж тархвар зүй, сургалт, технологи, лаборатори ба захиргаа гэсэн хэсгүүдтэй болжээ. Мөн анх удаа сарьсан багваахайн галзуу өвчнөөр өвдсөнийг илрүүлэн бүртгэсэн ба халдварт өвчний хяналт, тандалтыг хийх болж, дэгдэлт гармагц бэлэн ажиллах хөтөлбөрийг бий болгожээ. Мөн Тархвар зүйн тандалтын албаны 20 ажилтан Гамма Глобулиныг ашиглан Полимиелит өвчнөөс сэргийлэх туршилтад хяналт тавьсан нь тухайн үедээ шинэлэг зүйл байсныг онцолсон байна. Энэ үед Монгол Улсад ч мөн адил гамма глобулиныг үйлдвэрлэдэг байсан билээ.
АНУ дахь CDC байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ өргөжсөөр анхны хөдөлмөрийн эрүүл ахуйн дүгнэлт гаргах ажилд оролцсон байна. Үүнтэй уялдуулан АНУ нь Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоогоо өөрчлөн 10 гаруй агентлаг, институцээс бүрдэх болсноор CDC нь бүрдүүлэгч нэг байгууллага болжээ. Харин Centers of Disease Control нь дотроо маш олон төвтэй тул өөрийнхөө нэрийг “Өвчнийг Хянах Төв биш Өвчнийг Хянах Төв Төвүүд” хэмээн байнга залруулан хэлж зөвөөр нэрлэхийг хүсдэг ажээ.
АНУ дахь CDC байгууллагын 5 кампусын төв кампусын барилга
CDC нь 1955 онд полио өвчний вакцинжуулалтын хяналтыг хийж 260 гаж нөлөө вакцины алдааг илрүүлэн, полио өвчний тандалтын системийг байгуулжээ. Мөн гэдсэнд халдвар үүсгэгч антибиотикт тэсвэртэй бактерийг CDC судлан нээж дэлхий дахинд нэр хүндтэй болсноо өөрийн вэйбсайтдээ тэмдэглэсэн байдаг. Улмаар АНУ-ын Сенат 1959 онд CDC-ын шинэ барилгыг Атлантад барих хөрөнгийг шийджээ. Энэхүү барилга барих олон арван га газрыг нь Атланта хотод байрлах Coca Cola компанийн эзэд хандивлажээ. Coca Cola компанийн төв нь мөн Атланта хотод байдаг аж.
Томуу буюу Инфлуенза маш том тахал 1960-аад онд Хонконгд дэгдэж олон сая хүн өвдөж, олон мянган хүн нас барсан бөгөөд энэ үед “Томуу тандалтын төв”-ийг CDC дотроо байгуулан үндэсний гарын авлагыг боловсруулжээ. Мөн бэлгийн замын өвчлөлийн төвийг тус төв рүү шилжүүлэн авчирч нийлүүлсэн байна. Тэмбүүг цуснаас илрүүлэх түргэвчилсэн оношлогооны төвийг амжилттай байгуулан дэлхийн дахинд түгээжээ. Тус төв мөн цусанд холестрол тогтоон хэмжих ажлыг дэлхийд анхлан хийх болж Бангладеш, Пакистанд гарсан Холерын дэгдэлтэд тусламж үзүүлсэн байна. Мөн 1960- аад онд Стафилококк судлалын төвийг байгуулан эмнэлгийн дотоод халдвартай тэмцэх ажлыг хийх болж дэлхий дахинд эмнэлгийн дотоод халдвар гэсэн ойлголтыг бий болгон манлайлжээ. 1960 онд тус төв дээр Сүрьеэгийн төвийг авчран нэгтгэсэн байна. Тус төв нь мөн иргэдийн эрүүл мэндийн анхны судалгааг хийж АНУ-ын иргэд ямар ямар архаг өвчнөөр өвчилж байгааг тогтоох анхны оролдлогуудыг хийжээ. 1961 оноос тус төв нь долоо хоног тутмын өвчлөл ба нас баралтын нарийвчилсан мэдээллийг гаргах болж, хавдар ба архаг өвчний холбоог судлах ажлыг хийжээ. Мөн вирус ба мөөгөнцөрийн гаралтай өвчлөлийг судлах төвийг байгуулан шинэ барилгадаа нүүн орсон байна. Мөн бэлгийн замын өвчлөлийг судлах төвийг байгуулан АНУ-ын хэмжээнд тэмбүүг устгах хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Холбооны хэмжээнд Лабораториудад дэмжлэг үзүүлэх стандарт тогтоож өгөх үйл ажиллагааг мөн энэ үеээс хийх болсон байна. 1963 оноос гэдэсний халдвар үүсгэгч “Сальмонелло судлалын төв”-ийг тус төв байгуулан толгойлох болжээ. Мөн эмнэлгийн халдварыг судлах төвийг байгуулжээ. АНУ-ын эртний байгууллага болох Карантины байгууллагыг тус төвтэй нийлүүлсэн ба улмаар төрөлтийн эмгэг, ургын гажиг судлах чиглэлээр ажиллах болсон байна. 1967 онд “Centers of Disease Control” нэрээ “National Centers of Communicable Disease” нэрээр сольсон ч буцаагаад хуучин нэрээ 1970 онд авсан байна. 1968 онд Сүрьеэгийн тандалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
CDC-ын хувьд АНУ-ын эрүүл мэндийн системд агентлаг cтатустай болсон ба дархлаажуулалт, вакцинжуулалт ба сүрьеэтэй тэмцэх төвүүдийг муж бүртээ байгуулан олон салбартай болжээ. Мөн энэ үеэс ургийн гажиг ба хүнс шим тэжээлийн чиглэлээр ажиллах болсон байна. 1971 онд CDC нь дэлхийд гепатит В бэлгийн замаар халдварлаж байгааг нээн зарласан байна. 1972 онд гонорейтэй тэмцэх төв, тамхитай тэмцэх төв мөн анх удаа урьдчилан сэргийлэх чиглэлийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг бэлдэх болжээ. 1974 оноос дунд сургуульд зориулсан эрүүл мэндийн хөтөлбөрийг боловсруулж өгөх болсон ба АНУ-д элэгний хавдар нэмэгдэх болсонд “Винил хлорид” гэх бодис нөлөөлж буйг тогтоон хөдөлмөрийн эрүүл ахуйд анхаарч улмаар АНУ-ын хөдөлмөрийн эрүүл ахуйн байгууллага CDC-ын харьяалалд оржээ. Шүдний эрүүл ахуй ба архаг өвчний судалгааны төвүүдийг байгуулсан ба гадаад улсаас ирж буй иргэдийн эрүүл мэндэд хяналт тавих, виз авахын өмнөх үзлэгт гар бие оролцох болжээ. Мөн Африкт гарч буй олон дэгдэлт рүү мэргэжилтнүүдээ илгээх болсон ба цөмийн бөмбөг туршсан бүс нутагт нөлөөлөл байгаа эсэхэд судалгаа хийх болжээ. 1980 онд CDC дэлхийд анхны талбарын тархвар судлалын гадаад төвийг Тайландад байгуулж сургалт хийх болсноор олон улсын эрүүл мэндийн оффис нээж хэлтэстэй болжээ. 1982 оноос дэлхий дахинд ДОХ-ын асуудал хурцаар тавигдсан үед тус байгууллага халдвар хамгаалал, эрүүл мэндийн ажилчдыг хамгаалах болон цусаар ДОХ халдах эрсдлийг анхлан анхааруулж сэргийлэх чиглэлд манлайлан ажиллаж ДОХ-ын талаар мэдээлэл өгөх утсыг анхлан нээжээ. Тус төв нь ДОХ-ын анхны олон улсын хурлыг хийж мөн эмэнд тэсвэртэй сүрьеэгийн савханцарын судалгааг хийж дэлхий дахинд манлайлах болсон байна.
Үндэсний эрүүл мэндийн статистикийн төв нь CDC харьяа болон шилжиж ирсэн ба осол гэмтлийн чиглэлээр тархвар зүйн судалгаа хийдэг нэгжтэй болсон байна. ДЭМБ- тэй хамтран нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын сургалтын төвийг нээж хөгжиж буй орнуудад мэргэжилтэн бэлдэхэд туслах болжээ. 1990 оноос CDC өсвөр насны хүүхдүүдийн эрсдэлт зан үйлийн судалгааг анхлан хийсэн бол АНУ-д эмэнд тэсвэртэй сүрьеэгийн томоохон дэгдэлт Техас мужид үүссэнийг илрүүлсэн байна. Мөн ДОХ шүдний ажилбарын үед халдварлаж байгааг анхлан нээж зарласан ба эмэгтэйчүүдийн дундах хөх болон умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон байна. Мөн өвчний тандалтыг телефон утасны сүлжээ ба бусад мэдээлэл ашиглан хийх болсон байна. 1993 онд тус төв ургийн гажиг ба архины нөлөөг судлах багтай болжээ. 1996 онд тамхи татдаггүй хүмүүсийн цусанд 88 хувь нь serum cotinine гэх бодис илрүүлж тамхичидаас хордож байгааг дэлхийд анх нотолжээ. Энэ нь 2000 оны эхээр дэлхийн улс орнууд олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль батлах суурь болжээ. Мөн энэ онд тус байгууллага нь 50 жилийн ойгоороо нийгмийн эрүүл мэндийн музейг байгуулсан бөгөөд гайхамшигтай түүхүүдийг багтаасан том номын сантай ч болжээ.
1999 онд тус төв Үндэсний эмийн нөөц агуулах байгуулжээ. 2001 онд CDC биотерроризмтэй тэмцэж АНУ-ын улс төрчид рүү шуудангаар илгээсэн боомын савханцарыг илрүүлж байсан түүхтэй бөгөөд дэлхийн 2 дугаар дайнаас хойш тус байгууллагад цэргийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд ажиллаж байдаг нь тус улсад биотерроризм ба хими зэвсэг мөн биологийн зэвсэг халдлага гаднаас үйлдэх аюул дэлхийн 2 дугаар дайнаас хойш одоог хүртэл байсаар байдагтай холбоотой ажээ. Мөн энэ үеээс Шуурхай удирдлагын төвөө тогтмол ажилуулах болж бүтцийг нь Холбооны Нийгмийн эрүүл мэндийн хуулиар баталжээ.
CDC нь Хүүхдийн эрүүл мэндийн хуулийг гаргахад оролцож аутизмын судалгааг хийх болж энэ чиглэлд тэргүүлэх байгууллага болжээ. 2003 онд SARS өвчний дэгдэлт гарснаар тус байгууллага нь оношилгоо, эмчилгээний удирдамжийг гаргаж өгч байжээ. Тус байгуулллага нь Emergency Operation Center буюу Шуурхай Удирдлагын төвтэй ба 2010-2020 онуудад л гэхэд газар хөдлөлт, цар тахалтай холбоотой олон удаа идэвхижижээ.
Хэдэн удаа идэвхжсэнийг эндээс харж болно.
Мөн Эбола вирусийн дэгдэлт ба MERS , ZIKA virus энэ үед идэвхжиж байжээ.
Emergency Operation Center хэрхэн ажилладаг талаар эндээс үзээрэй. (https://youtu.be/RwtEp84tGYQ ).
АНУ Атланта дахь CDC Шуурхай удирдлагын төв тогтмол үйл ажиллагаа явуулж байдаг ба нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсмэгц идэвхжлийн горимд шилжиж тохиодлын удирдлагын мэнэжээр нь тухайн тохиолдлоор мэргэшсэн хүнийг томилдог байна.
АНУ ба БНСУ-ын Өвчний Хяналтын төвүүд Emergency Operation Center дээр 24 цагаар мэргэжилтнүүд тасралтгүй хилийн боомт болон гадаад дотоод нас баралтын дата, өвчлөлийн дата, түргэн тусламжийн дуудлагын өөрчлөлт, хэвлэл мэдээлэл дээр гарч буй өвчлөлийн мэдээлэлд тандалт хийж байдаг байна. Энэхүү Тохиолдлын удирдлагын тогтолцоо нь идэвхждэг механизм, журамтай ажээ. Тухайлбал тарваган тахалын томоохон ноцтой байдал үүсвэл энэ төв дээр энэ чиглэлийн баг ирж ажиллаж эхэлдэг ба тохиодлын удирдлагын менежерээр нь энэ чиглэлээр мэргэшсэн хүнийг томилж тэр хүн нь 100 хувь хариуцлагаа хүлээдэг байна.
АНУ Холбооны улс тул мужууд нь бие даасан байдалтай байдаг ба нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээ авах чадвараа сүүлийн жилүүдэд эрс сайжруулсан ба аль болох төвөөс дэмжлэг авахгүйгээр өөрсдөө хариу арга хэмжээг авч шийдэх чадвартай болсон ба CDC ажилтнууд бид эсрэгээрээ мужуудаас дэмжлэг авах хэмжээнд очсон хэмээн ярьж байсан . Үүний нэг тод жишээ нь 2001 оны 9 сарын 11 Нью-Йорк хотод болсон террорист халдлагын үед тус хот бие даан гаднаас дэмжлэг авалгүй амжилттай ажилласан явдал гэж үздэг байна.
Энэ хотын удирдлага энэ үед тохиолдлын удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлж чадсан байдаг ба эдний хотын гал командын тохиолдлын удирдлагын тогтолцоог гарын авлагаас улс орнууд суралцах болжээ.
2007 онд АНУ-д сүрьеэгийн эмчилгээ тасалсан, нийгэмд халдвар тарааж буй өвчтнийг тусгаарлах хуулийг гаргахад тус төв нь оролцсон ба Монгол Улсын хувьд ч мөн хууль эрх зүйн орчин шаардлагатай байгаа билээ.
2009 онд гарсан H1N1 томуугийн вирусыг үүсгэгсийг дэлхий дахинд тус төв анхлан нээжээ генийн дарааллыг тогтоожээ.
Мөн дэлхий дахинд эрүүл мэндийн томоохон асуудал үүсэхэд CDC хүчтэй байр суурьтай оролцдог бөгөөд 2003 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, Конгресстэй хамтран ядуу буурай орнуудад ДОХ, сүрьеэтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх санхүүжилтийг шийдсэн байна. Энэ нь дэлхийн нийгмийн эрүүл мэндийн түүхэнд нэг улс хамгийн их хөрөнгө буюу 100 тэрбум ам.долларыг зарцуулсан санхүүжилт юм. Уг санхүүжилтийг одоог хүртэл хийж байгаа бөгөөд нийт 25 сая хүний амь насыг аварсан гэж үздэг байна. Тухайлбал 5.5 сая хүүхдийг ДОХ-ын халдвараас сэргийлж, 2.8 сая ДОХ-той хүнд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээг хийсэн байна. Хүснэгтээс мэдээллийг харна уу
( https://www.hiv.gov/federal-response/pepfar-global-aids/pepfar/ )
2015 онд CDC шинэ болон сэргэж буй халдварын тухай сэтгүүлийнхээ 20 жилийн ойг хийж мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзах, антибиотикийн тэсвэржилтийн чиглэлд манлайлан ажиллах болжээ. 2017 онд CDC Нярай хүүхдийн өсөлт хөгжилтийг хянах эцэг эхчүүдэд зориулсан апп бий болгожээ.
(https://www.cdc.gov/ncbddd/actearly/milestones-app.html)
Мөн тус байгууллага нь Эрүүл сургууль Эрүүл Сургууль буюу CDC Healthy School цогц арга хэмжээг хэрэгжүүлдэг ба энэ нь
- 6-17 насны хүүхдийн 98 хувь нь сургууль дээр өдөрт 6 цагийг өнгөрөөдөг
- Нийт 13 жилийг сургууль дээрээ өнгөрөөдөг
- Энэ хугацаанд хүүхдийн физиологийн ба оюуны хөгжил, нийгмийн хөгжил, сэтгэцийн хөгжил явашдаж байдаг
- Сургууль эрүүл мэндийг дэмжих, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, цаашдаа хүүхдийн насан туршдаа мөрдөх баритмлах дагах эрүүл мэндийн чиг хандлаг боловсролыг олгодог
- Эрүүл хүүхэд сайн сурдаг
- Сургууль хүүхдийг эрүүл хооллож сурах, физиологийн зөв хөгжилтэй өсөх, өвчлөлөөс сэргийлэх гол орчин
- Эрүүл сургууль бодлого хэрэгжсэнээр хүүхэд эрүүл өсөж эрүүл амжилттай насанд хүрэгч болдог тул эцэг эх хамт олон орон нутагтай энэ чиглэлээр хамтран ажиллаж чиглүүлж өгдөг ажээ.
Нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нийгмийн хүчин зүйлс. Орчны бохирдол, орлого, боловсрол, орон сууц, сэтгэцийн эрүүл мэнд, өлсгөлөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж, нийтийн тээвэр, аюулгүй байдал.
CDC зүгээс нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийг уламжлалт клиникийн ба клиникийн гадна талд болон бүх хүн амд чиглэсэн гэж хуваадаг ба илүү бүх хүн амд чиглэсэн урьдчилан сэргийлэлт лүү анхаарах стратеги барих болжээ, өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарын гадна талд байгаа асуудлыг шийдэж байж нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт шинэ шатанд гарна гэж үзэж байна https://www.cdc.gov/pcd/issues/2017/17_0017.htm
CDC зүгээс нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийг шинэ шатанд гаргахын тулд салбар хоорондын олон талын оролцогч нар оролцох ба нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлс болох агаарын бохирдол, осол гэмтэл, хүнс, нийтийн тээвэр, орон сууц, эрүүл мэндийн тусламж авах боломж гэх мэт нөлөөг цогц шийдэж байж дэвшил гарна гэж үзэж стратегээ өөрчилжээ https://www.cdc.gov/pcd/issues/2017/17_0017.htm
CDC хажуудаа Global Health Center байгуулсан ба энэ нь өдөр шөнийн 24/7 цагт АНУ-ын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах зорилготой гадаад бөгөөд гадаад улсуудад гарсан халдвар буюу Эбола, Зика, Томуу гэх мэт вирусын дэгдэлтийг хянан, шаардлагатай үед нь арга хэмжээ авдаг төв юм. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсвэл илрүүлэн хянах, эрүүл мэндийн салбарт учрах санхүүгийн эрсдлийг бууруулах мөн бусад улсуудад нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед урьдчилан сэргийлэх, илрүүлэх хариу арга хэмжээ үзүүлэх чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн мөн дэгдэлтийг үүссэн газар нь хязгаарлан устгах, цааш газар авхуулахгүй байх зорилготой ажилладаг аж.
CDC 2023 оны бүтэц https://www.cdc.gov/about/pdf/organization/cdc-org-chart.pdf
Мөн гадаад улсуудтай тус байгууллагын хамтран ажиллаж буй туршлага нь эргээд АНУ-ын эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэхэд тус болдог гэж үздэг байна. ДЭМБ-ын зүгээс гишүүн 194 орнууддаа энэ чиглэлд дэмжлэг үзүүлдэг бол CDC зүгээс АНУ-ын иргэдийн эрүүл мэндэд заналхийлж буй өвчлөлийг эрт илрүүлэн хариу арга хэмжээг авах ёстой гэж үздэг бөгөөд ДЭМБ-тай нягт хамтран ажилладаг байна.
Нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нийгмийн хүчин зүйлийн эсрэг CDC ажилладаг зураглал https://www.cdc.gov/about/sdoh/cdc-doing-sdoh.html
CDC Global Health Center-ын экспертүүд, тархвар судлаачид өвчний тандалтыг хийж мөн информатикс, лабораторийн сервис болон бусад чиглэлийн дэмжлэг үзүүлж, улс орнуудтай хамтран нийт 400 гаран өвчний чиглэлээр ажилладаг байна. Ингэснээрээ АНУ-д бүртгэгддэггүй өвчнүүд дээр ч ажиллан дараа нь энэхүү өвчин дэгдэлт үүсгэхэд ажиллах чадвартай болох, өөр бүс нутагт үүссэн өвчлөлөөс АНУ-ын иргэдийг хамгаалах зорилго агуулдаг ажээ. CDC Global Health Center-ын мэргэжилтнүүд дэлхийн 60 гаруй оронд ажилладаг ба ажиллаж буй орныхоо ЭМЯ болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж сургадаг ба ингэснээр тухайн оронд дэгдэлт гарахад тухайн орны мэргэжилтнүүдийн ур чадвар дээшилсэн байдаг тул эргээд АНУ-ын иргэдийн эрүүл мэндийн салбарыг хамгаалдаг байна. Мөн тун удахгүй манай улсыг хариуцсан оффисоо Японд нээх ба тэндээс манай улс дэмжлэг авах хүнээ сургах гэх мэт боломжууд нээгдэх юм.
The Global Health Security Agenda (GHSA) – гэж юу вэ?
CDC зүгээс Дэлхийн Эрүүл Мэндийн Аюулгүй Байдлын Асуудал буюу Global Health Security хэмээх байгууллагыг 2000- аад оноос MERS , SARS, H1N1 гээд томоохон дэгдэлтийн дараа дэлхийн дахины халдварт өвчнөөс сэргийлэх, илрүүлэх хариу арга хамжээ авах чадварыг нэмэгдүүлэхээр санаачилсан юм. Одоогоор 70 гаруй оронд CDC нэгдээд байна. Манай улс одоогоор гишүүнээр элсээгүй байна.
Энэ байгууллагын нэг томоохон түнш нь БНСУ-ын Өвчний Хяналтын Төв буюу KDCA юм. 2022 оны 11 сард Сөүл хотод болсон чуулганаараа тус байгууллага Сөүл хотод “Дэлхийн Эрүүл Мэндийн Аюулгүй Байдлын Асуудал” байгууллагын оффисыг нээхээр болж БНСУ зүгээс 200 сая долларыг гаргахаар болжээ.
(https://www.koreatimes.co.kr/www/nation/2023/08/113_329621.html)
2022 оны 11 сард Сөүл хотод болсон тус байгууллагын сайд нарын түвшний уулзалт чуулган
БНСУ, ДЭМБ-тай хамтарсан Вакцины “Global Manufacturing Training Hub” -ыг байгуулснаар ядуу буурай орнуудад дараагийн цар тахал дэгдэхэд вакцин үйлдвэрлэх, эм үйлдвэрлэх чадавхийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ. Мөн хүний нөөцийг бэхжүүлэх, лабораторийг бэхжүүлэх чиглэлд ч ихээхэн дэмжлэг үзүүлэх тул манай улс элсэх чиглэлд судалгаа хийх шаардлагатай билээ.
БНСУ Өвчний Хяналтын Төв буюу KDCA байгууллагын Шуурхай Удирдлагын Төв
“Дэлхийн Эрүүл мэндийн Аюулгүй байдлын асуудал” байгууллага нь 5, 5 жилээр гишүүн орнуудынхаа CDC байгууллагатай шууд хамтран ажиллаж, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээний чадавхийг сайжруулан халдварт өвчний дэгдэлтийн эрсдлийг бууруулах зорилготой юм. Одоогоор GHSA2024 зорилгыг хангах чиглэлээр ажиллаж байгаа билээ.
- Тогтвортой санхүүжилт
- Салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах
- Гишүүн орнууд мэдээлэл солилцох
- Гишүүн орнуудын оролцоо ба хариуцлагыг сайжруулах
CDC нь GHSA2024 зорилгынхоо хүрээнд гишүүн орнуудад хөндлөнгийн үнэлгээ хийж, 5 техникийн үзүүлэлтээр 1-5 оноогоор үнэлэн хамгийн багадаа 4 оноо авахуулах зорилтыг тавьжээ. Ази тив төдийгүй Африкийн олон орны CDC нар энэ байгууллагын гишүүн болохоор хүсэлтээ өгөөд байгаа ажээ. Эдгээр техникийн үзүүлэлтээс нь хүний нөөц ба тандалтын чиглэлд дурьдвал талбарын тархвар судлаачдыг 200.000 хүнд нэг оногдохоор бэлдэнэ, мөн мал ба хүний өвчний чиглэлээр, байгаль орчин ба хүний эрүүл мэндийн чиглэлээр чиглэлээр тархварын талбар судлаач бэлдэж эхэлнэ гэх мэт үзүүлэлтийг оруулсан байдаг ба Олон Улсын эрүүл мэндийн дүрмийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын суурь бичиг баримт гэж үзвэл “Дэлхийн Эрүүл мэндийн Аюулгүй байдлын асуудал” санаачилгыг замын зураг буюу зорилтод хүрэх хэрэгсэл гэж үздэг байна.
2022 оны АНУ ба БНСУ ерөнхийлөгч нарын уулзалтад Дэлхийн Эрүүл Мэндийн Аюулгүй Байдлын Асуудал байгууллагын асуудал чухал сэдэв байжээ.
БНСУ-ын Өвчний Хяналтын төв болон Их Британы холбогдох байгууллагууд хэрхэн АНУ-ын туршлагаас суралцаж байна вэ?
БНСУ Өвчний Хяналтын байгууллагыг БНСУ-ын засгийн газар MERS , SARS, H1N1 томоохон давалгааны дараагаар шинэчлэн зохион байгуулж 2012 оноос Сөүл хотоос нүүлгэж Осонг хотод томоохон хотхон хэлбэрээр байгуулжээ. Энд мөн эрүүл мэндийн технологийн комплексыг байгуулжээ. Энэхүү төвийн дарга нь сайдын статустай буюу агентлагийн дарга бөгөөд Засгийн газрын хуралдаанд оролцох эрхтэй байхаар эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна.
БНСУ-ын засгийн газар MERS , SARS, H1N1 томоохон давалгааны дараагаар Өвчний Хяналтын Төвөө байнга өөрчлөн сайжруулж ирсэн түүхэн зураглал
БНСУ нь Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгааллын яам, Өвчний Хяналт ба Урьдчилан сэргийлэлтийн агентлаг, Эм эмнэлэгийн хэрэгслийн ба Хүнсний аюулгүй байдлын яам, Үндэсний Эрүүл мэндийн институт, Солонгосын Эрүүл мэндийн салбарын аж үйлдвэрийн төв, Эрүүл мэндийн хүний нөөцийн төв зэрэг байгууллагуудыг энд төвлөрүүлэн шинээр барьж байгуулжээ. Мөн эрүүл мэндийн салбарын хувийн секторуудыг энд байрлуулан татваргүй онцгой бүсээр зарласнаар БНСУ-ын Био аж үйлдвэрлэлийн төв болжээ. Цар тахлын үед эдгээр хувийн компаниуд оношлуур эмийг дэлхийн зах зээлд тэргүүлэх болсны нууц нь тус улс цар тахалд 2015 оноос ингэж бэлдсэнтэй холбоотой ажээ.
БНСУ Өвчний Хяналтын Төв буюу KDCA шинэ кампус
Тус комплекс дотор Өвчний хяналт ба Урьдчилан сэргийлэлтийн агентлаг, шуурхай удирдлагын төв, Үндэсний Эрүүл Мэндийн Институтийн вакцины хяналтын лаборатори ба биобанктай танилцлаа. Мөн тус институцийн харьяа Халдварт Өвчин судлалын төв ба эмч ажилчдын байрыг иж бүрэн шийдсэн байдаг. БНСУ Өвчний Хяналтын Төв буюу KDCA нь дараагийн цар тахалд бэлтгэн дараагийн цар тахлыг үүсгэх эрсдэлтэй патогенүүд дээр олон судалгааг хийж, хариу арга хэмжээндээ бэлдэн богино хугацаанд илрүүлэх оношлуур, эм, вакциныг үйлдвэрлэх чадавхаа сайжруулж байна.
БНСУ-ын Өвчний Хяналтын Төв буюу KDCA бүтэц
Цар тахлын дараагаар БНСУ-ын Өвчний Хяналтын Төв буюу KDCA ч дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага болон хувирч байна. Энэ нь өөрийн улс орны иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахын тулд бусад улсуудтай хамтран ажилладаг АНУ-ын Өвчний Хяналтын Төвүүдийн туршлага бөгөөд ингэснээр дэлхийн хаана ч дараагийн цар тахал гарсан, газар авахуулахгүй бүх улс орнууд хамтран аюулгүй байдлаа хангах механизм бүрдэж байгаа ажээ.
ДЭМБ зарласан дараагийн цар тахлыг үүсгэх эрсдэлтэй 10 вирус
Саяхан Британы Health Security Agency буюу Эрүүл Мэндийн Аюулгүй байдал хариуцсан агентлаг дараагийн цар тахлыг үүсгэх эрсдэлтэй патоген буюу үүсгэгчдийг судалж эхэлсэн ба мөн дараагийн цар тахлын вирусийн эсрэг вакциныг 100 хоногийн дотор үйлдвэрлэж иргэдэд хүргэж чадах дэд бүтцийг бий болгосноо зарласан билээ.
Ашигласан материалууд:
1.https://www.idlo.int/sites/default/files/pdfs/publications/idlo_vital_role_law-covid19-final.pdf)
2.https://www.gov.uk/government/publications/100-days-mission-uk-specific-report-for-2022/100dm-how-the-uk-is-contributing-to-the-global-mission-to-develop-pandemic-fighting-tools-within-100-days)
3. https://globalhealthsecurityagenda.org/legal-preparedness/
5. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6964624/
6. https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK218218/