Профессор Сон Ён Мун : Мэсгүйгээр уйланхай авах, шээс задгайрлыг 100 хувь эмчлэх шинэ технологиуд нэвтэрсэн

2023 оны 11 сарын 07

Arslan.mn

Манай улсад олон мянган эмэгтэйчүүд уйланхай буюу миомын талаар ойлголт багатай явдаг. Өөрөөр хэлбэл уйланхай нь хоргүй, аюулгүй байж болох зүйл хэмээн ойлгодог нь олон.

Энэ ч утгаараа олон эмэгтэйчүүд удаан хугацаанд миомтой явсаар хавдар болох цаашлаад саваа авахуулах хүртэл эрсдэл үүсдэг. 

Тэгвэл БНСУ-д сүүлийн жилүүдэд энэ төрлийн эмэгтэйчүүдийн мэс заслын технологи үсрэнгүй хөгжиж, үйчлүүлэгчийнхээ аюулгүй байдал, амьдралын чанарт илүү анхаарсан мэсгүй мэс заслыг хийдэг болжээ. Энэ тал дээр хамгийн туршлагатай, шинээр нэвтрүүлсэн технологи нь олон улсад гайхагдаад буй БНСУ-ын Ганнам эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, профессор Сон Ён Мун эмчээс манай улсын Амгалан амаржих газар туршлага судалж, хамтарсан уулзалт, мэс заслуудыг хийжээ. 

Arslan.mn

Амгалан амаржих газрын урилгаар БНСУ-ын Ганнам эмэгтэйчүүдийн эмнэлгийн профессор Сон Ен Мун “Сэргийлж болох эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг судлах нь” уриан дор “Эх хүүхдийн эрүүл мэнд - Эрдэм судлал” эрдэм шинжилгээний 34 дүгээр хуралд оролцлоо.  Тэрбээр Монгол эмч нарт зориулан шээс задгайрлыг эмчлэх ТОТ-ТVT хэмээх шинэ эмчилгээний технологио танилцуулж, HIFU технологиор миом буюу уйланхайг хэрхэн мэсгүйгээр эмчлэх талаар туршлагаа хуваалцлаа. 

Сон Ён Мун эмчийн хувьд 30 минутанд эмэгтэйчүүдийн 4 төрлийн мэс заслыг өндөр түвшинд HIFU технологиор мэсгүйгээр миомыг эмчлэх, давсаг сойх, эмэгтэйчүүдийн мэс заслыг хийдэг онцлогтой. Өмнө нь эмэгтэйчүүд мэс заслын дараа хэвтрийн дэглэм барьж 45 хоног гам барьдаг байсан бол одоо шинэ технологиуд нэвтэрснээр шууд ажлаа хийх, машин барих, алхах явах, энгийн амьдралдаа орох бүрэн боломжтой болжээ. 

Arslan.mn

БНСУ-ын Ганнам эмнэлгийн захирал, профессор Сон Ён Мун :  

Намайг Сон Ён Мун гэдэг. Би БНСУ-ын Ганнам эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй. Миний бие энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд оролцож, HIFU эмчилгээний систем, шээс задгайрлын мэс заслын шинэ технологийг танилцууллаа.

HIFU эмчилгээ нь эмэгтэйчүүдийн том хэмжээтэй уйланхайг (миом) мэс хүргэхгүйгээр эмчилдэг эмчилгээний шинэ арга юм.

Анх залуухан эмэгтэй манай эмнэлэг дээр саваа авахуулж байсан дүр төрхийг хараад харамсах сэтгэл маш их төрж байсан.

Ингээд эмэгтэйчүүд, тэр дундаа хүүхэд төрүүлээгүй залуухан эмэгтэйчүүд саваа авахуулахгүйгээр эмчлүүлэх ямар арга байна гэдгийг олон жил судалсан. Ингээд  8 см-аас том хэмжээтэй ургацагтай эмэгтэйчүүдэд мэс засал хийхгүйгээр эмчлэх HIFU системийн эмчилгээний аргыг нээж, эмчилгээнд нэвтрүүлсэн.

Энэ эмчилгээг нэвтрүүлснээр залуу эмэгтэйчүүд заавал мэс засалд орохгүйгээр уйланхайгаа  (миом) авахуулах, мөн төрөх боломжтой болсон.

Эмчилгээг нэвтрүүлснээс хойш 4000 орчим үйлчлүүлэгч энэ эмчилгээнд хамрагдсан байна. Эдгээр өвчтөнүүдийн 97 хувь нь 100 хувь эдгэрсэн амжилттай байна.  

БНСУ-д сав авахуулах эмчилгээг жилдээ 40,000 гаруй эмэгтэйчүүд хийлгэдэг. Эдгээр эмэгтэйчүүдийн 80 орчим хувь нь уйланхайгаас (миом) үүдэлтэйгээр саваа авахуулж байна. Сав авахуулсны дараа эмэгтэйчүүдийн дунд эрч хүч нь унтарч, хөгшрөлт хурдан явагдах, таргалалт, эд эрхтэний наалданги, зүрхний эмгэг үүсэх нь бий. Энэ эмчилгээг нэвтрүүлснээр маш олон эмэгтэйчүүдэд аз жаргалтай амьдрах боломжийг олгож байгаадаа баяртай байна.

Монгол Улсын хувьд энэ төрлийн эмчилгээ нэвтрээгүй байгаа хэдий ч Монголын эмч, мэргэжилтнүүд маш их сонирхож байна.

Шээс задгайрах өвчин нь 50-аас дээш насны хүүхэд гаргасан эмэгтэйчүүдийн 80 хувьд нь тохиолддог. Ханиалгах, найтаалгах үед шээс гарах тохиолдол их байдаг. Энэ нь эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд итгэлтэй ороход нь маш их саад болдог. Өмнө нь энэ мэс заслыг хийхэд 2-3 цаг зарцуулахаас гадна 25-30 хувь нь дахих магадлалтай байсан. Тэгвэл бид сүүлийн үед ТОТ-ТVT хэмээх эмчилгээний аргыг нэвтрүүлснээр маш богино хугацаанд буюу 15 минутанд мэс засал хийдэг болсон. Үүнээс гадна мэс засал хийлгээд маргаашнаас нь энгийн амьдралын горимд шилжих боломжтойгоороо маш том давуу талтай. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэг дээр 10,000 гаруй эмэгтэйчүүдэд энэ төрлийн мэс заслыг хийлгээд байна. Энэ мэс заслын аргаа ч мөн эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцууллаа.

Энэ эмчилгээний бас нэг онцлог нь шээс задгайрах мэс заслыг хийх үедээ гоо сайхны мэс заслыг хийх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл төрөхөөс өмнөх үе шиг нь болгох боломжтой. Энэ нь эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг өгч байдаг. Эдгээр эмчилгээг Монголд нэвтрүүлэхэд Амгалан амаржих газартай хамтран ажиллахаар болсон. Үүний үр дүнд Монгол эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг нэмэгдүүлэх маш том алхам болно.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
23
haha an post
wow an post
5
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
652570
127 эможи

Ц Цэенханд
2023-12-01 15:05
Маш схан мэдээ бна хурдан үзүүлэе
Цэенханд
2023-12-01 15:00
Мэдээлэл авья маш хурдан хэрэгтэй
И.Ууганцэцэг
2023-11-30 22:37
Сайхан мэдээ байна. Төлбөртэй юм боло уу, ямар үнэтэй юм бол. Хэрэв энэ эмчилгээг хийлгэе гэвэл ямар шугамаар очиж хийлгэх юм болоо.
Зочин
2023-11-29 16:36
manaid yu l bol saviig chini avna gedgee bolih heregtei shuu ,
Зочин
2023-11-28 18:12
Маш хэрэгтэй зөвөлгөө байна баяраллаа
Ц.Оюунтуяа
2023-11-28 09:27
Маш хэрэгтэй зөвөлгөө байна. Хэрэгжээд ирэхээр хашын тодорхой мэдээлэл өгөх .миний хувьд үүнд хамрагдах хүсэлтэй бнаа..Баярлалаа.
дашдулам
2023-11-28 01:50
энэ эмчилгээг хийлгэмээр бна сайхан мэдээ бна хурдан бүтээсэй
Зочин
2023-11-27 20:13
а
Battsetseg
2023-11-27 15:57
Mash heregtei medeelel bn
Отгон
2023-11-27 08:23
Эмчилгээ хийлгэмээр бна.
Саруул -Од
2023-11-23 20:32
Энэ аргыг хурдан хугацаанд нутагшуулж олон сайхан эхчүүд,охид бүсгүйчүүдийг баярлуулаарай. Амжилт хүсье
Дариа
2023-11-23 14:49
Зайлшгүй маш хурдан хугацаанд хэрэгжүүлэхэд олон хүнд хэрэгтэй б на. Манай эмч нар чадвартай шүү!!! Хурдан хугацаанд нутагшуулж олон хүнд эрүүл амьдрал бэлэглээрэй!
Ариунцэцэг
2023-11-23 09:51
Маш сайн бна. Үнэ хэд вэ
зочин
2023-11-22 20:30
Энэ эмчилгээг хийлгэмэр байна.
Зочин
2023-11-22 18:26
Яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй эмчилгээнүүд байна. Амжилт
Зочин
2023-11-22 18:25
Хүүеээ энэ ёстой Монгол эмэгтэйчүүдийн нийтийг хамарсан асуудал бололд байгаа шүү. Хурдан нэвтрүүлээд манай улсын эмнэлэгүүд хийгээрэй. Хувийх ч бсан ялгаагүй. Чадвартай эмч нар байвал энэ миом гэдэг асуудлыг шийдээд өгөөрэй. Хичнээн мянган эмэгтэйчүүд шаналж бгаа шүү. Бас настай эмэгтэйчүүд шээс задгайрах асуудал байна. Бусад бүх эмчилгээнээс энэ хоёр хамгийн их эрэлт хэрэгцээ их байгаа
Ганаа
2023-11-20 11:23
Гайхамшигтай юм аа...
keyboard_arrow_up