“АМЬСГАЛЫН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИН БА ЭРСДЭЛИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО” цахим сургалт боллоо
Халдварт өвчин түүнээс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт болон боловсролын байгууллагын эмч нарыг мэдээллээр хангах зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газар, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв хамтран “Амьсгалын замын халдварт өвчин ба эрсдэлийн харилцаа холбоо” сэдэвт сургалтыг 2023 оны 10-р сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж сургалтад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн 750 гаруй эмч хамрагдлаа.
Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.3.3, УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2.2.2, Эрүүл Мэндийн яамны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 1.1.6-д “Шинэ болон сэргэж байгаа халдвараас сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах”-аар тусгасан.
Улирлын томуу ТТӨ-ий хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтад хамрагдалтыг идэвхжүүлэхтэй холбогдуулан СӨБ, ЕБС-ийн эмч нарт цаг үеийн бодит мэдээллийг мэргэжлийн зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн салбарын халдварт өвчин хариуцсан эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор НЭМҮТ, ХӨСҮТ, БЕГ хамтран зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд:
- Томуу, томуу төст өвчин, коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- Тарилгаар сэргийлэгддэг халдварт өвчин ба дархлаажуулалт
- Вируст гепатитын халдвар, эрсдэлт хүчин зүйл урьдчилан сэргийлэлт
- МУ-ын Эрсдэлийн харилцааны өнөөгийн байдал, Нийгмийн ноцтой байдлын үеийн олон нийтийн оролцоо, худал мэдээллийн менежмент. 20232024 оны томуугийн улиралд авч хэрэгжүүлэх эрсдэлийн харилцаа холбооны төлөвлөгөө
- Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн шүд, амны хөндийн арчилгаа
- Эмч нарын мэргэжлийн хөгжлийн бүлэг бүрдүүлэн ажиллах зөвлөмж тус тус сэдвээр мэдлэгээ дээшлүүлж хамтран ажиллалаа.