Л.ЭНХСАЙХАН: “ТАРХИНЫ ХАРВАЛТ“ нь эдийн засагт хамгийн их хор хөнөөлтэй өвчин

2023 оны 10 сарын 27

Arslan.mn

Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх хамгийн том шалтгаан болсноос гадна нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж байна.  

Тиймээс жил бүрийн 10 сарын 29-ний өдрийг “Тархины харвалтын эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэж, харвалтаас урьдчилан сэргийлэх, эмчилгээ оношилгооны тулгамдсан асуудлуудыг эмч, мэргэжилтнүүд хэлэлцэн, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай юм.

Энэ хүрээнд өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэл зүйн төвөөс үйлчлүүлэгч нарт зориулсан “Бидний сонголт харвалтгүй Монгол” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Arslan.mn

Энэ үеэр УНТЭ-ийн Мэдрэлийн Эмнэлзүйн Төвийн дарга Л.Энхсайхан хэлсэн үгэндээ “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг Монгол Улс 14 дэр жилдээ зохион байгуулж байна. Харин Монгол Улсад харвалтын мэргэшсэн тусламж, үйлчилгээ байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Харвалтын мэргэшсэн тасаг, нэгж бий болсноор энэ өвчнөөс шалтгаалан нас барах үзүүлэлт 10 жилийн өмнөх үеэс буурсан.

Өнөөдөр бид иргэдэд зориулсан өдөрлөгийг зохион байгуулж байгаа бол маргааш мэдрэлийн эмч, мэргэжилтнүүддээ зориулсан сургалтыг зохион байгуулна. Харвалтад хүргэдэг хамгийн том шалтгаан нь цусны даралт ихсэх юм. Цусны даралт ихсэлтийн шалтгаанаас үүдэлтэй тархины цус харвалт 50-60 хувьтай байна. Тиймээс даралтаа хэвийн байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна чихрийн шижин, таргалалт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ нь харвалт үүсэх шалтгаан болж байна. Мөн харвалт нь эдийн засгийн асар их хор хөнөөлтэй. Учир нь харвалттай өвчтөнийг нэг хүн заавал сахих шаардлагатай. Энэ нь гэр бүлийн санхүүд асар их дарамт учруулдаг. Мөн харвалтад 40-60 насныхан буюу ажил мэргэжлээрээ ид манлайлан ажиллаж буй хүмүүс өртөж байна. Үүгээрээ ч эдийн засагт үзүүлэх хор хөнөөл ихтэй.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

Өдөрлөгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд зөвлөгөө өгч, үзлэг хийн шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын үзлэгт хамруулах юм.

Харвалт нь Монгол улсад төдийгүй дэлхий даяар тархалт ихтэй, нас баралтаар 2-3-т жагсдаг, сүүлийн таван жилийн судалгааг харахад энэ төрлийн эмгэг байнга өсөлттэй, залуу хүмүүс ч харвах тохиолдол их байна. Харвалт өгөх хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, Цусны даралт ихсэх өвчин, судасны гаж хөгжил, судасны хатуурал, хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдлээс болж харвалт өгөх нь их байна.

Жил бүр дэлхий дахинд 17 сая хүний тархинд цус харваж, үүнээс 6.5 сая нь нас барж, 26 сая хүн харвалтаас болж тахир дутуу болдог гэсэн баримт бий.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652270
1 эможи

зочин
2023-10-27 14:30
эрүүл мэндийн салбар нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх л хэрэгтэй байна.
keyboard_arrow_up