Тарваган тахал өвчнөөс сэргийлэх зайн сургалт боллоо

2014 оны 7 сарын 31

ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтэнүүд 2014 оны 07-р сарын 30-ны өдрийн 15.00 цагаас ЭМХТ-тэй төвтэй хамтран “Тарваган тахлаас сэргийлэх дархлаажуулалт, оношилгоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт”, сэдэвт телемедециний зайн сургалт зохион байгууллаа.

Зайн сургалтыг ЗӨСҮТ-ийн зөвлөх эмч З.Адьяасүрэн, АУ-ны доктор, Тандалт судалгааны албаны дарга Б.Энхтуяа, Нэгдсэн лабораторийн эрхлэгч Д.Ганболд, Эмнэлзүйч эмч С.Оюунчимэг, Тарваган тахал өвчний мэргэжлийн багийн ахлагч, Халдвар судлагч Д.Отгонбаяр, Ц.Ганхуяг болон Халдвар судлагч Г.Ганбилэг Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр хийж орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгсөн байна.

alt

Аймаг, орон нутгаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Ховд, Завхан, Өвөрхангай, Орхон зэрэг аймгуудын ЭМГ, ЗӨСТ-ийн 102 гаруй эмч, мэргэжилтэн оролцож, тарваган тахал өвчний оношилгоо эмчилгээ, дархлаажуулалт, хариу арга хэмжээнд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээ мэдээлэл солилцон ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6519
0 эможи
keyboard_arrow_up