Д.СОЛОНГО: Хоёрдугаар эмнэлэг хэвтэн эмчлүүлж буй өвчтөнд ЗОРИУЛАН ТОХИРСОН хоол, хүнсийг бэлтгэж өгдөг

2023 оны 10 сарын 16

Arslan.mn

Жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдөр дэлхийн хүнсний өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь УНТЭ, ЭХЭМҮТ, АШУҮИС, ХСҮТ зэрэг байгууллагуудтай хамтран эмчилгээний хоол зүйн талаар мэдээллийг өгөх зорилгоор өдөрлөг зохион байгуулж байна.

Өдөрлөгийн үеэр иргэд, хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч нар, эмч эмнэлгийн ажилчдад эмчилгээний болон эрүүл хүнс, эрүүл хооллолтын талаарх мэдээлэл өгөх, өдөрлөгт оролцсон хүн бүр БЖИ-ээ тодорхойлуулах, өөрт тохирсон хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа зөв зохистой хэрэглэх талаар мэдлэгтэй болох юм.

Arslan.mnӨдөрлөгийн үеэр УХТЭ-ийн Амбулаторын тасгийн эрхлэгч Д.Солонго хэлсэн үгэндээ "Өвчин эмгэгийг дан ганц эмээр биш давхар тохирсон хоол хүнсээр эмчилж байж эмчилгээний үр дүн сайжирна. Бид өвчний төрлөөс нь хамаараад буюу чихрийн шижингийн өвчний хоол, зүрх судасны өвчний хоол, хоол боловсруулах өвчний хоол, мэс заслын өмнөх болон дараах үеийн эмчилгээний хоол зэргийг зөвлөдөг. Үүнээс гадна эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнд тохирсон хоол хүнсийг өгдөг. Манай хүн амын зөв зохистой хооллолтын талаарх мэдлэг дутмагаас бусдыг даган дуурайж өөрт тохироогүй хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх тохиолдол их байдаг. Хэрэглэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүнээ сайн гэж идэх биш чухам юунд сайн болох зэрэг ач холбогдлыг сайтар ойлгож хэрэглэх нь чухал гэдгийг ойлгуулах шаардлагатай байна.

Эмчилгээний хоолны чанар, үйлдвэрлэл, үйлчилгээг шинэ түвшинд гаргахад олон улсын эмчилгээний ангилал, үйлчилгээг нэвтрүүлэх нэн шаардлагатай байна. Олон улсад болон Япон улсад эмч, хоолзүйч, сувилагч, асрагч нар нь багаар ажиллаж эмчлүүлэгч нэг бүрийг сайн судалж хоолоор нь эмчилж байна." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

ХСҮТ-ийн хоол зүйч Б.Шаарийбуу:

Монгол Улсад хавдрын өвчний тохиолдол их бүртгэгдэж байна. Энэ өвчин нь өвчтөнийг маш их хоол тэжээлийн дутагдалд оруулдаг. Хавдрын өвчнийг даван туулж байгаа болон эмчилгээнд орж байгаа өвчтөнүүдэд хоол зүйчийн туслалцаа маш их хэрэгтэй. Эмч нар эмчилгээ, мэс заслаа хийгээд дууссаны дараа биеийн нөхөн төлжилтөд хоол тэжээлийн гүйцэтгэх үүрэг маш их.

Хоол хүнсээр дамжуулан бид хавдраас сэргийлэх бүрэн боломжтой. Хамгийн эхэнд хийх алхам бол таргалалт, илүүдэл жинтэйгээ тэмцэх юм. Илүүдэл жин нь хавдар үүсгэх маш том шалтгаан болж байна. Үүнээс гадна ямар нэгэн тураах эм, бэлдмэл, сүлжээний бүтээгдэхүүнийг хэрэглэснээс үүдэн эрүүл мэндээрээ хохирох явдал их байна. Сүлжээний эм бэлдмэлийг хэрэглэснээр элэгний эмгэг үүсэх магадлал маш их байна. Тийм учраас та ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэх гэж байгаа бол хамгийн эхлээд шинжлэх ухаанч байдлаар ханддаг байгаарай гэж зөвлөмөөр байна. Дэлхийн жишигт 100 ортой эмнэлэгт 1 хоол зүйч байх шаардлагатай гэж заасан боловч манай эмнэлгүүд 200-300 ортой байхад нэг л хоол зүйч ажиллаж байна. Тиймээс хоол зүйчийн орон тоог нэмэх шаардлагатай.

Arslan.mn

Эмчлүүлэгчийн хооллолтын байдлыг үнэлэх, шим тэжээлийн бодисуудын дутал болон илүүдлийг оношлох, шим тэжээлийн бодисуудыг зохицуулах хэрэгцээг нөхөх, шим тэжээлийн бодисуудын хэрэглээг хянах болон үнэлгээ гэсэн 4 үе шаттай явцаас бүрддэг. Үүнд: 

  1. Хүн амын дунд нийтлэг тохиолдож буй асуудал дээр үндэслэн хоол тэжээлийн байдлыг үнэн зөв тодорхойлохын тулд хооллолтын хэв маяг, хүнс болон хоолны нэр төрөл, хэрэглээ, шим тэжээлийн бодисуудын хэрэглээг үнэлсэн үнэлээ, биохими, эмнэлзүй болон антропометрийн хэмжилтийн үр дүнг нийтэд харгалзан үзэх ёстойгоос гадна хувь хүний өвчний түүх, эмчилгээ /эрүүл мэнд/ гэр бүлийн түүх, нийгмийн гарал, эмийн хэрэглээг сайн асууж мэдэх нь чухал гэж үздэг.
  2. Хоол тэжээлийн байдлыг тодорхойлсны үр дүнд  илэрсэн асуудал ба шинж тэмдэгт суурилан хамгийн оновчтой, хялбар хоол эмчилгээг боловсруулж, өвчтөнд санал болгоно..
  3. Эмчлүүлэгчийн одоогийн тулгарч буй асуудлын нөхцөл байдал, хамгийн яаралтай анхаарах ёстой асуудлыг нэгдүгээрт сонгоно.
  4. Тухайн үйлчлүүлэгчид хоол нь хэр үр дүн өгж байгаа, хэрэгцээт шим тэжээлийн бодисуудыг хангасан эсэх талаар байнга үнэлгээ дүгнэлтийг хийх хэрэгтэй.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651805
0 эможи

дэмжигч
2023-10-17 11:35
эмчилгээний хоолыг стандартын дагуу өгч үйлчилдэг эмнэлэг шүү. амжилт хүсье. эрүүл мэндийн байгуулагуудыг бүгдл ийм үйлчилгээтэй болгох хэрэгтэй байна шүү.
keyboard_arrow_up