В.Баярмаа: Дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн АСУУДАЛТАЙ

2023 оны 10 сарын 10

Сэтгэцийн эрүүл мэнд-2023 эрдэм шинжилгээний олон улсын хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриан доор тэмдэглэхтэй холбоотой Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. 

СЭМҮТ-ийн дэд захирал, Анагаах ухааны доктор В.Баярмаа" Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил сэтгэцийн эрүүл мэнд бол хүний түгээмэл эрх гэсэн уриан дор тэмдэглэнэ. Цар тахал тохиолдохоос өмнө дэлхийд даяар 970 сая хүн сэтгэцийн эмгэгтэй амьдарч байсан. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн 14 хувь нь уг асуудлаар шаналж байна. Сэтгэцийн асуудал дундаа сэтгэцийн ноцтой буюу хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн хувьд бусад хүм амтай харьцуулахад 10-20 жил бага насалж байна. Гэтэл эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж хүн бүрд бий. Монгол Улсад хийсэн сэтгэцийн эрүүл мэндийн судалгаагаар 2013 оны байдлаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай амьдарч байсан нь тогтоогдсон. Сэтгэцийн асуудал үүсгэж буй гол зүйл нь гэр бүлийн гишүүдийн хоорондох харилцаа, ажилгүйдэл, согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглээ болон нийгмийн орчин орж байна.  

Судалгаанд:

  • 5 хүн тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй
  • 5-6 хүн тутмын нэг нь нойрны эмгэгтэй, 
  • 6 хүн тутмын нэг нь архаг ядаргаанд орсон, 
  • 8 хүн тутмын нэг нь тайлбарлаж боломгүй биеийн зовиуртай, 
  • 15-16 хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй, 
  • 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутралын эмгэгтэй гэсэн судалгааны дүн гарчээ. 

Иймд бид "Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд" уриан дор эрдэм шинжилгээний олон улсын хурлыг энэ сарын 13-14-нд зохион байгуулах гэж байна. Мөн цаашид энэ асуудлаар судалгаа шинжилгээ хийж иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651629
1 эможи

keyboard_arrow_up