Гурав дахь шатлалын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээнд хамрагдлаа
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид, ахмадуудыг 2014 оны 07 сарын 21-25-ны өдрүүдэд урьдчлан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа.
УНТЭмнэлэг, АШУҮИС, 1-р амаржих газар нарийн мэргэжлийн 7 чиглэлийн эмч нар:
1. Б.Эрдэнэбилэг “УНТЭмнэлгийн дүрс оношлогооны тасгийн эмч”
2. Р.Уранчимэг “1-р амаржих газар-Эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй”
3. С.Амарсайхан “АШУҮИС багш урологийн тэргүүлэх зэрэгтэй”
4. Д.Хурцбаяр “УНТЭ –ийн Диализийн төвийн тэргүүлэх зэрэгтэй”
5. Л.Энхсайхан “УНТЭ мэдрэлийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй”
6. Л.Анхбаяр “УНТЭ –ийн зүрх судасны клиникийн эмч, доктарант”
7. Т.Рэгзэдмаа “УНТЭ –ийн Арьс харшил, клиникийн профессор, тэргүүлэх зэрэгтэй” эмч нар нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээг хийж зөвлөгөө өгч хамтарч ажиллалаа.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд давхардсан тоогоор 1727 эмнэлгийн ажилчид үзүүлж, 5 хүнд мэс заслын хагалгааг хийж ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж эмч нарыг дадлагажууллаа. Үзлэгт хамрагдсан эмнэлгийн эмч ажилчдын 1727/1027/60 хувь нь ямар нэг архаг хууч өвчтэй байсан байна. Архаг хууч өвчтэй эмч эмнэлгийн ажилтнуудыг харъяа ЭМБайгууллагууд хяналтандаа авч эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна.