ГССҮТ-ийн мэс заслын баг Говьсүмбэр аймгийн иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

2023 оны 9 сарын 18

Arslan.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч, их эмч П.Баярсайхан, резидэнт эмч Д.Мөнхзул, Үений мэс заслын тасгийн сувилагч Д.Жавзандулам, жолооч М.Пүрэвбаатар нарын баг энэ сарын 11-ний өдөр алсын дуудлагаар Говьсүмбэр аймагт ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэл хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ. 

Тодруулбал, ГССҮТ-Ийн Мэс Заслын Баг Бүрэлдэхүүн Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Гэмтлийн Эмч Д.Наранбаатар, Мэдээгүйжүүлгийн Эмч Э.Алтанхуяг, Мэдээгүйжүүлгийн Сувилагч П.Дуламцэцэг, Мэс Заслын Сувилагч А.Цэрэндолгор, Д.Дэлгэрмаа, Асрагч И.Болор-Эрдэнэ Нартай Хамтран Тухайн Өвчтөний Олон Хавирганы Тогтворгүй Хугарлыг Бэхлэх Мэс Заслыг Амжилттай Хийсэн Байна.

Өвчтөний биеийн байдал сайжирч, тогтвортой байгаа бөгөөд өдгөө аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын дараах эмийн эмчилгээ хийлгэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650917
0 эможи

зочин
2023-09-18 09:17
Мэргэжил нэгт нөхөддөө баяр хүргэж амжилт хүсье.
keyboard_arrow_up