АШУҮИС: Эмчийн мэргэжлийг сонгон суралцаж буй 2000 оюутан “АНДГАЙ ӨРГӨЛӨӨ“

2023 оны 9 сарын 13

Arslan.mn

Монгол Улсад хүний их эмч болон энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн 81 дэх удаагийн хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. 2023-2024 оны хичээлийн жилд тус сургуульд нийт 2900 гаруй оюутнууд шинээр элсэн орсон бөгөөд өнөөдөр дээрх оюутнуудын "Андгай өргөх ёслол"-ын үйл ажиллагаа боллоо. 

Тус үйл ажиллагаанд АШУҮИС-ын Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар, Монгол Улсын Ардын багш А.Гүрбадам, Оюутны хөгжил, удирдлагын газрын дарга АУ-ны дэд профессор Д.Оюунбилэг,  болон бусад эрдэмтэн, профессор, багш, шинээр элсэн орсон оюутнууд оролцсон юм. 

Arslan.mn

Ёслолын үйл ажиллагааг нээж АШУҮИС-ын Ерөнхий захирал Н.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ "Эмчийн мэргэжил нь сэтгэл, зүтгэл, тэвчээр шаардсан мэргэжил. Тиймээс манай сургуулийг төгсч байгаа эмч нар нь эрдэм мэдлэгтэй чадварлаг, энэрэх сэтгэлтэй хүнлэг, эрч хүчтэй бүтээлч байх шаардлагатай. АШУҮИС нь бодлогын хувьд “Оюутны хөгжил” хөтөлбөрөө хэрэгжүүлэн амьдралын ухаанд сургах, хариуцлагатай иргэн болгох, зөв харилцаа хандлагатай хүн болгох тал дээр нь онцгойлон анхаарч ажиллаж байна.

Хамгийн хариуцлагатай эмч хэмээх мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнууд суралцаж байх хугацаандаа цагийг зөв хуваарилж, хүн бүр онц сурах шаардлагатай. Дунд эмч гэж байх ёсгүй.

Оюутан өөрөө хэр их чармайлт гаргана, идэвх зүтгэл гаргана тэр хэрээр маш сайн суралцах болно. Тиймээс эмчийн мэргэжил эзэмшиж буй шинэ оюутнуудыг андгай өргүүлдэг юм.

Arslan.mn

АШУҮИС энэ хичээлийн жилд сургалт, эрдэм, шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг цогцолбор их сургууль болох том зорилго тавин ажиллаж байна. Сургалтын гурван хөтөлбөр буюу хүний их эмч, нийгмийн эрүүл мэндийн судлаач, сувилахуйн чиглэлээ олон улсад магадлан итгэмжлүүлсэн. Ингэснээр гадны оюутнууд манай сургуульд суралцаж эхэллээ.

Үүнээс гадна эрдэм, шинжилгээ, судалгаан дээрээ онцгойлон анхаарч, судалгаанд суурилсан их сургууль болох зорилгоор тав дахь хүрээлэнгээ нээгээд ажиллаж байна. энэ таван хүрээлэн нь эрдэм, шинжилгээ, судалгааг дэлхийн түвшинд хүрсэн судалгаа, шинжилгээг хийж, шинэ мэдлэгийг бий болгох, бий болгосон мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн болгох зорилготой.

Мөн Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Таван эмнэлэгтэй болсон. Энэ оны 07 дугаар сарын 07-нд батлагдсан Дээд боловсролын тухай хууль батлагдахад анагаахын чиглэлээр сургалт явуулдаг сургууль нь эмнэлэгтэй байна гэж хуульчилж өгсөн. Эмнэлгийн орлогыг сургуулийн хөгжилд зарцуулж болно гэдгийг баталгаажуулж авсан. Тэгэхээр энэ жил нь манай сургууль дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх үйл ажиллагааны чухал жил болж байна." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газрын дарга АУ-ны дэд профессор Д.Оюунбилэг:

АШУҮИС нь жил бүр уламжлал болгон оюутны андгай өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг. 2022-2023 оны хичээлийн жилд долоон бүрэлдэхүүн, гурван салбар сургуульд 2900 гаруй шинэ элсэгч элсэн орсон. Эдгээр шинэ оюутнуудаа “Оюутны андгай өргөх” ёслолыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. өнөөдрийн арга хэмжээнд хүний их эмч, хүүхдийн их эмч мэргэжлээр элсэн орсон 400 гаруй оюутан оролцлоо. Оюутны андгай өргөнө гэдэг нь оюутан байх хугацаандаа хамт суралцаж байгаа найз нөхөддөө тусалж дэмжих, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах, шударга, хүнлэг, энэрэнгүй байх, АШУҮИС-д ажиллаж байгаа башү, эрдэмтэн судлаач, ажилтан албан хаагч нартай хүндэтгэлтэй харилцах, хамтран ажиллах агуулгаар адгай өргөдөг. Харин сургуулиа төгсөх үедээ буюу зургаадугаар дамжаагаа төгсөх үедээ хүний их эмчийн тангарагийг өргөдөг. Оюутнууд суралцах хугацаандаа энэрэх сэтгэлтэй хүнлэг, эрдэм мэдлэгтэй чадварлаг, эрч хүчтэй бүтээлч байх үүднээс андгайг өргөдөг гэж хэлж болно.  

Arslan.mn

Ташрамд дурдахад АШУҮИС нь харъяандаа 12 сургууль, таван эмнэлэг, таван эрдэм шинжилгээ судалгааны төв, хоёр цэцэрлэг, хоёр лицей сургуультайгаар мэргэжлийн үйл ажиллагааг цогцоор нь үзүүлж байна.  

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650801
0 эможи

keyboard_arrow_up