“Орбита” эмнэлэгт нүдний мэс засал хийлгэсэн иргэн эрүүл мэндээрээ ХОХИРЧЭЭ
"Орбита" нүдний эмнэлэгт орон нутгаас ирж хагалгаанд ороод хохирсон гэх иргэн Улсын Ерөнхий Прокурорын Газарт хандаж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хохирол барагдуулаач гээд тус нүдний эмнэлэг болон төрийн байгууллагад хандсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулсангүй.
2019 онд би нүдэндээ гэмтэл аваад нэгдүгээр сарын 6-нд "Орбита" эмнэлэгт үзүүлэхэд хагалгаа хийхгүй бол болохгүй гээд 7-ны өдөр мэс засалд орсон. Нүдний байдал дээрдээгүй тул дөрөвдүгээр сарын 5-нд, долдугаар сарын 4-нд дахин мэс засалд орсон.
Нэг мэс засал хийгээд 4-6 сарын дараа асуудалгүй эдгэнэ гэсэн тайлбар өгч байгаа. Үргэлжилсэн эмчилгээ хийж байна гэсэн тайлбар өгсөн. Гэтэл миний эрүүл мэндийн байдал улам дордож байгаа. Том жижиг нүдтэй болж, зовхи маань доошоо унжаад гоо сайхнаараа хохирчихлоо. Нүд нуухтаж, бүрэлзэж, нулимс гоожоод ажил хөдөлмөр хийлгэхгүй болсон.
Миний нэг нүд төрөлхийн хардаггүй. Гэтэл хараатай ганц нүдэнд маань мэс засал хийгээд дордуулчихлаа. Есөн сар эмнэлэгтэй зууралдаж явна." гэв.