Хоёрдугаар эмнэлэг 2018 оноос хойш “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зургаан зорилт”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна

2023 оны 9 сарын 13

Arslan.mn

2019 оноос эхлэн ДЭМБ-ын санаачилгаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах болон таагүй тохиолдлыг бууруулах үйл ажиллагааг сурталчилах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг тэмдэглэдэг болсон.

Монгол Улс нь сүүлийн гурван жилийн хугацаанд тус өдрийг тэмдэглэж ирсэн юм. Энэ жил “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Arslan.mn

Тэгвэл энэ хүрээнд Улсын Хоёрдугаар Төв эмнэлгээс хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний нэг болох нийт чанарын албаны эмч, сувилагч мэргэжилтнүүдэд зориулсан "Чанар, аюулгүй байдлын талаарх уулзалт, хэлэлцүүлэг"-ийг өчигдөр зохион байгууллаа.

Arslan.mn

Энэ үеэр УХТЭ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны дарга З.Арьяасүрэн хэлсэн үгэндээ "Бид Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг угтан ирэх баасан гарагт Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөрлөгийг зохион байгуулна. Үүнээс урьтаж, эмнэлгүүдийн Чанарын албанд ажилладаг халдвар судлаач эмч, сувилахуйн албаныханд зориулсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн үеэр үйлчлүүлэгчийн аюулгүй байдал яагаад чухал, бидний оролцоо ямар байх, ажиллахад тулгарч буй бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. ДЭМБ-аас сүүлийн 10 жилийн хугацаанд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал хамгийн чухал гэдгийг онцлох болсон.

Сүүлийн нэг жилийн хугацаанд эмнэлгийн алдаанаас болж 300-400 мянган хүн амиа алддаг гэсэн судалгаа гарсан.

Тийм учраас эмнэлгийн болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдал нь хамгийн чухал зүйл юм. Бид тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг л хангах ёстой. УХТЭ нь 2018 оноос эхлэн “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зургаан зорилт” хэмээх олон улсын стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах, үйлчлүүлэгчийг уналтаас сэргийлэх, эмнэлгийн нөхцөлд халдвар авахаас сэргийлэх, зөв талбайд, зөв мэс засал хийх, эмийн аюулгүй байдал гэсэн зургаан зорилтыг хэрэгжүүлж байна. Цаашид үйлчлүүлэгчид үзүүлэх чанартай тусламж, үйлчилгээнд үйлчлүүлэгч болон тэдний ар гэрийг идэвхтэй хамруулах ажлыг хийж хэрэгжүүлнэ.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэжилтэн Б.Болортуяа:

“Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг нэг дороос авч, бидэнд тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт лавлагаа шатлалын эмнэлэг болон 21 аймаг, сум, дүүрэг, хувийн хэвшлийн 600 гаруй эмч мэргэжилтнүүд танхимаар болон цахимаар оролцсон.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал нь маш өргөн хүрээг хамардаг. Түүн дундаас үйлчлүүлэгчийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний шийдвэр гаргалтанд татан оролцуулъя, үйлчлүүлэгчийн санаа бодлыг сонсоё, тэд эрүүл мэндийн байгууллагаас юу хүсдэг, түүнийг бид биелүүлэх боломжтой эсэх, олон улсад энэ талаар юу ярьж байна, үүнийг Монгол Улсын хэмжээнд хэрхэн хэрэгжүүлэх вэ гэх мэт маш олон асуудлын талаар ярилцлаа.

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөрт зориулан хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд ирэх баасан гарагт УХТЭ-т өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650771
0 эможи

keyboard_arrow_up