Ч.Өнөрсайхан: Хуурамчаар “өвчин намдаах болон сэтгэц нөлөөт эм бичүүлэх“ гэж ирвэл нүүрийг нь ил гаргах болно

2023 оны 9 сарын 08

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан цахим хуудаснаа " Ийм залуу БЗД-т хаягтай Б.М гэсэн нэртэй хүний карт юм уу картын зураг бариад Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр явж, аав хавдартай эмийг нь бичүүлэх гэсэн юм гээд трамадол,алпрозол нойрсуулах эм бичүүлэх гээд явж байна. Гэрийн хаягаар нь очиж шалгаж бичиж өгнө гэхээр гараад зугтдаг.

Манай Эрүүл мэндийн төвүүдээр  явж шинэ, төгссөн өрхийн эмч нар дээр хандсан байна. Өрхийн эмч нар  энэ хүн гэлтгүй бусад иймэрхүү хүмүүс байх вий анхааралтай ажиллаж, хэл ам хийдэг хэрүүлч хүмүүсээс эмээж, хүний амаар эм бичдэгээ болих хэрэгтэй байна. Дахиж  манай төвөөр хуурамчаар өвчин намдаах болон сэтгэц нөлөөт эм бичүүлэх гэж ирвэл нүүрийг нь ил гаргаж, ЦАГДАА болон ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ХАНДАХ болно." хэмээжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
4
angry an post
650622
10 эможи

keyboard_arrow_up