Ч.Уртнасан: Хүүхдүүд зуны амралтын турш нойронд нь өөрчлөлт орсон байдаг учир амралтыг нь зөв зохицуулж өгөх хэрэгтэй

2023 оны 9 сарын 01

Есдүгээр сарын нэгэн болон хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв (ХӨСҮТ)-ийн өдрийн эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Бурмаа болон Томуугийн үндэсний төв (ТҮН)-ийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан цаг үеийн зөвлөгөө мэдээлэл хүргэв.

ХӨСҮТ-ийн ТҮН-ийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан "Хүүхдийн хичээлийн шинэ жил эхэлснээр нягтрал ихсэж амьсгалын замын халдвар нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд танд болон таны хүүхдэд томуу, томуу төст өвчин, халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл эмчлүүлж, эдгэртлээ гэртээ байж дархлаагаа дэмжих нь зүйтэй.

Хүүхдүүд зуны амралтын турш нойронд нь өөрчлөлт орсон байдаг учир амралтыг нь зөв зохицуулж өгөх хэрэгтэй. Мөн гадаах хэмд тохируулан хэт зузаан, нимгэн хувцаслаж хямралд оруулахгүй байх нь чухал. Амьсгалын замын халдвараас хамгийн оновчтой энгийн сэргийлэх арга нь амны хаалт болон гарын ариун цэвэр сахих дадал юм.

34 долоон хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн гурав орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа. Амбулаториор үйлчлүүлж буй хүүхдийн 56 орчим хувийг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 60 орчим хувийг дөрөв хүртэлх насныхан эзэлж байна. 

Мөн томуу, томуу төст өвчлөлийг насны хувьд авч үзвэл 70-80 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа аж. Томуугийн онцлог вирус орчилд орж ирээгүй байгаа бөгөөд риновирус, Н томуугийн вирусүүд орчилд ажиглагдсан. Харин SARS-CoV-2 буюу КОВИД-19 вирусийн илрэлт долоо хоногт дунджаар 6-10 тохиолдол бүртгэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад нэмэгдээгүй.

Иргэдийн дунд шинэ вирусийн халдвар гарсан гэсэн мэдээлэл байх шиг байна. Хилийн тандалт хийн байнгын ажиллагаатай найман боомт дээр ажиллаж байгаа ажилчид, ойролцоох оршин суугчдаас насны бүлгээр нь ангилж вирусийн шинжилгээнд сорьц цуглуулдаг. Тухайн сорьцод шинэ төрлийн вирус үүсгэгч илрээгүй. Мөн 21 аймаг 9 дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй болон томуугийн шинж тэмдэг илэрч буй хүүхдүүд, насанд хүрэгчдээс вирусийн тандалтад сорьц цуглуулдаг.

Сорьцод томуу, томуу төст өвчин, Ковид-19 вирусийг илрүүлэх шинжилгээ давхар хийдэг. Шинжилгээн дээр анхаарал татахуйц, идэвхжил нэмэгдсэн байдал одоогоор ажиглагдаагүй. КОВИД-19 вирусээр эерэг илэрсэн сорьцод хувилбарын тандалт хийдэг. Тандалтад өмнө нь бүртгэгдэж байснаас өөр дэд, шинэ хувилбарын мэдээлэл одоогоор орж ирээгүй байна.Тандалтыг тогтмол хийж байгаа " хэмээн мэдээлэв.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 218 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас халдварын клиникт 127, сүрьеэний клиникт 91 өвчтөн байна. Үүнээс 41 нь үерийн асуудалтай холбоотой хөрс, усны бохирдлоос үүдэн гэдэсний халдвартай өвчтөн байгаагаас:

  • Цусан суулгаар 35
  • Сальмонеллийн халдвараар 4,
  • хоолны хордлогоор 2 өвчтөн байна. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650392
0 эможи

keyboard_arrow_up