ХӨСҮТ нь “Тайваний Анагаах Ухааны Шийдвэр гаргах Холбоо“-той хамтран хиймэл оюун ухааныг тандалтыг өргөжүүлнэ
"Тайваний Анагаах Ухааны Шийдвэр гаргах Холбооны Чи-Чан Чан (Chi-Chang Chang) ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчидтэй хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, судалгааны талаар уулзалт боллоо.
Тус уулзалтад Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, төвийн алба, тасгийн төлөөллүүд болон Хүн амын эрүүл мэнд судлалын төвийн тэргүүн П.Болормаа, АШУҮИС-ийн Эх, барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн дэд профeссор, АУ-ы доктор П.Жаргалсайхан нар оролцож хамтын ажиллагааны боломжит чиглэлүүд төдийгүй ойрын ирээдүйд хамтран хэрэгжүүлэх боломжтой судалгаа, эрдэм шинжилгээний талаар харилцан санал солилцлоо.
Халдварт өвчний тандалт, сэргийлэлт хариу арга хэмжээнд зан үйлийн судалгааг гүйцэтгэх, Хиймэл оюун ухааныг тандалт, оношилгоо төдийгүй клиникт өргөн хэрэглэх, цахим дата буюу өгөгдлийн практик хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагаа, судалгаа, шинжилгээний олон сэдвүүд хөндөгдөж тус холбооноос цаашид дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.