“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь“ ОУ-ын хуралд БНСУ, Япон, ОХУ, АНУ-ын эрдэмтэн, судлаачид оролцож байна

2023 оны 8 сарын 23

Arslan.mn

"Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний зургаадугаар хурал өнөөдөр болж байна.

Тус хурлыг Эрүүл Мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хуралд БНСУ, Япон, ОХУ, Малайз, Тайланд, АНУ-ын Харвардын их сургуулийн эрдэмтэн судлаач, ДЭМБ, ЭМЯ, Глобаль сангийн төлөөлөл болон салбарын эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Харилцан туршлага судлах, хамтран ажиллах, мэдлэг, мэдээлэл түгээх, туршлага солилцох зорилго бүхий энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018 оноос хойш жил бүр, түүн дотроо Ковид цар тахлын үед ч таслалгүй 6 дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлаар 

  • “Цар тахлын дараах үеийн Азийн орнуудын сүрьеэгийн хөтөлбөрийн байдал, тулгамдсан асуудал” 
  • “Сүрьеэгийн илрүүлэг, оношилгооны дэвшилтэт технологи”, 
  • “Сүрьеэгийн эмчилгээ, эмнэлзүйн менежмент”, 
  • “Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт, эрсдэлт хүчин зүйлс, хавсарсан өвчний менежмент”, 
  • “Сүрьеэг устгахад бодлого боловсруулах, тусламж үйлчилгээнд олон нийт, иргэний нийгмийн оролцоо чухал”  гэсэн чиглэлээр салбар хуралдааныг зохион байгуулж, 30 гаруй илтгэлийг 2 өдрийн хугацаанд хэлэлцэнэ.

Arslan.mn

Тус хурал нь эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаач нарт шинжлэх ухааны болоод практик ач холбогдол өндөртэй юм.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогч улс орнууд өөрсдийн орны сүрьеэгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, цаашдын чиглэлийг ярилцаж, ололт амжилт, эрдэм шинжилгээ, судалгаа, шинэ арга аргачлал, инновацын талаар туршлагаа хуваалцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээр тодорхой санал санаачилгуудыг гарган оролцох юм.

2023 оны 9-р сарын  20-22-ний өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар Цар тахлын бэлэн байдал, сэргийлэлт, хариу арга хэмжээ, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт, Сүрьеэгийн асуудлыг дээд хэмжээнд хэлэлцэж, Улс төрийн тунхгийг тус тус батлах үйл явцын өмнө энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа нь  ач холбогдолтой болж байна.

Arslan.mn

Монгол Улс нь ДЭМБ-аас баталсан “Сүрьеэг-устгах стратеги”-2030-ийн зорилтыг хангах, сүрьеэгийн оношилгоо, эмчилгээнд сүүлийн үеийн тоног, төхөөрөмж, оношлуур, эм, эмчилгээний шинэ горимыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, санхүүжилтийг тогтвортой нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649998
0 эможи

keyboard_arrow_up