БНСУ-ын БЗДХ өвчний урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт аргуудаас суралцах БОЛОМЖ бүрдлээ

2023 оны 8 сарын 15

Arslan.mnСолонгос-Монголын Бэлгийн замаар дамжих халдварын I форум өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг /УНТЭ/-т  болж байна.

Тус эрдэм шинжилгээний хурлыг БНСУ-ын Урологи-андорлогийн нийгэмлэг болон тус улсын эрдэмтэн судлаачдын санаачилгаар УНТЭ-ийн Урологи-Андрологийн төв, Монголын Урологи-Андорлогийн холбоо хамтран зохион байгуулж байна.

Хуралд УНТЭ, УГТЭ, УХТЭ, ХӨСҮТ  зэрэг лавлагаа шатлалын болон дүүргийн эмнэлгүүдийн  100 гаруй эмч, мэргэжилтнүүдээс гадна БНСУ-ын 20 гаруй эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд оролцож, БЗДХ өвчний тандалт, урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи, инновацийн талаар өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцаж байна.

Arslan.mn

Энэ үеэр Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа эрдэм шинжилгээний хурлын талаар Монголын урлог-андорлогийн холбооны тэргүүн, УНТЭ-ийн Бөөрний мэс заслын клиникийн зөвлөх, Гавьяат эмч Д.Нямсүрэн "“Солонгос-Монголын хамтарсан бэлгийн замын халдварт өвчний талаар эрдэм шинжилгээний хурал" нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээ, оношилгооны шинэ аргуудтай танилцаж, манайд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс энэхүү хурал нь МУ-ын эрүүл мэндийн салбарт оруулж байгаа том хөрөнгө оруулалт болно гэж харж байна

БЗДХ нь вирусээр дамжин халдварладаг бөгөөд эмчлэхэд төвөгтэй, оношлоход  хүндрэл бэрхшээл их гардаг, эмчилж байгаа болон эмчлүүлж байгаа хүнээс тэсвэр тэвчээр шарддаг өвчин. Энэ эмгэг нь аарцгийн үрэвсэлт өвчин үүсгэж, үрэвслийг цаг тухайд нь эмчлэхгүй бол даамжраад бэлгийн сулрал, үргүйдэлд хүргэдэг аюултай. ” гэв.

Arslan.mn

БНСУ-ын Урлог-Андорлогийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Лээ Сун Жу “Бэлгийн замаар дамжих халдварын I форумд оролцож байгаа бүх эрдэмтэн, мэргэжилтэн, эмч нартаа амжилт хүсье.

Эрдэм шинжилгээний хурлаар  олон улсын хэмжээний  БЗДХ өвчинтэй холбоотой мэдээлэл солилцож байна. БЗДХ өвчний талаар олон нийтэд хаалттай биш олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх нь өөрөө урьдчилан сэргийлэх чухал арга болдог. Тиймээс энэ чиглэлийн туршлагаасаа хуваалцаж байгаа.

Мөн энэхүү хурал нь БЗДХ өвчинтэй холбоотой мэдлэг, мэдээлэл өгөхөөс гадна  цаашид сургалт зохион байгуулах, эмч, мэргэжилтнүүдийг сургах ажлын эхлэл болж байна.

Цаашид хоёр улсын ард иргэдийн эрүүл мэнд, тэр дундаа БЗДХ-ын тусламж үйлчилгээний чиглэлээр маш олон ажил хийгдэнэ гэдэгт итгэлтэй байна." гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649716
0 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up