ХӨСҮТ нь БНСУ-ын Өвчний Хяналтын алба болон Йонсей Их Сургууль хамтран ажиллана
Өнөөдөр Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Байгалмаа болон бусад албаныхан БНСУ-ын Өвчний Хяналтын алба болон Йонсей Их Сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ХӨСҮТ-ийн Эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан дэд захирал О.Батбаяр, Нэгдсэн лабораторийн албаны дарга Б.Бумдэлгэр, Эрдэм Шинжилгээ Судалгааны албаны дарга Э.Оюунчимэг, Талбарын тархвар судлалын албаны дарга Б.Азжаргал, БНСУ-ын Өвчний Хяналтын төвийн Гадаад Харилцааны газрын дарга Jin Gwack, төвийн Гадаад Харилцааны газрын дэд захирал Grace Park , Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Sang-Eun Lee, Йонсей их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн профессор Joon-Sup Yeom, Лабораторид суурилсан судалгааны тэнхимийн профессор Hyukmin Lee болон бусад албаныхан оролцлоо.
Энэхүү уулзалтаар "Халдварт өвчий хариу арга хэмжээний төсөл"-ийг харилцан хэрэгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд
- Антибиотик тэсвэржилтийн чиглэлээр үндэсний лабораторийн сүлжээ байгуулах,
- Био аюулгүй байдлын гурван зэрэглэлийн лабораторид ажиллах чиглэлд сургалт явуулах,
- Халдварт өвчний тандалтын системийг боловсронгуй болгох,
- Дараагийн цар тахалд бэлдэх хариу арга хэмжээний бэлтгэлийг хангах зэрэг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээний чадавхийн сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо.