Н.Сувдмаа: Элэгний С вирусийн халдварыг “ИДЭР“ насныхан авах эрсдэлтэй байдаг

2023 оны 7 сарын 26

Arslan.mn

Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” /World Hepatitis Day/ болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 

2010 оны тавдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар тус өдрийг “Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, 2015 онд ДЭМБ вируст хепатитийн халдвараас урьдчилан сэргийлэхийг бодлого боловсруулагчид, эрүүл мэндийн ажилчид, олон нийтэд уриалжээ. Вируст хепатит өвчин нь дэлхийд хамгийн их тархсан халдварт өвчний нэг болж, олон улс орны эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болсоор байгаа.

Энэ жил уг өдрийг "Нэг амьдрал- Нэг элэг" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ талаар Халдварт өвчин Судлалын Үндэсний төвийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа. Тэрээр "Тус өдрийг угтан бид иргэдэд эрүүл мэндийн боловсол олгох, зөв мэдээллийг өгөх, урьдчилан сэргийлэх арга аргачлалд сургах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр ажилладаг. 

Вируст гепатит нь элгийг сонгомолоор гэмтээдэг бөгөөд олон төрлийн вирусүүдээр үүсгэгддэг. ХӨСҮТ нь тандалт, судалгааны ажлыг дэлхий нийтэд нийцсэн стандартаар хийдэг. Өөрөөр хэлбэл тандалтыг шарлалтын үзлэг, амбулаторын үзлэг, эрт илрүүлэг үзлэг оношилгоо шинжилгээгээр илрүүлэхээс гадна цусны шинжилгээгээр илрүүлж байна.

Элэгний С вирусийн халдвараар идэр насныхан өртөх эрсдэлтэй байдаг. Тийм учраас эдгээр иргэдрүү чиглэсэн мэдээлэл, зөвлөгөөг өгөх, үзлэг хийх ажлыг хийж байна.

Харин В вирусийн шинжилгээг өгөөд халдваргүй нь тогтоогдсон бол сайн дурын гурван тунт вакцинд хамрагдах боломжтой. Ингэснээр олон жил В вирусийн халдварт өртөхгүй байх боломжтой. Харин халдвар нэгэнт авсан тохиолдолд эхний ээлжинд вирусээ тоолуулж, эмчийн хяналтанд зайлшгүй орох шаардлагатай. Эмч танд хийгдэх эмчилгээ, зөвлөгөөг зөвлөнө. 2019 оноос хойш дөнгөж төрсөн нярайд В вирусээс хамгаалах вакциныг хийж эхэлсэн." гэдгийг онцоллоо. 

ШУУД ҮЗЭХ:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649261
0 эможи

Ард
2023-07-27 13:29
Наад лалрын в гиин дардаг эдгээдэг тархи зохиогоосой бурхан минь
keyboard_arrow_up