ЭМ-ийн сайд УНТЭ зэрэг салбараас төрсөн ТӨРИЙН СОЁРХОЛТУУДЫГ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

2023 оны 7 сарын 08

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр эрүүл мэндийн салбараас төрсөн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналтан, гавьяат цолтнуудыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өчигдөр /2023-07-07/ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Ардын эмч, Улсын гуравдугаар төв эмнэлгийн зөвлөх эмч Банзрагчийн Батчулуун Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Тэрбээр 1976 онд АУДС-ийг төгсч хүний их эмчийн мэргэжил эзэмшсэнээс хойш П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт мэдрэлийн мэс засалч, тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эмнэлгийн дарга, зөвлөх эмч, хүндэт зөвлөхөөр тасралтгүй 47 дахь жилдээ ажиллаж байгаа юм.



С.Чинзориг сайд Монгол Улсад мэдрэлийн мэс заслын албыг  үүсгэн байгуулах, төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулан хөгжүүлэхийн төлөө мэргэжлийн ур чадвар, сэтгэл оюунаа зориулан ажилласан ахмад эмчийн хөдөлмөрийг төр үнэлж баатар цол олгосонд эрүүл мэндийн салбарын хамт олон, ачит эмчийн анагаах эрдмийн үр шимийг хүртэж эрүүлжиж эдгэрсэн түмэн олон бүгд баярлаж байгааг хэлээд Б.Батчулуун эмчид ЭМЯ-ны “Хүндэт дэвтэр”-т  алдрыг нь тэмдэглэсэн гэрчилгээг гардуулан өгсөн юм.
Мөн энэ өдөр “Алло болон Ауто цусны үүдэл эс  шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээр Төрийн шагнал хүртсэн
Монгол Улсын Ардын эмч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн  зөвлөх эмч
Норовын Оюундэлгэр
Анагаах ухааны доктор, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргийг түр  орлон гүйцэтгэгч Батсүхийн Хишигжаргал
Анагаах ухааны доктор, Глобал сангийн төслийн зохицуулагч Жигжидхорлоогийн Нарангэрэл
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга Сүхбаатарын Мядагсүрэн
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал , чөмөг шилжүүлэн суулгах төвийн их эмч Аюурзанын Нансалмаа
“Үений дурангийн мэс засал” бүтээлээр Төрийн шагнал хүртсэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Тогтмолын Мөнхсайхан
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Өлзийнямын Өлзийбаатар
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дурангийн их эмч Сүхбаатарын Батсүх
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн мэс заслын эмч Нарангэрэлийн Энхтайван
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Үений мэс заслын тасгийн сувилагч Борчулууны Жавзандулам нарт яамны “Хүндэт дэвтэр”-т алдаршуулсныг гэрчлэх батламжийг сайдын гарын бэлгийн хамт гардуулан өглөө.
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэн Эрүүл мэндийн сайд асан, анагаах ухааны доктор Данзандаржаагийн Туяа, анагаах ухааны доктор Самдангийн Цэрэндорж нарт мөн хүндэтгэл үзүүллээ.




 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648851
0 эможи

keyboard_arrow_up