Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн эмнэлэг нь Монголын анхны “Олон улсад магадлан итгэмжлэгдсэн улсын эмнэлэг“ боллоо

2023 оны 7 сарын 04

Arslan.mn

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгчдэд чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд Бүгд Найрамдах Казакстан Улсад төвтэй ACQH байгууллагын Олон улсын магадлан итгэмжлэлийг авах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Ингэснээр Монгол Улсын анхны олон улсад магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн эмнэлэг болсон юм.

Arslan.mn

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Сайнзориг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал Х.Бат-Ирээдүй, БНКУ-ын элчин сайдын орлогч зэрэг албаныхан оролцлоо.

Arslan.mn

Нээлтийн үеэр Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Сайнзориг ТТАХНЭ-ийн баг хамт олонд баяр хүргэж, бүх нийтийн анхдагч хэрэгцээ болсон эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг чанартай үзүүлэх, олон улсын стандартыг Монгол Улсдаа анх удаа нэвтрүүлэх үйлсэд манлайлан оролцож байгаа баг хамт олонд талархал илэрхийллээ.

Arslan.mn

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал Х.Бат-Ирээдүй энэ үеэр “ТТАХНЭ нь БНКУ-д төвтэй ACQH олон улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийг хангаж, Монгол Улсдаа төрийн эрүүл мэндийн байгууллагууд дундаас анх удаа Олон улсын магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг боллоо.

Бид 2019 оноос Олон улсын магадлан итгэмжлэлийн стандартын шаардлага хангах судалгаа хийж, үе шаттайгаар бэлтгэл ажлыг эхлүүлсэн бөгөөд 2021 оноос ACQH байгууллагатай хамтран 460 шалгуур үзүүлэлтийг 92,5 хувийн үнэлгээг биелүүлэн эмнэлгийнхээ түүхт 90 жилийнхээ ойн босгон дээр Олон улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн анхны эмнэлэг болж, тусламж үйлчилгээний чанарын соёлыг хөгжүүлэгч байгууллага боллоо.

Цаашид ACQH байгууллага нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах бүлэг стандартуудаар жил бүр явцыг үнэлж, зөвлөмж өгч ажиллана.” хэмээлээ.

Arslan.mn

ACQH байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн бүрт үзүүлэхээс гадна ажилчдын аюулгүй байдлыг гол зорилгоо болгон ажилладаг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжилдэг дэлхийн тэргүүлэгч Олон улсын байгууллагуудын нэг юм.

Тус эмнэлэг нь ХЗДХЯ-ны харъяа агентлаг, байгууллагууд болох 20 гаруй байгууллагын албан хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 170 мянга орчим иргэнд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээ, тус дүүргийн 1-6 дугаар хорооны хүүхдүүдэд хүүхдийн тусламж, үйлчилгээг тус тус үзүүлж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648698
2 эможи

Зочин
2023-07-04 17:37
Күээээ энэ эмнэлэгт чинь жирийн хүмүүс хэвтэж эмчлүүлж болдоггүй юмуу хайшаа юм.
keyboard_arrow_up