Болзошгүй цар тахал ба бусад халдварт өвчний чиглэлд ХӨСҮТ ба АШУҮИС хамтран ажиллахаар санал солилцов

2023 оны 6 сарын 28

Arslan.mn

Болзошгүй цар тахал ба бусад халдварт өвчний чиглэлд ХӨСҮТ ба АШУҮИС хамтран ажиллахаар санал солилцов.

Дараа дараагийн болзошгүй  цар тахал болон ирэх жилүүдэд өсөн нэмэгдэх хэтийн төлөв бүхий халдварт өвчнүүдийн эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтыг эрчимжүүлэх чиглэлээр ХӨСҮТ ба АШУҮИС хамтран санал солилцлоо. Энэхүү уулзалтад АШУҮИС Эрдмийн сургуулийн захирал А. Шийрэвням, ХӨСҮТ-ийн дэд захирал О. Батбаяр, ХӨСҮТ-ийн Эрдэм шинжилгээ, судалгааны албаны дарга Э.Оюунчимэг нар оролцож цар тахал, амьсгалын замын болон тарилгат халдварт өвчин, бэлгийн замаар дамжих өвчнүүд, вируст гепатит зэрэг халдварт өвчний чиглэлээр АШУҮИС-н сургууль, тэнхимүүдэд магистр ба докторын зэрэг хамгаалах эмч, сувилагч, судлаачдыг дэмжих, арга аргазүйгээр хангах болон төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх боломжуудыг хэлэлцлээ. Халдварт өвчний чиглэлээр олон доктор, магиструудыг төрүүлэн гаргах, багаар ажиллах, гадаад харилцааг өргөжүүлэх зэрэгт АШУҮИС, Эрдмийн сургуулийн зүгээс хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648595
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up