Синдерелла эмнэлэгт филлер тарилга хийлгээд нэг нүд нь сохорчээ

2023 оны 6 сарын 26

Arslan.mn

Гоо сайхны эмнэлэгт үйлчилгээ авч байгаад хохирсон иргэний өмгөөлөгч нар мэдээлэл хийлээ.

"Синдерелла клиник" эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэнийг төлөөлж өмгөөлөгч Б.Алтанзул  "Манай үйлчлүүлэгч 2022.10.25-нд  Синдерелла клиник эмнэлгээр үйлчлүүлсэн. Гэвч эмчилгээний явцад нүд нь бүрэлзэж дотор нь муухайрах шинж тэмдэг илэрч УГТЭ-ээс яаралтай тусламжийн үйлчилгээ авсан ч эмнэлзүйн оношоор 99 хувийн хараа алдалттай болсон. Энэ нь олон жил явцад нөгөө нүдэндээ нөлөөлж, зүүн нүд нь мөн хараагүй болно гэсэн дүн шинжилгээ гарсан. 

Синдерелла клиник эмнэлгийн тухайд эмчилгээний стандартын шаардлага, удирдамжгүйгээр буюу үүсэж болох нөхцөл байдлын тухай огт дурдалгүйгээр анхаарах асуудал болон эмчилгээний дараа гам барих зэргийг л тусгасан байгаа нь Олон улсын стандартад огт нийцэхгүй байна. Хохирогч эмэгтэйн хувьд 30 гаран настай, ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй охинтой, 70 орчим насны ээжтэйгээ гурвуулаа амьдардаг өрхийн бүх хэрэгцээгээ залгуулдаг байсан бол одоо тус айлын эдийн засгийн болон цаашид үүсэн бүхий л нөхцөл байдал зогсонги байдалд орлоо. 

Өмгөөлөгч Г.Минжмаа "Тус эмнэлэг олон нийтийн сүлжээнд хохирогчийг 500 сая төгрөг авчихаад ахиад сүрдүүлээд мөнгө нэхэж байна гэсэн мэдэгдлийг хийсэн. Өнөөдрийн байдлаар бид тус эмнэлгээс 60 мянган долларыг л авсан. Тухайн мөнгийн өгөхдөө ямар нэгэн байдлаар хууль шүүхийн байгууллагад хандахгүй гэсэн албан ёcны мэдүүлэг бичгээр авч байж өгсөн. Гэвч одоогийн байдлаар  Герман болон Непал улсад хийлгэсэн эмчилгээнд нийт 110 мянган доллар зарцуулсан байна. Мөн Дэлхийн томоохон гоо сайхны эмнэлгүүдэд ч зөвшөөрдөггүй цэгт филлэр хийсэн нь хамгийн том алдаа болсон. Мөн тус тарилгыг хийдэг зөвшөөрөл бүхий улс орнуудын жагсаалтанд Монгол улс байхгүй байна. Үүнийг хаанаас зөвшөөрлийг авсан бэ гэдэг асуудал маш эргэлзээтэй байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
648442
1 эможи

Зочин
2023-06-26 22:06
Одоо ч хэн ч Гэхдээ Синдерилагийн гоо засалч нар,мөн эмч гэдэг эмч нар нь бузар их зантай маш муухай хайнга хүнийг маш дугаарлаж харьцдаг ,чин сэтгэлгүй бас их айлгүй муухай хуурамч зантай хүмүүс байдаг шүү хараагүй болгосн байж болзошгүй л газар санагдаж байсан ямар чбайсананх ороход их хайнга ,хуурамч, үйлчилгээ явуулдаг газар санагдсан шүү. Синдерила тариа мөн масаж нь тэр бол шал худлаа санагдсаан золиг гэж
keyboard_arrow_up