ТОДРУУЛГА: Эмээлтэд автобустай осолдсон Непалын хоёр иргэний биеийн байдал ХҮНД ХЭВЭЭР байна
2023 оны 6 сарын 19
Эмээлтмйн замд Непал улсын 26 иргэн сууж явсан автобус энэ сарын 16-ны өдөр осолдож, 26 иргэн ГССҮТ-д хүргэгдэж ирсэн. Тодруулбал, түүнээс дөрвөн иргэн хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэлтэй байсан бөгөөд Эрчимт эмчилгээний тасаг, Хавсарсан гэмтлийн тасагт хоёр нь хэвтэн эмчлүүлж байсан.
Тэгвэл Эрчим эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хоёр иргэний биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулахад "Тухайн хоёр иргэн нь ослоос хүнд бэртэлтэй хүргэгдэж ирсэн. Одоогоор биеийн байдал нь хүнд хэвээр байна. ГССҮТ-ийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна " гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
648268
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс