ГССҮТ: Эмээлтэд автобустай осолдсон Непалын 26 иргэний 4 нь хүнд гэмтэж, гурван хүн цахим бүртгэл хийлгэхээс татгалзсан
Эмээлтмйн замд Непал улсын 26 иргэн сууж явсан автобус өчигдөр осолдсон.
Иргэдийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргүүлээд байгаа бөгөөд нарийн үзлэг, шинжилгээг хийж байна. Уг иргэд нь Монголын аялал жуулчлалын компанийн автобусаар зорчиж явсан бөгөөд Улаанбаатар хот руу ирэх замдаа Эмээлт орчимд автобустай унаж, осолджээ.
Энэ талаар ГССҮТ-өөс "Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт СХД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон Непал улсын 26 иргэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дуудлагын автомашинаар тээвэрлэгдэн ирсэн. Уг иргэд нь Монголын аялал жуулчлалын компанийн автобусаар зорчиж явсан бөгөөд Улаанбаатар хот руу орж ирэх замдаа Эмээлт орчимд автобустай унаж осолджээ.
ГССҮТ-д хүргэгдэж ирсэн дээрх 26 иргэнээс дөрвөн иргэн хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэлтэй байсан бөгөөд Эрчимт эмчилгээний тасаг, Хавсарсан гэмтлийн тасагт хоёр нь хэвтэн эмчлүүлж байна. Мөн хоёр иргэн хүндэвтэр боловч оношлогоо, шинжилгээ хийлгэсний дараа хэвтэн эмчлүүлэхээс татгалзсан аж. Үлдсэн 19 иргэн гэмтэл согогийн чиглэлээрх нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоо, шинжилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
Түүнчлэн гурван иргэн цахим бүртгэл хийлгэн, оношлогоо шинжилгээнд орохоос татгалзсан байна" гэсэн юм.