С.Энхболд: Цус сэлбэлт судлалын салбарт 15 технологийг шинээр нэвтрүүлснээр олон эмчилгээ нэвтрэх боломжтой болсон

2023 оны 6 сарын 14

Arslan.mn

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 60 дугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын Дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын хувьд энэ жил 20 дахь жилдээ тус арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдрийн арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, МУЗН-ийн Эрүүл мэнд нийгмийн хамгааллын газрын дарга Б.Гантулга болон үе, үеийн хүндэт донорууд, сайн дураараа цусаа хандивлагч нар оролцож байна.

Arslan.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлсэн үгэндээ “Тогтмол хугацаанд цус, сийвэнгээ өгч, амьдрал бэлэглэж байгаа хүндэт донорууддаа “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийн мэндийг хүргэе. Таны цуснаас сийвэн, ялтаст эс, улаан эс гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнийг ялган авч цус багадалттай, мэс засалд орсон, төрөхийн хүндрэлтэй эхчүүд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон өвчтөн, хавдарын эмчилгээ зэрэг нэн шаардлагатай иргэдэд өгч, амь насыг нь авардаг юм шүү.

Дэлхийн олон улсын цусны албанд цусны нөөц бүрдүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах нь тулгамдсан асуудал хэвээрээ байна. Үүнээс гадна үйлчлүүлэгчийн эмчилгээнд хэрэглэгдэх сийвэнгийн бүтээгдэхүүний хүртээмж хангалтгүй байгаа тул сийвэнгийн доноруудыг шинээр элсүүлэх шаардлага тулгараад байна.

Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-ны зүгээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд бүх нийтийг хамруулах хүрээнд аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр цусны албаны эрхзүйн орчинг боловсронгуй болгох, техник, технологи, барилга байгууламжийн шинэчлэл, хүний нөөцийг чадавхжуулахад онцгой анхааран ажиллаж байна.

Цус сэлбэлт судлалын салбарт сүүлийн жилүүдэд 15 шинэ технологийг амжилттай нэвтрүүлж, нутагшуулсан. Ингэснээр эрүүл мэндийн салбарт маш олон шинэ технологи, эмчилгээ нэвтрэх боломжтой болсон.

Коронавирусийн цар тахлын үед цус сэлбүүлэх шаардлагатай олон өвчтөнүүдэд эрхэм хүндэт донорууд өөрсдийн амь насыг үл хайрлан цусаа бэлэглэж, өвчтөнүүдийн амь насыг аварч байсан. Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Мөн үе үеийн цусны донорууд, цусны албаны үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэн ДЭМБ, Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэг, цус сэлбэлт судлалын салбарт ажиллаж байгаа та бүхэнд талархал илэрхийлье.” хэмээлээ.

Arslan.mn

Үйл ажиллагааг нээж ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр “Энэ жилийн “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг “Тогтмол хугацаанд цус, сийвэнгээ өгч, амьдрал бэлэглэв” уриан дор тэмдэглэж байна. Сайн дураараа, авлагагүйгээр цус, сийвэнгээ тогтмол хугацаанд өгөх нь аюулгүй цусны нөөц бүрдүүлэх гол үндэс төдийгүй байнга цус сэлбүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн амь насыг аварч, тэдний амьдралын баталгаа болдог гэдгийг онцолмоор байна. Өнөөдөр шинээр 131 Хүндэт донор төрснөөс хамгийн залуу Хүндэт донор нь 26 настай байгаа нь залуучуудын оролцоо нэмэгдсэнийг харуулж байна. Энэ жил Монгол Улсад Цусны алба үүссэний түүхт 60 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд бид энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте ДЭМБ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран цус, цусан бүтээгдэхүүн хаана хэрэгцээтэй байгааг тодорхойлж, тэр бүгдэд чанартай аюулгүй цус, цусан бүтээгдэхүүнийг хүргэж ажиллахад хамтран ажиллаж байна. Цус, цусан бүтээгдэхүүнийг тасралтгүй, хүртээмжтэй хангаж ажиллахад хүндэт доноруудын оролцоо маш чухал. Өнөөдрийн байдлаар тогтмол цусаа хандивладаг 35,000 донор байна. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх нь бидний нэн тэргүүний зорилго гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Энэ үеэр байгууллага, хамт олноороо цусаа бэлэглэж, донорын эгнээнд нэгдсэн Хаан банк, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг "Цусны донор хамт олон"-оор өргөмжилсөн юм. 

Arslan.mn

Цусаа тогтмол хугацаанд өгснөөр хүний биед агуулагдах илүүдэл төмрийн түвшин буурч, хорт хавдар, зүрхний шигдээс, элэг гэмтэхээс сэргийлдэг.

Өөрт ямар нэгэн зовуурьгүй бол сайн дураараа цусны донорын эгнээнд нэгдэж, нэг удаа цусаа өгч гурван хүнд амьдрал бэлэглээрэй.

Arslan.mn

ЦУСАА ӨГӨХДӨӨ

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх
  • Эм, тариа 10-14 хоног хэрэглэхгүй байх
  • 6 цагаас дээш унтаж амрах
  • Согтууруулах ундааг сүүлийн 3 хоногийн дотор хэрэглээгүй байх
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, өөх тостой хоол хүнс, өнгөтэй ундаа 1-2 хоног хэрэглээгүй байх шаардлагатай.

ЦУС ӨГСНИЙ ДАРАА АНХААРАХ ЗҮЙЛС

  • Гарын боолтыг 3-4 цагийн дараа авах
  • Удаан хугацаагаар зогсохгүй байх
  • 15 минутаас багагүй хугацаанд амарч, хөнгөн зууш идэх
  • 2 хоног шингэн зүйл их уух
  • Ууланд авирах, биеийн хүчний дасгал хийхгүй байх
  • Төмрөөр баялаг хоол, хүнс хэрэглэх
  • 2-4 цагийн дотор тамхи татахгүй байх

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648115
0 эможи

Dr. Louis
2023-06-14 20:47
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: 60176359983 Үнэ: $650,000usd
keyboard_arrow_up