Иргэдийг харъяалал харгалзахгүй үзлэг, шинжилгээ хийнэ
2023 оны 6 сарын 07
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 90 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв байгуулагдсаны 5 жилийн ойд зориулсан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг өнөөдөр буюу энэ сарын 07-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр “Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв”-өөр иргэдэд харъяалал харгалзахгүй дараах үзлэг, шинжилгээ оношилгоог хийнэ. Үүнд:
- Биеийн найрлага хэмжих Accuniqu-920 аппаратаар өөх, булчингийн масс, эрдэс, уургийн хэмжээг тодорхойлж, дүгнэлт гаргах;
- Ясны нягт тодорхойлох Osteosys 3000 аппаратаар ясны сийрэгжилтийг тодорхойлох;
- Хэвлийн ЭХО оношилгооны аппаратаар дотор эрхтний өөрчлөлтийг тодорхойлох;
- Цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох;
- Хоол зүйн иж бүрэн зөвлөгөө мэдээлэл өгөх;
- Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс сэргийлэх сургалтыг зохион байгуулах;
- Дотор, мэдрэлийн эмчийн үзлэг зохион байгуулах;
- Шинжилгээ, оношилгоонд иргэдийг хамруулах;
- Витамин, эрдэс, нэмэлт бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа;
- Үйлчлүүлэгчдийг эмчилгээнд хамруулах, цаг товлолт хийх;

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

2

2







647844
4 эможи
Зочин
2023-06-07 02:33
Өдрөө сунга
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс