УХТЭ “Яаралтай тусламж“-ийн үйлчилгээ үзүүлэх эмч нараа нэмэгдүүлж байна

2023 оны 6 сарын 05

Arslan.mn

УХТЭ нь төгсөлтийн дараах тасралтгүй сургалтыг удирдан зохион байгуулах ажлын хүрээнд эмч, сувилагч нарын мэргэжлийг дээшлүүлэх 5 чиглэлийн сургалтыг жилд 2 удаагийн элсэлтээр зохион байгуулж байна.

Энэ удаа 2022 оны намрын элсэлтээр 5 сарын хугацаатай “Яаралтай тусламж судлал”-ын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, 2023 оны хавар төгссөн 10 эмчид гэрчилгээг гардууллаа.

Дашрамд дурдахад тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг нь 2020 оноос эхлэн “Яаралтай тусламж судлал”-ын мэргэжил дээшлүүлэх сургалтыг удирдан зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 46 эмчийг бэлтгээд байна.

Энэхүү сургалтад эрүүл мэндийн байгууллагын эмч нараас гадна Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын эмч нар хамрагдаж, амь тэссэн үеийн арга хэмжээг эзэмшсэн гэрчилгээг олгож байгаа нь онцлог юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647801
2 эможи

keyboard_arrow_up