ЭМД: Зүрхний өвчний үед үзүүлэх тусламж, үйлчилгээний 85 хувийг ХӨНГӨЛНӨ
2023 оны 6 сарын 02
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зүрхний ишемит, хэм алдагдал, хямрал, даралт, хэрлэгийн гаралтай зүрхний архаг өвчин болон хэрлэгийн бус гаралтай зүрхний хавхлагын эмгэгээс бусад оношоор хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 472 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Энэ оны эхний 4 сарын байдлаар зүрхний бусад өвчний улмаас ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудад хэвтэн эмчлүүлсэн 248 иргэнд ЭМД-ын сангаас нийт 223.4 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
647756
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс