Хоёрдугаар эмнэлгээс даралт ихсэх өвчний хүндрэлээс хэрхэн сэргийлэх талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өглөө
Жил бүрийн 5 сарын 17 –ныг дэлхий дахинаа “Артерийн гипертензи өвчинтэй тэмцэх олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн.
Энэ хүрээнд Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Зүрх судас судлалын тасгаас "Артерийн даралт ихсэх өвчний эрсдэлийг бууруулья, хүндрлээс сэргийлье" сэдэвт өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр эмч нар артерийн даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлс, хүндрэлээс хэрхэн сэргийлэх талаар эмнэлгээр үйлчлүүлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өглөө.
Артерийн даралт ихсэлт гэж юу вэ?
Эд, эрхтэнд цусыг зөөвөрлөн хүргэж буй судсыг артери буюу тараагуур судас гэдэг. Түүний хананд урсан өнгөрч буй цусны урсгалын учруулж буй даралтыг артерийн даралт гэнэ. Цусны даралт 120/80 ммМУБ хүртэл хэмжигдэхийг хэвийн гэж үздэг ба 130/80 ммМУБ-с их хэмжигдэхийг артерийн даралт ихсэлт гэх ба эмнэлгийн нэр нь Артерийн гипертензи (АГ) гэдэг. Манай улсад насанд хүрсэн 3 хүн тутмын 1 нь артерийн даралт ихсэлттэй байна.
Энэ өвчнийг анхдагч болон хоёрдуагч гэж ангилдаг ба анхдагч даралт ихсэлт зонхилон тохиолддог. Тархинд цус харвах эмгэгийн 62%, зүрхний шигдээсийн 49% -ийг анхдагч үүсгэдэг байна. Анхдагч нь зүрх, тархи, бөөр зэрэг эрхтнийг сонгомолоор гэмтээдэг хор уршигтай.
Даралт ихсэхэд нөлөөлөх хүчин зүйл?
• Нас – нас ахих тусам судасны ханын уян чанар багасч цусны даралт ихсэх магадлал нэмэгддэг.
• Архи, тамхины хэрэглээ
• Давс, өөх тосны буруу хэрэглээ
• Таргалалт
• Хөдөлгөөний хомсдол