УНТЭ, ХӨСҮТ хамтран эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргана

2023 оны 5 сарын 12

Arslan.mn

Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг (УНТЭ)-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан нар “Хамтын ажиллагааны гэрээ”-нд  гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны төслийг хэрэгжүүлэх, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд мэргэжил, арга зүйн чиглэлээр харилцан туршлага солилцох, чадавхжуулах,  төрөлжсөн мэргэшлийн эмчийн  зөвлөгөө авах шаардлагатай тохиолдолд харилцан дэмжлэг үзүүлэх  чиглэлээр хамтран ажиллах юм.

Тус арга хэмжээнд ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга Ж.Баярсайхан, Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Ж.Ариунбилэг, Мэс заслын тасгийн их эмч н.Анхбаяр, УНТЭ-ийн Захирлын ажлын албаны дарга Ц.Амаржаргал, Мэдрэлийн мэс заслын их эмч С.Алтан-Очир болон бусад албаныхан оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “ ХӨСҮТ болон УНТЭ нь олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд өнгөрсөн хугацаанд олон салбарт хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Тухайлбал, УНТЭ-ийн лабараторийн вакцины шинэ технологийн судалгааны хөгжүүлэлтэд хамтран ажиллаж байна. Мөн эмнэлзүйн болон улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны багц ажлын хүрээнд хүний нөөцийн дутагдал,  ялангуяа дурангийн тусламж үйлчилгээнд хүний нөөцийг бэлдэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Улсын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хувьд шинэ технологи, инноваци нэвтрүүлэх, хүний нөөцөө чадавхжуулах тал дээр хамтын ажиллагаа чухал юм. Өнөөдөр хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн шинэ түвшинд гаргаж байгаадаа баяртай байна.” гэв.

Arslan.mn

УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “Манай хоёр эмнэлэг улсын хэмжээний лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүүлдэг учраас маш олон чиглэлээр хамтран ажилладаг. ХӨСҮТ-өөс Ковид-19 цар тахлын хүнд үед тандалт, судалгаа, халдваргүйтгэл, эмчилгээний талаас зөвлөгөө мэдээлэл өгч дэмжлэг үзүүлж ажилласанд талархалж байна. Мөн NGS технологийг нэвтрүүлэх чиглэлээр ХӨСҮТ-ийн  Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан бидний хүсэлтийн хүлээн авч, лабораторийн ажилчдыг сургаж, дадлагажуулан ажилласан. Үргэлжлүүлэн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647021
0 эможи

УНТЭ
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up