Н.Сувдмаа: Бага насны хүүхдүүдийн дунд энтерoвирусийн халдвар түгээмэл
Өнөөдөр ХӨСҮТ-ээс коронавирусний нөхцөл байдал, салхинцэцэг, гар хөл амны өвчин, Улаанбурхан өвчний нөхцөл байдал, нөхөн дархлаажуулалтын талаар мэдээлсэн билээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны эмч Н.Сувдмаа "Халдварт өвчин бүр өөрийн гэсэн онцлогтой. Хүйтний улирлаас дулааны улирал руу шилжих үед хүний дархлаа унаж, агаар дуслын халдварууд түлхүү дэгддэг. Энэ үеэр гар хөл амны өвчин, энтерoвирус, салхинцэцэг буюу цочмог халууралт, цэврүүтэй тууралтын тохиолдол нэмэгддэг. Уг өвчнөөр бүх насны хүн өвдөж болдог. Гэхдээ бага насны хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог юм. Тухайлбал, салхинцэцэг 5-9 нас, гар хөл амны өвчлөл 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд илүүтэй бүртгэгддэг учраас эцэг эхчүүд эрүүл мэндийн зөвлөмжийг мөрдөх хэрэгтэй. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллага энэ асуудалд онцгой анхаарах нь чухал.
Энэхүү өвчлөл нь агаар дусал, ахуй хавьтлын замаар дамжин халдварладаг учраас гараа тогтмол угаах, амны хаалт зүүх, бага насны хүүхдийг онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар авч явахгүй байх гэхчлэн энгийн зөвлөмжүүдийг дагах хэрэгтэй байна. Эмнэлзүйн хувьд цэврүүтэй тууралт гарах, халуурах, хамраас нус гоожих, амны салст орчимд тууралт гарч шүлс гоожих, ам нь өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ тохиолдол мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй" гэв.