Өнгөрсөн жил 150 сувилагчид 4.2 тэрбум төгрөгийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн буцалтгүй дэмжлэгийг үзүүлжээ
Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Бидний сувилагч-Бидний ирээдүй” ёслолын хүндэтгэлийн арга хэмжээ Соёлын төв өргөөнд болж байна.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганд оролцон, ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж байсан болон одоо ажиллаж байгаа сувилагчдад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, НҮБ-ын Хүүнхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси нар үг хэлж мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Бэлтгэгдсэн сувилагч нарыг тогтвор сууьшилтай ажиллуулахын тулд нийгмийн баталгааг нь сайжруулахад анхаарсны үр дүнд 2022 оны гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд сувилагчдын сарын дундаж цалинг 1.4-1.7 сая төгрөгт хүргэсэн нь албан ёсоор тогтоосон үндсэн цалингийн доод жишгээс 2 дахин нэмэгдүүлсэн байна.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн онд л гэхэд 13 эрүүл мэдийн байгууллага нийт 4.2 тэрбум төгрөгийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн буцалтгүй дэмжлэгийг 150 сувилагчдад үзүүлээд байна.