ХӨСҮТ: Сувилахуйн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулж, туслах сувилагчийн орон тоог 9-өөр нэмэгдүүлсэн
“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг тохиолдуулан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс "Туслах сувилагчийн нэг өдөр” өдөрлөг зохион байгууллаа.
ХӨСҮТ нь 2022-2023 онд туслах сувилагчийн орон тоог 9-өөр нэмэгдүүлэн туслах сувилагчийн сургалтанд сууж төгссөн ажилтнуудаас туслах сувилагчаар авч ажиллуулан ажлын байран дахь дадлагажуулах сургалтыг явуулж ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.
Өдөрлөгийн үеэр туслах сувилагч нар ажлын хувийн хавтас, гардан үйлдлүүдийг стандартын дагуу хийх, асаргаа сувилгаанд ашиглаж байгаа хэрэгслэл, иж бүрдлүүдийг танилцуулж туслах сувилагчийн үүрэг оролцоо, цаашид хэрэгжүүлэн ажиллах саналуудаа бусад эмнэлгийн мэргэжилтэн, удирдлагууддаа танилцууллаа.