СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 8 настай хүүгийн хацарт сойзны үс шигдэж, мэс засалд оржээ
Үйлчлүүлэгч 8 настай, эрэгтэй.
Асуумж: Орой унтах гээд шүдээ угааж байх үедээ ахтайгаа хөөцөлдөж тоглож байгаад мөргөлдсөн байна. Тэр үед сойз нь цохигдож толгой хэсэг нь хацрын булчинг нэвт цоолж арьсны доор хүртэл явсан байв. ГССҮТ-д очиж ХМА-тай авахуулах гэж оролдсон боловч сойзны үснүүд нь булчинтай зууралдсан, нэмж зүслэг хийж шархыг томруулсан ч булчин нилээд чангарсан байсан учраас гаргах боломжгүй байсан байна.
Ингээд ЭХЭМҮТ-д ерөнхий унтуулгатай хагалгаанд орж авахуулав. Мөн үүнтэй төстэй тохиолдлоор ам, тагнай, хүүхэн хэл зэргээ халбага, савх, бал, харандаа, сэрээгээр хатгасан, цоолсон тохиолдлууд ч их байдаг.
Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хооллох, хичээл хийх үед нь босож гүйж харайлгахгүй суулгаж сургах, шүдээ угаах үедээ ч мөн томоотой зөв зогсож байгаад угааж байх зэргийг сануулж хэлэх хэрэгтэй.