“Дотрын өвчнийг хоол, шим тэжээлийн дэмжлэггүйгээр эмчлэх ямар ч боломжгүй”

2023 оны 5 сарын 05

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн  "Дотрын өвчний үеийн эмчилгээний хоол, шим тэжээл " сургалт энэ сарын 4-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. 

Тус эмнэлгийн Эмнэлзүйн баг, НЭМА, Хоол үйлдвэрлэлийн тасаг хамтран зохион байгуулсан уг сургалтад орон нутаг болон дүүргийн ерөнхий мэргэшлийн эмч, хоол зүйч, дотрын эмч, резидент эмч, төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцагч эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд зэрэг нийт 160 гаруй эмч, мэргэжилтнүүд танхим болон цахимаар хамрагдлаа.

Халдварт бус өвчин гэдэг нь хөдөлгөөний идэвхгүй байдал, буруу хооллолт зэрэг эрсдэлт зан үйлтэй холбоотой. Зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, цусны даралт ихсэх, таргалалт зэргийг халдварт бус өвчний үед эмийн болон мэс заслын эмчилгээний гадна хоолны эмчилгээг чухал болохыг мэргэжилтнүүд онцлов.

"УНТЭ-т төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, хоол зүйч, технологич, халдвар судлаач гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Хоол, эмчилгээний баг ажиллаж байна"

Arslan.mn

УНТЭ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Б.Доржханд “2022 оны байдлаар халдварт бус өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаанд хоол боловсруулах тогтолцооны өвчин, зүрх судасны өвчин эзэлж байна. Халдварт бус өвчлөлд хүргэх эрсдэлт хүчин зүйлд амьдралын хэв маяг, хоол хүнсний хэрэглээ хамаардаг. Эмчилгээний хоол, шим тэжээл нь эмнэлзүйн тусламж үйлчилгээний салшгүй хэсэг бөгөөд өвчин түүний хүндрэлээс сэргийлэх, өвчний эдгэрэлтийг түргэсгэх, эмэн эмчилгээг дэмжих, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Тиймээс манай эмнэлэгт төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, хоол зүйч, технологич, хоол үйлдвэрлэлийн тасаг, халдвар судлаач гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Хоол, эмчилгээний баг ажиллаж байна.  Тус эмчилгээний баг нь  3 сарын турш хоолны амт, чанар, орц, найрлага, түгээлт, түүнд тавих хяналт, үнэлгээ зэрэг олон талт судалгааны үр дүн, цаашид ямар зарчмаар Хоол, эмчилгээний баг ажиллахыг өнөөдрийн сургалтаар танилцууллаа. 

Хоол, эмчилгээний баг өвчтөнд эмийн болон мэс заслын эмчилгээнээс гадна ямар хоол хүнсийг хэрэглэх нь үр дүнтэй гэдгийг нарийн судалж байгаагаар ач холбогдолтой юм.

Нөгөө талаас ЭМЯ-наас энэ онд “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд манай эмнэлгийн зүгээс тус аянтай уялдуулан өнөөдрийн сургалтаа явуулсан.

Дотрын өвчний үеийн эмчилгээний хоол, шим тэжээл” сургалтад дотрын 7 чиглэл болох зүрх судас, уушги, хоол боловсруулах, дотоод шүүрэл, харшлын болон эд, эс шилжүүлэн суулгах төвийн нарийн мэргэжлийн эмч нар оролцож, оролцогч нарт өвчин  эмгэг болон эмчилгээний хоолны уялдаа холбооны талаар мэдлэг, мэдээлэл олгосноор онцлогтой болсон.” гэдгийг онцлов.

"Чихрийн  шинжин, зүрх судасны болон таргалалттай өвчтөнүүд энергийг хязгаарласан хүнс  хэрэглэх бол уушгины архаг өвчтэй өвчтөнүүд энергийг нэмэгдүүлдэг ичлэг ихтэй хүнс хэрэглэдэг"

Arslan.mn

УНТЭ-ийн Уушиг, харшил судлалын төвийн их эмч Б.Далай: Уушиг гэдэг эрхтэн нь хоногийн 24 цаг, жилийн 365 хоног зогсолтгүй  ажилладаг учир амьсгал үед булчингууд  оролцоо их байдаг. Булчин  энерги тэжээлээр ажилладаг байдаг учраас тус тэжээлийг гаднаас авч байдаг. Гэтэл уушгины өвчнүүдийн үед хүчилтөрөгч дутагдаж ирэхээр эрүүл хүний амьсгал үеэр зарцуулдаг энергиэс 10 дахин  их энергийг зөвхөн амьсгал үйл ажиллагаанд зарцуулдаг. Тиймээс хоногийн илчлэгийн хэрэгцээ нэмэгддэг гэсэн үг.

Жишээ нь,  чихрийн  шинжин, зүрх судасны болон таргалалттай өвчтөнүүдэд энергийг хязгаарласан хүнс өгдөг бол уушгины архаг өвчтэй өвчтөнүүдэд энергийг нэмэгдүүлдэг ичлэг ихтэй хүнс хэрэглэдэг. 

Уушгины өвчин болох ханиад томуу, амьсгалын дээд замын халдварт өвчний үүд хамгийн эхэнд бүх хүмүүс халуурах шинж тэмдэг илэрдэг. Хүн халуурахаар захын судаснууд тэлж, хөлрөх, зүрхний цохилт нэмэгдэх зэргээр  бүх бодисын солилцоо хурдсах тул мөн энергийн хэрэгцээ нэмэгдэж байдаг. Энэ үед ердийн үеэс илүү хүнд 3 дахин их энерги хэрэгтэй болдог. Тиймээс хүүхдэд ханиад хүрсэн үед  шингэн юмыг сайн уулгаарай, ойр ойрхон сайн хооллохыг зөвлөдөг.

Уушгины өвчний үеийн хооллолтын онцлог нь хоногийн хэрэгцээг нэмэгдүүлж, өндөр  ичлэгтэй хоол, хүнс хэрэглэх юм. Гэхдээ хооллохдоо нэг удаа ихээр биш,  баг багаар ойрхон идэх нь чухал.

"Бөөр, шээсний замын халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга бол өдөрт хангалттай хэмжээний ус уух"

Arslan.mn

УНТЭ-ийн Бөөрний төвийн эмч А.Ууган-Эрдэнэ: Бөөрний өвчин маш олон төрөлтэй байдаг.  

Бөөрний шээсний замын халдвар нь доод болон дээд замын халдвар гэж байдаг. Хүмүүс ихэвчлэн доод замын халдварт их өртдөг. Тухайлбал, жирэмсэн болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүд доод замын халдварт өртөмтгий бүлэгт ордог.  Тухайлбал,  усаа хангалтгүй уух, шээсээ  удаан барих, шөнийн нойр багатай байх, өтгөн их хатдаг зэрэг эмгэг эмэгтэйчүүдэд их тохиолддог. Тиймээс бөөр, шээсний замын халдвараас сэргийлэхийн тулд хамгийн эхэнд ус уухыг зөвлөдөг. Амаараа өдөрт хангалттай хэмжээний буюу 8-12 аяга хүртэл усыг уух ёстой. Ингэж чадах юм бол  шээс удан  барих тохиолдол гарахгүй, өтгөн хаталт байхгүй болдог юм. Харин усаа уухдаа аль болох оройн 6 цагаас өмнө ууж хэвших хэрэгтэй.

"Монголчуудын давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөснөөс 2 дахин их байдаг учраас  даралт ихсэх өвчин, тэр дундаа зүрх судасны өвчний хүндрэлүүд их гарч байна"

Arslan.mn

УНТЭ-ийн Зүрхний төвийн их эмч Д.Даваадалай: Нийгэм, эрүүл мэндийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар Монголчуудын дунд цагаан давсны хэрэглээ 11 гр-аас илүү байдаг. ДЭМБ-аас давсны хоногийн хэрэглээг 5 гр-аас бага байвал зохистой гэж зөвлөсөн байдаг. Гэтэл манай хүн амын давсны хэрэглээ  ДЭМБ-ын зөвлөснөөс 2 дахин их байдаг учраас  даралт ихсэх өвчин, тэр дундаа зүрх судасны өвчний хүндрэлүүд их гарч байна.  Зүрх судасны болон даралт ихсэх өвчнийг эмийн эмчилгээнээс гадна зөв хооллолтоор эмчлэх боломж байдаг. Бид давсны хэрэглээг бууруулснаар эдгээр өвчнүүдийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг.

Нөгөө талдаа даралт ихсэх өвчин нь зөвхөн натрийн буюу давсны хэрэглээнээс болдоггүй. Маш олон нөлөөлөх хүчин зүйлс байдаг.  Гэхдээ давс нь эрсдэлд хүчин зүйлд ордог учраас цайгаа давсгүй уух, хоолоо сулхан давстай идэх зэрэг энгийн аргыг зөвлөдөг.  Ингэж давсыг хэрэглээг бууруулснаар даралт нь буурч эхэлдэг. Зөвхөн цайгаа давсгүй уугаад байвал даралтыг 10 мм доошоо буулгах, бусад эмчилгээ нь үр дүнтэй байх  боломжтойг судалгаагаар баталсан.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646822
1 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up