Ихэр хүүхэдтэй ээж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авна

2023 оны 5 сарын 01

Arslan.mn

Хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эцэг, эхийг ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлдөг.

ЭМД-ыг нь төрөөс хариуцан төлдөг иргэнд 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, цэргийн алба хаагч, хүүхдээ 2 нас (ихэр бол 3 нас) хүртэл харж буй эцэг, эх, тодорхой хугацаагаар эрхээ хязгаарлуулсан иргэд багтдаг.

Эдгээр иргэд "Болор солиулах, өвдөгний үе солих болон өндөр өртөгт ПЕТ/СТ шинжилгээнээс бусад бүх төрлийн тусламж, үйлчилгээг хамтын төлбөргүй буюу ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646646
0 эможи

keyboard_arrow_up