Зүрх судасны өвчний 7 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна
2023 оны 4 сарын 26
Новартис эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй өвчлөлийг үндсэн 4 бүлэгт хувааж, 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож эхэлсэн.
Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангуудаар худалдаалж байна.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн нийт 941 гаруй эмийн сангаар Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа бөгөөд үүнд зүрх судасны өвчний үед хэрэглэх 7 төрлийн эм багтаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









646519
0 эможи
Зочин
2023-04-27 10:42
Yamar emnuud hongligdson be ner yarii ni nerlej bolohgui yu
Зочин
2023-04-27 10:01
новартис хуурамч эмээ болиоч ээ урьд авч байсан эмээ давсаар бна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс