Дунгийн дуудлагат потенциал шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
2023 оны 4 сарын 26
ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар чихний эмгэг, сонсголын тусламж, үйлчилгээнд багтах дунгийн дуудлагат потенциал шинжилгээг 38 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646495
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс