“ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ДОЛОО ХОНОГ” тохиож байна

2023 оны 4 сарын 24

Arslan.mn

Энэ сарын 27-29-ний өдрүүдэд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгээс Монгол Улсад анх удаа “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ДОЛОО ХОНОГ” арга хэмжээг зохион байгуулахаар болж бэлтгэл ажлаа хийж байна. Энэ талаар тус эмнэлгийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор  Ж.Саранцэцэгээс тодрууллаа.

-Танай эмнэлгээс санаачлан олон улсад зохион байгуулдаг “ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ДОЛОО ХОНОГ” арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Энэ өдөрлөгийн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

-Анх 1975 онд АНУ-ын лабораторын долоо хоногийг Medical Laboratory Profssional Week буюу Labweek болгон зохион байгуулж, лабораторийн мэргэжилтнүүдийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх боломжийг олгодог болсноос хойш 48 дахь жилдээ зохион байгуулж байна. Дэлхийн олон оронд лабораторийн мэргэжилтнүүд жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногийг Labweek болгон тэмдэглэж байна.

Тэгвэл УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатори/ЭЭСНЛ/ нь Монгол Улсын ууган лаборатори учраас уг арга хэмжээг өөрийн орондоо анх удаа зохион байгуулахаар болж, бэлтгэл ажлаа хийж байна.

Arslan.mn

-Хурал хэдэн өдөр үргэлжилж, нийт хэдэн эмч, мэргэжилтнүүд оролцох вэ?

-Гурван өдөр үргэлжлэх тус арга хэмжээнд өнөөдрийн байдлаар 350 гаруй лабораторын эмч, мэргэжилтнүүд оролцохоор бүртгүүлсэн.

Эхний хоёр өдөр хоёр салбар хуралдаан болох бөгөөд энэ үеэр 67 эрдэм шинжилгээний ажил, 24 лекцийг эмч, мэргэжилтнүүд тавьж, шилдэгүүдээ тодруулна.

Үүнээс гадна 29-ний өдөр бид 3000 метрийн алхалтыг зохион байгуулж, зарим лабораторийн эмч, мэргэжилтнүүдийг УНТЭ, УХТЭ, УГТЭ, Боновита лаборатори болон Гялс лабораторийн үйл ажиллагаатай танилцах боломжийг олгох юм.

-Салбар хуралдаануудаар ямар ямар сэдвийг хөндөж ярилцах вэ?

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх шатанд гаргадаг шийдвэрийн 70 хувь нь лабораторийн шинжилгээний дүнд үндэслэгддэг. Тиймээс энэ удаагийн хурлаар бид онош зүйн ухааны салбаруудын өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, гарц, шийдэл, ирээдүйн чиг хандлагыг онцолно.

Энэ үеэр ЭМЯ-ны дэргэдэх лабораторийн мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичиг А.Баярзаяа “Төрөөс эрүүл мэндийн лабораторийн талаар баримталж буй бодлого, тушаал шийдвэрүүд”, ЭМДЕГ-ын Тусламж, үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баярболд “ЭМДЕГ, Оношийн бүлгийн санхүүжилт-Эрүүл мэндийн лаборатори” сэдвээр, Үндэсний итгэмжлэлийн төвийн БХЗГ-ын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн О.Аззаяа “Монгол Улса мөрдөгдөж буй эрүүл мэндийн лабораториудын ISO стандартууд болон итгэмжлэлийн байдал” зэрэг чухал чухал асуудлуудыг хөндсөн лекцүүд тавигдах юм.

-Баярлалаа.  

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646411
2 эможи

keyboard_arrow_up