864 эмнэлэгт 13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ
2023 оны 4 сарын 12
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал эрүүл мэндийн салбарын цахимжилттай холбоотой дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг И Монголиад нэгтгэх ажлыг эхлүүлээд байна. 2022 онд өвчтөн илгээх хуудсаар улсын хэмжээнд 317,736 хүн үйлчлүүлжээ. Хамтарсан ажлын хэсгийн хүрээнд анхан шатны 530, лавлагаа шатны 334 нийт 864 эмнэлэгт 13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах нөхцлийг бүрдүүлсэн гэдгээ Засгийн газарт танилцууллаа. Ингэснээр хөдөө орон нутгаас Улаанбаатарт эмчлүүлэхээр ирж буй иргэд 13А маягтаа И Монголиагаас татан авч, аль ч эмнэлэгт үзүүлэх боломжтой. И Монголиа дээр 13А маягт албан ёсоор байршлаа" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
646085
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс